Эдгээр 13 хобби таны тархины хөгжил зогсохоос сэргийлнэ. Сонирхолтой, адал явдалтай бас эрүүл мэндэд ач тустай!

4

Хамгийн сонирхолтой бөгөөд тархины үйл ажиллагаанд хэрэг болохуйц 13 хоббиг хүргэж байна. Нэг эсвэл нилээд хэдийг нь өөрийнхөө хоббиг болгож, өдөрт дор хаяж 30 минутыг зориулаарай.

Дан ганц бие организм хөгширдөггүй, тархи ч бас хөгширдөг. Гэхдээ хүн бүрийн нас ахих үед ой санамж нь муудаж, бодож сэтгэх чадвар суларч, оюуны өндөр чадамжтай байх боломжгүй гэсэн үг биш. Эрүүл насанд хүрсэн хүний тархины үйл ажиллагаа ч бас доголддог. Мэдрэлийн сэтгэц судлаачид хэрэв та зөв хооллож, идэвхтэй амьдарч, тархиныхаа хөгжилд анхаарал хандуулж чадвал нас ахих үедээ бусдаас илүү ухаалаг байх боломжтой гэдгийг баталжээ.

 

1. Бясалгах

Бясалгах нь стрессээс ангижрах, цусны даралтыг бууруулах, дархлааг бэхжүүлэх болон анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Ердөө 10 минутын тайвшрал танд сайхан ааш зантай байх, тархийг илүү сайн ажиллахад нөлөөлдөг байна.

2. Ургамал, цэцгийн талбайд ажиллах

Ургамал, цэцэг арчлах нь тархины үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг хоббинуудын нэг юм. Үүнд:

  • Кортизолын хэмжээ ихсэхээс сэргийлнэ – стрессийн гормон
  • Эерэг хандлагатай болно
  • Өөрөөрөө бахархахад хүргэнэ
  • Биеийн хөдөлгөөн хийнэ
  • Сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлнэ
  • Цэвэр агаарт цагийг өнгөрөөнө

3. Хоол хийх

Судалгаагаар гэртээ хоол хийдэг хүмүүсийн амьдрал илүү эрүүл байдаг болох нь батлагджээ. Дээрээс нь тэдгээр хүмүүст эрүүл бүтээгдэхүүн сонгох болон хоол хийх үйл явцаас кайф мэдрэх боломж байдаг ба энэ нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

4. Унших

Унших нь оюун санаанд төвлөрөх, үгийн баялагтай болгох, төсөөллийг хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадварыг суулгаж өгөх болон тархийг илүү идэвхтэй байлгахад тусалдаг байна. Унших нь мөн стрессээс ангижрах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм (стрессийн түвшин 69%-иар буурна).

5. Хөгжмийн зэмсгээр хичээллэх

Хөгжмийн зэмсгээр хичээллэх нь танин мэдэхүйн хувьд ач тустай, тархины кординац болон гол ажиллах чадварт эерэг нөлөөтэй. Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль аль нь хөгжмийн зэмсгээр хичээллэвэл IQ нь хөгждөг гэж үздэг.

6. Шатар тоглох

Тоглож байх явцад тархины хоёр тал хоёулаа хөгжиж, ой санамж сайжирч, төлөвлөгөөтэй бодох, сэтгэх чадварыг нэмэгдүүлнэ.

7. Бүжиглэх

Бүжиглэх нь дан ганц биеийн хөдөлгөөн болохоос гадна стресс болон серотонины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг байна. Бүжиглэх нь таныг ухаалаг болгох арга замуудын нэг юм, яагаад гэвэл бүжгийн хөдөлгөөнүүдийг тархи ой санамжид хадгалахын тулд идэвхтэй ажиллаж, улмаар тархины хөгжил зогсонги байдалд орохгүй.

8. Багийн спортоор хичээллэх

Багийн спортоор хичээллэх нь танд олон давуу талыг бий болгоно: биеийн хөдөлгөөн, шинэ найзууд болон харилцаа. Судлаачид бага тоогоор харилцаанд орох нь тархины үйл ажиллагаанд тэр чигтээ сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн байна. Түүнчлэн сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг болон бусад багийн спортуудаар хичээллэж, цагийг өнгөрөөх нь олон ач тустай.

9. Холимог тулааны спортоор хичээллэх

Тэсвэр тэвчээртэй болгоно – үр дүнд нь тархи хөгжиж, төвлөрөх, тэнцвэртэйгээр бодох болон оюун санаа болон бие организмоо нэгдмэл болгоход тусална.

10. Юм оёх

Мэргэжилтнүүд юм оёх нь сэтгэл зовнил, депресс болон бусад архаг өвчнүүдтэй тэмцэх найдвартай арга юм гэж дүгнэжээ. Гараараа ямар нэгэн ажил хийх нь бясалгахтай адил хэмжээний давуу талтай. Юм оёх нь парасимпатетик мэдрэлийн систем болон ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэх чадварт сайн нөлөө үзүүлнэ.

11. Захидал бичих

Өдөр бүр тэмдэглэл хөтлөх буюу өөрийн бодол санаа, зорилго зэрэг зүйлсийг бичиж тэмдэглэх нь олон асуудлыг шийдвэрлэх гарц олох болон стрессээс ангижрахад тусална.

12. Гадаад хэд сурах

Гадаад хэл сурах нь таныг ухаалаг болгоно. Дээрээс нь та гадаадуудтай харилцсанаар тэдний соёл уламжлалыг судалж мэднэ. Энэ нь сэтгэцийн олдмол өвчтэй болохоос сэргийлнэ.

13. Инээмсэглэх

Дээрх хоббинуудаас гадна тархи болон таны биед хэрэгтэй эм бол инээмсэглэх явдал юм, хамгийн идэвхтэй бясалгах арга зам ч гэж нэрлэдэг.

Та ямар ч хоббиг сонгосон бай, үргэлж инээмсэглэж байгаарай – стрессээс ангижруулж, таныг амраана.

27
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *