Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс

4

Худалдаанд байдаг зарим хүнсийг идэж огт болохгүй бөгөөд хүний биед хэрэггүй, үйлдвэрлэхэд хямд төсөр эдгээр бүтээгдэхүүн нь худалдан авагчдыг сэтгэл зүйн хувьд хамааралтай болгодог юм.

Бидний бие махбодид бараг хор болдог гэж хэлж болох дараах хүнсийг онцоллоо. Аль болох бага хэрэглэж заншаарай.

1. Шоколадан бүрхүүлтэй амттан, янз бүрийн чихэрнүүд

Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс 1

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор, хүний нэг өдөрт авах чихрийн хэмжээ 50 граммаас хэтрэхгүй байх ёстой. Энэ нь 10 цайны халбага гэсэн үг. Хэрэв энэ хэмжээг байнга хэтрүүлээд байвал өөхлөлт, чихрийн шижин, шүдний өвчинд нэрвэгдэх аюултай.

Бидний хэрэглэж байгаа чихрийн ихэнхи нь цай кофенд хийсэн элсэн чихэр биш, харин йогурт, талх, сүмс гэх мэт төдийлөн санаанд орохооргүй хүнсэнд агуулагддаг. Энд л хамгийн гол аюул нуугдаж байх бөгөөд шоколад, амттан зэрэгт нэг өдрийн чихрийн нормоос гадна элдэв амт, үнэр оруулагч, нэмэлт бодисууд орсон байдаг юм.

Хэрэв та амттанаас татгалзаж чадашгүй чихрийн хорхойтон бол хар шоколад, зөгийн бал, хатаасан жимсийг түлхүү сонгоорой.

2. Шарсан төмс

Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс 2

Түргэн хоолны газраас авсан шарсан төмсний хорыг бараг бүгд мэднэ. Генийн өөрчлөлттэй том төмс хэрэглэхээс гадна шарж болгох арга нь маш аюултай. Төмс шарахдаа хамгийн муу чанартай тос хэрэглэдэг. Харин тэр тосоо байн байн сольдог гэж та бодож байна уу? Өөх тосны задрал явагдаж, улмаар хорт хавдар үүсгэх аюултай болдог.

Харин гэртээ шарсан төмс юу нь болохгүй гэж? Нэгдүгээрт, төмс бол цардуул. Байнга идвэл бие галбирт сөрөг нөлөөлнө. Тосонд шарахаар эрүүл мэндэд улам хортой, таргалалт үүсэх шалтгаан болдог байна.

3. Хиам, зайдас

Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс 3

Уут саван дээр нь бичсэн гоё үгэнд итгэх хэрэггүй. Үнэхээр цэвэр сайхан махаар, ямар ч хольцгүй хийдэг гэж л бичнэ шүү дээ. Гэтэл үйлдвэрлэгчид хиам, зайдсандаа махны хаягдал, хальс, шөрмөс, мөгөөрс, гадар ба дотор өөх, бүр шар буурцаг, есөн жорын нэмэлт бодис, будаг, үнэр амт оруулагч, өтгөрүүлэгч нэмдэг.

Өглөөний цайндаа хиамтай талх, хачиртай зайдас үргэлж идээд байвал яваандаа таргалахаас гадна зүрх судасны өвчин, хавдар тусах өндөр эрсдэлтэй.

4. Попкорн

Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс 4

Эрдэнэ шиш бол илчлэг өндөртэй, гэмгүй, олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан мэт санагдаж болох юм. Гэхдээ бид үүнийг санамсаргүй энэ жагсаалтанд оруулсан хэрэг биш. Хэргийн учир нь, попкорныг бэлтгэхдээ тос, элсэн чихэр, эсвэл давс, амт оруулагч их хэмжээгээр нэмдэгт байгаа юм.

Эдгээр нэмэлтүүд нь хүний нэг өдрийн нормоос хэт давсан байдаг. Элсэн чихрийг ийм ихээр нэг дор хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөх аюултай бөгөөд харин давс нь даралт ихэсгэх, бөөрөнд ачаалал өгөх эрсдэл дагуулна.

5. Сүмс, кетчуп

Хэрэглэхээс зайлсхийх 5 хүнс 5

Өдөр тутмын хоолоо амттай болгох гэж бид дэлгүүрээс янз янзын бэлэн сүмс, кетчуп, майонез авч иддэг билээ. Гэтэл энэ бүтээгдэхүүнүүдийг жинхэнэ өндөг, улаан лоолиор хийдэггүй юм байна.
Амттай хоол идэх гэсэн биш транс тос, элсэн чихэр, амтлагч, нэмэлт бодисуудаар бид биеэ хордуулдаг гэсэн үг. Мөн бүтээгдэхүүний өртгөө бууруулах гэж шилэн биш хуванцар саванд савладаг нь бүр ч аюултай. Учир нь бүтээгдэхүүний зарим орцтой хуванцар материал химийн урвалд орсноор хүний биед хортой болж хувирдаг ажээ.

43
БурууБуруу
20
ГайхмаарГайхмаар
15
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Yadam Dorjsamba

    Yadam Dorjsamba

    2016/03/31 at 17:44

    5 uulaa ideh durtai hvns bna . Yanaa.

  2. Зочин

    2016/03/31 at 22:47

    Goe zowolgoo bn boluul idehgvi bhig bodno

  3. Soyoloo Ch

    Soyoloo Ch

    2016/04/01 at 19:01

    Гантулга Ган-Эрдэнэ

  4. Н. Анужин

    Н. Анужин 'А

    2016/04/01 at 22:31

    Ямар ямар хүнс орсын

  5. иргэн

    2016/04/01 at 22:35

    Азаар тавуулангий нь огт хэрэглэдэггүй юм бна

  6. Зочин

    2016/04/01 at 23:06

    Тийм л аюултай юм бол үүүйлдвэрлэх ямар рэрэгтэй юм болоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *