Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

1

Хүмүүс яагаад үнсэлцдэг вэ? Хайраа илчилж эсвэл мэндчилэхдээ, заримдаа бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлж үнсэлцэнэ. Үнсэлтийн тухай хамгийн эртний баримт санскрит хэлээр 4000 гаруй жилийн тэртээд бичигдсэн ажээ.

Үнсэлтийн талаарх сонирхолтой баримтуудаас хуваалцаж байна.

1. Их сэтгэгч Плиний илжиг үнсвэл ханиад эдгэнэ гэж баталж байжээ. Тухайн үед олон хүн түүнд итгэж байсан гэдэг.

2. Шимпанзе үнсэлцэхдээ амаа ангайж, хэлээ оролцуулдаггүй гэнэ.

3. Харин бонобо сармагчин хэлээ оролцуулдаг.

4. Үнсэлцэх нь төрөлхийн зөн үү эсвэл олдмол уу гэдэг дээр мэргэжилтнүүдийн санал хуваагддаг. Африкийн зарим үндэстнүүд огт үнсэлцдэггүй гэнэ.

5. Үнсэлцэх шүдэнд сайн. Учир нь үнсэхээс өмнө ялгардаг шүлсэнд шүдний өнгөр арилгах бодис бий.

6. Эртний ромчууд үнсэлтийг 3 ангилж байжээ. 1 – “оскулюм” буюу хацар дээр үнсэх, 2 – “басиум” уруул дээр үнсэх, 3 – “саволиум” озож үнсэх.

7. Үнсэлтийг судалдаг шинжлэх ухааныг филематология гэнэ.

8. Хүний уруул нь хурууны өндөгнөөс 100 дахин их мэдрэмжтэй.

9. Хүний нүүрэнд үнсэлтийн булчин orbicularis oris гэж бий. Уруулаа шөмбийлгөхөд ашигладаг булчин юм.

10. Франц үнсэлт буюу хэлээ оролцуулан үнсэлцэхэд нүүрний бүх 34 булчин зэрэг ажилладаг бөгөөд харин уруул дээр зүгээр шовхийлгэхэд 2 булчин л ажилладаг.

11. Хурим хийхдээ үнсэлцэх нь эртний Ромоос гаралтай бололтой. Тэд гэрээ байгуулснаа баталж үнсэлцдэг байжээ.

12. Үнсэлцэх үедээ хүмүүс 10 саяас 1 тэрбум хүртэлх маш олон тооны нян солилцож байдаг.

13. Озож үнсэлцэхэд 1 минутад 7 кКал илчлэг шатдаг гэнэ.

14. “Hershey’s kisses” чихэр 26 кКал агуулна.

15. Дээр дурдсан чихрийн илчлэгийг шатаахын тулд 4 минут үнсэлцэх хэрэг гарна.

16. Хамгийн удаан үнсэлцсэн дэлхийн рекордыг 2013 оны 2 дугаар сарын 12-нд Тайландын иргэн Эккача Тиранарат ба түүний гэргий Лакшана Тиранарат нар тогтоосон бөгөөд тэд 58 цаг 35 минут 58 секунд үнсэлцсэн аж.

17. Дундад зууны язгууртнууд уяман өвчтэй хүнийг үнсэж, эвлэрсэн гэдгээ илэрхийлдэг ёс байжээ.

18. Дэлгэцийн бүтээлийн анхны үнсэлт 1896 онд “Үнсэлт” кинонд гарчээ. 30 секунд үргэлжлэх энэ кино зөвхөн үнсэлт харуулдаг.

19. Эртний Грек, Ромын соёлд үнсэлт чухал байр суурь эзэлдэг байсан бөгөөд эвлэрэх, харилцан хүндэтгэх ёсыг илэрхийлж байв.

20. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, эрт балар цагт хүүхдээ хөхнөөс гаргасны дараа эхчүүд амаараа хооллодог байснаас үнсэлт гаралтай гэж үздэг.

21. Мөн зарим эрдэмтэд батлахдаа, тухайн хүний хэрхэн үнсэлцэж буй нь багадаа эхийнхөө хөхийг хөхөж, эсвэл угжаар хооллож өссөнтэй холбоотой гэж байна.

22. 1920-иод оны үед англи хэлэнд “франц үнсэлт” хэмээх хэллэг үүсжээ. Харин францчууд өөрсдөө “чин сэтгэлийн үнсэлт” гэж нэрлэдэг.

4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хаха

    2021/11/28 at 14:03

    19-ийг үзэх юмсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *