Дэлхийн хамгийн гайхалтай автомашины зогсоолууд

0

Дэлхийн хамгийн гайхалтай автомашины зогсоолуудОрчин үеийн уран барилгын мэргэжилтнүүд автомашины зогсоол ердийн саарал, бахархан баясах юу ч үгүй байдаг гэдгийн эсрэг зогсдог болжээ. Дэлхийн янз бүрийн улс орнуудад ар араасаа баригдаж байгаа гоёмсог автомашины зогсоолуудтай зэрэгцэн хамгийн шилдэг авто зогсоолын барилгын загвар гаргах уралдаанууд зарлагдаж, шилдэг бүтээлүүд нь Британи, Америк болон бусад орнуудад баригдаж байна. Манай улс шиг авто зогсоолын асуудалтай улсад энд харуулсантай адил гайхалтай загвартай биш юмаа гэхэд багахан газарт сүндэрлэсэн олон давхар зогсоол зайлшгүй хэрэгтэй юм.

Английн Бирмингхемийн Милленниум Пойнт /Millenium Point/ хэмээх энэхүү авто зогсоолын барилгыг архитекторч Николас Гримшо /Nicolas Grimshaw/ хамтрагчдынхаа хамт загварыг нь гаргасан ба шөнийн цагаар хөх өнгөөр туяарах энэхүү авто зогсоолын барилга Дэлхийн хамгийн шилдэг 10 авто зогсоолын барилгын тэргүүн байранд заларч байгаа юм.

Бирмингхем дэх энэхүү чамин авто зогсоолын дотор тал. 114 сая фунт стерлингийн үнэ бүхий куб хэлбэрийн энэхүү барилга шөнийн цагаар янз бүрийн өнгөөр туяаран гэрэлтэх аж.
 
Английн Шеффилд хотын Чарльз гудамжин дахь Аллиес энд Моррисон /Allies & Morrison/ уран барилгын пүүсийн загварыг нь гаргасан, хурц өнцөг бүхий төмөрлөг гадна тал бүхий энэ зогсоолын барилга дэргэд нь орших нэгэн хэвийн, саарал оффисын барилгын дэргэд үнэхээр хараа булаам харагдаж байна. Хэлбэр загварынхаа улмаас чизгрэйтер /cheesegrater/ хэмээн нэрлэгдсэн.
2013 оны хамгийн шилдэг загвартай авто зогсоолын барилгын жагсаалтанд дээгүүрт бичигдэж байгаа энэ барилга Британий уран барилгын дээд институтын шагнал хүртсэн.
Америкийн Детройт хот дахь Мичиганы театрын авто зогсоолын барилга нь анх концертын танхим байсан. Италийн сэргэн мандлын үеийн стиль бүхий урлагийн бүтээл болсон энэ барилга 1926 онд үүд хаалгаа нээсэн ба 1970-аад онд эзэнгүй хаягдсаных нь дараа нураагдах аюулд хүрээд байх үед нь азаар авто зогсоол болгосон.
Австралийн Мельбурн дахь Эврика Тауэр Парк /Eurica Tower Car Park/-ын дотор талд эргэн тойрноос гэнэтхэн тодрон гарч ирэх ухаалаг үг, үсгүүдээр дүүрэн. Энэхүү барилгын дизайныг Аксел Пимоеллер /Axel Peemoeller/ гаргажээ.
 
Эврика Тауэр Паркын дотор тал
Францын Лион хот дахь Парк дес Селестинс /Parc des Celestins/ бол нэгэн цагт Темпларын хөлөг баатруудын баг зогсож байсан түүхэн талбайн доор баригдсан авто зогсоол бөгөөд 1994-1995 онд нээгдсэн.
 
Нидерландын Роттердам дахь Веранда /Verandа/ авто зогсоол нь Фееноорд цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын авто зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн. Загварыг нь уран барилгачин Паул де Руйтер /Paul de Ruiter/ гаргасан.
 
Веранда зогсоолын гадна тал. 8 давхар энэ зогсоолын 4 давхар нь газар доор, 4 давхар нь газар дээр байрладаг.
1995 онд баригдсан Маяамигийн Баллет Валет /Ballet Valet Parking Garage/ авто гараажийн загварыг Детройтын Аркуитектоника /Arquitectonica/ пүүс гаргасан.
Барилгын бетон бүтцийг зөөллөхийн тулд амьд ургамал ашигласан.
 
Тереза Сапей Эстудио де Аркуитектура /Teresa Sapey Estudio de Arquitectura/-гийн загварыг нь гаргасан Испаний Кар Парк Плаза /Car Park Plaza/ нь хөгжилтэй, өнгөлөг байдлыг хадгалсан ба бага хүчтэй неон гэрлийг ашигласан нь эрчим хүчийг хэмнэхийн зэрэгцээ ханан дээрх график дүрслэл, тоо нь жолооч нарт улам амар хялбар байдлыг бий болгожээ.
Канадын Ванкувер дахь хуучин худалдааны төвийг 28 сая доллараар засварлан баригдсан Кордова Паркэйде /Cordova Parkade/ зогсоолын загварыг Хэнрикуиз Партнерс Архитектс /Henriquez Partners Architects/ гаргасан ба XIX зууны галт тэрэгний буудлаас хэсэгчлэн сэдэвлэгдэж бүтээгдсэн уг зогсоол Ванкуверын хуучин гүүрний хэсэгтэй холбогддог.
 
Дизайнеруудын хийж байсан хамгийн радикал бүтээл гэгддэг нэгэн байгууламж Маяамид оршдог ба яг л хөзрөн байшин шиг харагддаг.
 
 
Германы Уолфсбург хотын Волксвагены үйлдвэрийн дэргэдэх Автоштадт /Autostadt/ сэдэвчилсэн парк дотор КарТауэрс /CarTowers/ нэртэй авто зогсоол бий. 48 метр өндөр энэ байгууламжийн робот техник бүхий лифт нь өдөрт дунджаар 600 тээврийн хэрэгслийг дамжуулах хүчин чадалтай.
 
Ган төмөр холбоосууд бүхий уг шилэн байгууламжийн дотор тал шөнийн цагт ийнхүү харагддаг.
 
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/23 at 17:49

    crazy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *