Засуулчихсан юм шиг үстэй Гуанжоугийн амьтны хүрээлэнгийн арслан сошиал сүлжээнд олон хүний анхаарлыг татжээ

0

Энэ арсланг хараад дараа нь өөрийгөө хар. Дахиж нэг хараад дахиад өөрийгөө нэг хар. Тийм ээ, тэр чёлктой байгаа биз?

Сошиал сүлжээнд Гуанжоу (Хятад)-гийн амьтны хүрээлэнгийн арслангийн зураг вирус шиг тарж байна. Энэ амьтны үсийг хэн ч зориудаар ингэж зассангүй. Түүний үсний засалт 80-аад оны моодны залуучуудынх шиг, харин өнөөдрийн залуучуудын хувьд огт моодны биш харагдахаар байгаа биз дээ?

life.ru

Энэ арслан чухам үснийхээ засалтаар алдартай болоод байгаа юм. Түүний тэргүүнд ямар нэгэн үсчин гар хүрээгүй, аварга том муурын өөрийн байгалиас заяасан үс нь тэр чигээрээ байгаа нь энэ. Гуанжоуд их халахын зэрэгцээ, агаарын чийгшил өндөр байдаг. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ярьж байгаагаар бол цаг агаарын байдал арслангийн үс ийм болоход нөлөөлсөн байх гэжээ. Өөрөөр хэлбэл яг энэ зургийг авдаг өдөр их халуун, агаарын чийгшил 89 хувьтай байсан гэдэг.

life.ru

Ийм үсний засалтын бас нэгэн хувилбар нь арслан өөрийнхөө сарвууг норгоод хумсаараа толгойгоо маажсан байж болно.

Үсчин орсны дараа таны үсний засалт санаанд хүрэхгүй байвал энэ арсланг та санахад л сэтгэл тань тайвширна. Сонирхуулж хэлэхэд энэ эрэгчин арслан өөрийн сүрэгтээ хэд хэдэн эмэгчинтэй ажээ. Түүний үсний засалт нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг татсан байхыг үгүйсгэхгүй юм.

4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *