
Косплей Япон зэрэг Азийн бусад улс орнуудад илүү алдартай. Поп-урлагийн нэгэн бие даасан төрөл болсон гэж хэлэхээр. Үнэхээр сонирхолтой төрөл болохоор дэлхийн бусад улс орнуудад ч алдарших болсон. Косплей сонирхсон хүмүүс өөрийн хайртай ном, тоглоом, кино болон комиксын дүрүүдэд хувирахын тулд цаг, мөнгө огт хайрлахгүй. Зарим нэг хувиралт итгэмээргүй бодит харагдах бөгөөд нүд салгахын аргагүй. Хүмүүс хайрлаж явдаг уран зөгнөлт дүрдээ хувирахын өмнө болон дараа нь ямар харагдах болсныг цугтаа сонирхоцгооё.
Косплейрүүд хүссэн дүрээ гаргахын тулд танигдахгүй болтлоо өөрчлөгддөг

Бүсгүй “Diablo” тоглоомын дүрд хувирахын өмнө болон дараа нь

Дүрд хувирахад зөвхөн хувцаслалт ч нөлөөлөөд зогсохгүй. Мөн нүүр будалт болон линз ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэнэ

Сонирхолтой нь, косплей Японд биш АНУ-д үүссэн гэдэг. Америкчууд анхлан дуртай дүр эсвэл алдартай жинхэнэ хүний дүрд хувирч байжээ. Уг өөрчлөлтийг costuming гэж нэрлэсэн байна.
Бүсгүй цус сорогч Рейний дүрд ялгагдахын аргагүй хувирчээ

Нэг л хүн гэхэд итгэхэд бэрх

Багахан xүчин чармайлт гаргаад л та хөөрхөн эльф болно

Амьдрал дээр болон гэрэл зураг дээр хоёр өөр хүн шиг л харагдаж байна

Зарим нэг косплейр итгэмээргүй “бодит” болжээ

Косплейрүүд өөрийнхөө дүрийн иж бүрдэлд онцгой анхаарал хандуулдаг. Тэдний зорилго – хайртай дүртэйгээ илүү адилхан болох, дүрдээ бүрэн шингэхэд оршино. Тийм учраас косплейрүүд дүртэйгээ адилхан хувцас өмсөөд зогсохгүй мөн тэдэн шиг адил хөдөлгөөн хийх, ярианы өнгө аясыг нь ч дуурайхыг хичээдэг.
Залуучууд ч гэсэн косплей урлагт охид бүсгүйчүүдээс дутахыг хүсэхгүй

Царайлаг бүсгүй Фавна болон хувирчээ

Косплей – зөвхөн алдартай дүрийг гаргадаг урлагийн төрөл биш юм. Тэд өөрийнхөө зохиосон дүрийг ч бас бүтээнэ. Энэ төрлийг харин оригинал гэдэг.
Дүрдээ хувираагүй үед ч гэсэн би заримдаа дүрдээ байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд байх юм

Энэ залууг ингэж өөрчлөгдөж чадна гэж хэн бодох вэ дээ?

Арын хэсэгт байгаа эмх замбараагүй байдалд анхаарал хандуулахгүй өнгөрөөх хэрэгтэй. Хамгийн гол нь хувцаслалт

Нэг дүрийн хувцаслалтад косплейр хэдэн долоо хоногоос хэдэн жилийг ч зарцуулж мэднэ. Үнийн хувьд хэдэн зуун доллараас хэдэн мянга хүрэх нь бий.
Зарим нэг косплейрүүд өөрийнхөө хувцаслалтыг маш нарийн тооцоолж хийдэг

Би дахиад л “Star Wars”-ийн Улагийн дүрд хувирлаа








