Кофег зөвхөн уудаг гэж бодож байвал та андуурч байна: кофены итгэмээргүй 11 хэрэглээ

4

Хэрэв та өдрийг аяга кофегоор эхлүүлдэг бол энэ амттай үрийг ямар чухал зүйл болохыг мэдэх хэрэгтэй. Кофе өглөө таныг сэргэг болгохоос гадна өөр олон төрлийн ач тустай.

Хөргөгч дэх таагүй үнэрээс салах

Хэрэв танай хөргөгч хуучирч муудсан хүнсний бүтээгдэхүүн шиг үнэртэж байвал танд тусламж хэрэгтэй болжээ. Шинэ, хэрэглээгүй кофены шаарыг хөргөгч дотроо хийж нэг эсвэл хоёр өдөр байлгаарай. Кофены шаар таагүй үнэрийг өөртөө шингээх болно.

Целлюлитийг арилгах

Целлюлитийн тос тийм ч үнэтэй биш бөгөөд төдий чинээ үр дүн муутай байдаг. Энэ тос болон кофены найрлаганд нэг ижил зүйл байдаг нь кофейн юм. Кофейн бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлж, целлюлит үүсэхээс сэргийлнэ. Гэртээ гуужуулагч хийж хэрэглээрэй. Төд удалгүй хугацааны дараа та үр дүнг нь мэдэрнэ.

 

Үсийг гэрэлтүүлэх

Гэрэлтсэн, эрүүл үсний нууц дан ганц шампуньтай холбоогүй. Кофе бол таны үсийг гялалзсан мэт болгох байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Сайн чанарын кофе сонгож, бага зэрэг хөргөсний дараа угааж цэвэрлэсэн, хуурай үсэнд түрхээрэй. 20 минут хүлээсний дараа үсээ угаана. Энэ аргыг 7 хоногт нэг удаа ашиглах бөгөөд үр дүн нь таныг гайхшруулна.

 

Арьсыг гуужуулах

Целлюлит үүсэхээс сэргийлж, арьсыг торгомсог бас чанга болгодог юм байна. Тэгвэл кофены шаарны тусламжтай үхэжсэн арьснаас бас салах боломжтой.

 

Гарын эвгүй үнэрээс салах

Та сармис хэрчсэний дараа гараа угаасан ч гэсэн эвгүй үнэр нь арилахгүй байна уу? Тэгвэл энэ үнэрийг арилгахын тулд гараа кофены шаараар сайтар үрээрэй.

 

Бордох

Олон цэцэрлэгчид хөрсөндөө кофены шаар хийдэг. Учир нь кофены шаар фосфор, кали, магни болон зэсээр баялаг учир хөрсөн дэх азотын хэмжээг бууруулна.

 

Зурганд будаг болгож ашиглах

Кофен дахь байгалийн гаралтай будагч бодисын тусламжтай даавуу, цаас будахад тохиромжтой байдаг.

 

Зуух цэвэрлэх

Кофены тусламжтай зуух цэвэрлэх үедээ нэг ч шороо тос гаргахгүй байж болно. Нүүрс хөрөх үед нойтон кофены шаарыг үнсэн дээр тавьж, 15 минут байлгасны дараа цэвэрлээрэй.

 

Шавьжнаас салах

Шавьжнууд кофены хурц үнэрээс дайждаг. Таны хийх ёстой зүйл бол хуурай , хэрэглэсэн кофены шаарыг шавьж байгаа газар руу цацахад л болно.

 

Тариалангийн талбайгаас муурыг хол байлгах

Мэдээж хэрэг та зуны улиралд хүнсний ногоо болон ургамал тарьж ургуулдаг байх, гэвч хөрш айлын муурны хувьд энэ нь маш том хэмжээтэй элстэй хайрцаг л гэсэн үг. Иймээс тариалангийн талбай руугаа кофе цацаарай. Муур дахиж ойртож чадахгүй.

 

Тавилга дээрх зураасыг арилгах

Та тавилга дээрх зураасыг хараад одоо ч гэсэн санаа алдаж сууна уу? Тэгвэл кофе танд энэ асуудлыг шийдэхэд туслах болно. Модон тавилга дээрх зураасыг арилгахын тулд дээр нь кофе асгаж сайтар үрэхэд л хангалттай.

52
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Solongo Jamts

    Solongo Jamts

    2019/01/28 at 09:19

  2. Chin Tsetseg

    Chin Tsetseg

    2019/01/28 at 22:30

    Хангай Батцогт

  3. Д. Өлзий

    Д. Өлзий

    2019/01/28 at 23:05

    Booson l bna da yamartai chig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *