Хэрхэн өөрөө өөрийнхөө хєхєнд үзлэг хийх вэ? Эмчид хандах шаардлагатай болсныг илтгэх 7 шинж тэмдэг

0

Жил бүрийн 10-р сарыг Хєхний хорт хавдарын тухай нийтэд мэдээлэл өгөх сар хэмээн нэрлэдэг боловч зөвхөн энэ сард л хєхний хорт хавдрын эсрэг тэмцэж, өөрийн биедээ анхаарах хэрэгтэй гэсэн үг биш гэдэг нь мэдээж. Johns Hopkins Kimmel хавдрын төвийн мэдээлж буйгаар хєхний хорт хавдартай хэмээн оношлогдсон бүсгүйчүүдийн 40 орчим хувийнх нь хєхөнд өөрөө өөртөө үзлэг хийхэд мэдрэгдэхүйц уйланхай үүссэн байдаг ажээ. Иймээс манай сайт уншигч танд өөрийнхөө хєхөнд үзлэг хийх зөвлөгөөг хүргэж байна.

Хэзээ шалгавал зохих вэ?

Маммограм гэж нэрлэгддэг клиник үзлэгийг 40 буюу түүнээс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хийлгэх шаардлагатай байдаг. Харин насанд хүрсэн эмэгтэй хүн сар бүр гэрийн нөхцөлд өөрөө өөртөө үзлэг хийх нь зүйтэй. Энэхүү үзлэгийг хийхэд хамгийн тохиромжтой хугацааг сарын тэмдэг ирснээс хойш 3-5 хоногт гэж үздэг байна. Харин та сар бүр тогтмол хугацаанд үзлэгээ хийж хэвших хэрэгтэйг анхаарна уу.

Өөрөө өөртөө үзлэг хийхдээ биед гарч буй өөрчлөлтийг сайтар ажиглан харж байхын тулд толины өмнө хийвэл зохимжтой. Мөн хэвтэж байх үедээ ч хийх боломж бий. Түүнчлэн хүмүүс энэхүү үзлэгийг нойтон бие дээр хийхэд хялбар байдаг гэх хандлагатай байдаг тул усанд орж байх үедээ ч хийх боломжтой.

 

Хэрхэн үзлэг хийх вэ?

Үзлэг хийхийн тулд та дараах алхамуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай.

  1. Хоёр гараа биетэйгээ параллель байрлалд байрлуулж, биеэ сул тавина.
  2. Хоёр гараа дээш өргөж, ургашаа нугална.
  3. Хоёр гараа ташаандаа байрлуулна.
  4. Үүний дараагаар хєхөө зөөлөн чимхэж дотоод хэсэгт нь хэвийн бус зүйл байгаа үгүйг шалгана.
© depositphotos.com

Баруун гараараа зүүн талын хєхөө, зүүн гараараа баруун талын хєхөө шалгах нь зүйтэй. Шалгахдаа та:

  1. Дээрээс нь доош, доороос нь дээш чиглэлд
  2. Тойрог хэлбэрээр хөдөлгөж
  3. Нэг талаас нөгөө тал руу гэх гурван чиглэлд хуруугаараа илж хєхөн дотор ямар нэгэн уйланхай байгаа эсэхийг шалгах боломжтой.

 

Эмчид хандвал зохих шинж тэмдэг

© depositphotos.com, © depositphotos.com
© depositphotos.com, © depositphotos.com

Хєхний товчинд үзлэг хийхэд:

  1. Усархаг шингэн зүйлс, сүү шиг эсвэл шаргал зүйлс болон цус ялгарч гарсан тохиолдолд
  2. Хєхний товчны хэлбэр хэвийн бус болсон тохиолдолд
  3. Хєхний хэлбэр өөр харагдах
  4. Хавдах, улайх, тууралт өгөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
© depositphotos.com

Хєхний бусад хэсэгт:

  1. Уйланхай мэт зүйл хєхөн дотор мэдрэгдсэн тохиолдолд
  2. Арьс хонхойж цааш орсон эсвэл товойж хавдсан нь илт мэдрэгдэж байгаа тохиолдолд
  3. Улайх, өвдөх, биржийх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.

 

Эмчид хандахаас эмээх хэрэггүй

Хэрэв таны хєхөнд хэвийн бус зүйлс илэрсэн бол тулгамдаж, санаа зовох хэрэггүй. Учир нь хєхөнд бий болсон уйланхайнуудын 60-80 хувь нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг ажээ. Иймээс эмчид хандаж, онош тогтоолгохоос эмээх хэрэггүй гэж танд зөвлөх байна.

Та өөрөө өөртөө үзлэг хийдэг үү? Гэрийн нөхцөлд өөрөө өөртөө үзлэг хийх үедээ ямар нэгэн хэвийн бус зүйл илрүүлж байсан удаа танд бий юу?

3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. healthproduct

    2021/01/04 at 13:32

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *