Фото аялал #1 /Монгол улс, Гандантэгчилэн хийд/

0

Фото аялал #1 /Монгол улс, Гандантэгчилэн хийд/


Техник технологийн энэ эрин үед интернэт хэмээх хүн төрөлхтний ололтын тусламжтайгаар дэлхийн аль ч өнцөгт төвөггүйхэн айлчилж чадах болжээ. Тиймээс технологийн энэхүү дэвшлийг ашиглан эрхэм хэрэглэгч та бүхнээ амьдарч буй цэнхэр гаригийнхаа улс орон, газар нутаг бүрээр аялуулахаар шийдлээ. Хамгийн анхны аялал маань өнє эртний түүхтэй, эзэн Чингис хаанаараа овоглосон Монгол улсын маань нийслэлээс, тэр дундаа Улаанбаатар хотын маань цээжинд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс эхэлж байгаа юм. Та бүхнийг дэлгэцэндээ ойртон суугаад Фото аялалын маань анхны дугаараар тавтай аялахыг хүсье.Хүнс болон барааны дэлгүүрүүд, жижиг дэн буудлууд, хашаа хороогоор хүрээлэгдсэн ихэвчлэн нэг давхар амины сууцнуудын дундуур байрлах гудамжнууд. Энэ бол Улаанбаатар хотын маань нэгээхэн хэсгийн дүр зураг. Ерөнхийдөө сааралтан харагдах их хотын маань өнгө будагт чимэг нэмэн орших нэгэн байгууламж бол вааран дээвэр, өнгөлөг хана туурга сэлттэй байшин барилгаас бүрдсэн Гандан хийд юм. Энэ хийд рүү орж ирэхэд хаа сайгүй сүсэгтэн олон хөлхөж, тагтаа шувуу хооллон, хүрд эргүүлж, бурхан шүтээнд сүсэглэн мөргөж, эх орны маань үзэсгэлэнт байгаль, түүх соёлтой танилцахаар ирсэн харийн жуулчдын алхалж байгаа дүр төрх угтах ба сүм хийдийн байшин барилга руу ороход орхимжоо намируулсан лам нар хурал хуран, арц хүжийн үнэр анхилж, сүрдэн бишүүрхэм догшин ширүүнээс эхлээд амар амгалангийн билэгдэл болсон дөлгөөн тайван төрхтэй бурхад залаастай байгааг харж болно. Фото аялалын маань анхны дугаар “Улаанбаатар хотын өнгө төрхөнд гэрэл нэмсэн Гандантэгчилэн хийд” нэртэйгээр та бүхэнд хүрч байгаа ба хийдийн тухай товч танилцуулгыг хүргэе. Төгс баясгалант их хүлгэн хийд буюу Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож, 1824 онд Ламрим дуган, 1838 онд тавдугаар Богдод зориулж Их хот мандлын сүм, Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлсэн ч 1938 онд хийдийг хааж, зарим сүмүүдийг устгасан байна. 1944 онд Гандан хийд “Мөргөлийн дуган” нэртэйгээр анхны хурлаа хийж, хурал номын үйл ажиллагаагаа сэргээсэн. Одоо тус хийдэд 6 сүм байдаг бөгөөд 1994 онд улсын хамгаалалтанд авчээ. Тус хийдийн барилгууд нь Монгол, Монгол-Хятад, Хятад-Төвд гэсэн хэлбэр маягтай бөгөөд мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээс бүрдсэн байна. Хийдийн үндсэн гоёл чимэглэл нь алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх зэрэг ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. loopy

    2011/06/22 at 13:53

    taalagdav:D

  2. enkhuush_gang

    2011/06/22 at 13:58

    yum yumtai uls shuu bid ntr hehe

  3. tmra

    2011/06/22 at 13:59

    daraagin udaa uur goyo goyo gazriin tuhai oruulrai

  4. ben_jr

    2011/06/22 at 14:08

    Westbam uuruu darj bgamu

    Ugui ee.

    [ Зассан: westbam , өдөр 2011/6/22 16:25 ]

  5. baysaaaa4

    2011/06/22 at 14:26

    eheh Mongoldoo bsn bol ochloo………..

  6. erxem_0505

    2011/06/22 at 15:12

    tegmeersen dee!!! xaya mongold bgaa gedegee martax shaxxiin

  7. SoL0

    2011/06/22 at 16:51

    ynztai

  8. pilguun

    2011/06/22 at 18:57

    butkuu ee

  9. SeeKeSHDEEE

    2011/06/22 at 20:11

    :-)

  10. Suiton

    2011/06/22 at 20:45

    hm :-)

  11. Donjman

    2011/06/22 at 20:49

    mongoloo gej hehe tathaar tavichuul bvr goy bna :)

  12. Monte_cristo

    2011/06/23 at 11:05

    ub hot maani bas huurhun bid narta bolool bgamdaa hehe

  13. Crunch

    2011/06/23 at 11:25

    thx

  14. Зочин

    2011/06/23 at 18:22

    SxaAAN! :)

  15. Degdeek

    2011/06/24 at 23:19

    saihan haragdaj bn hehe

  16. cmrdsour

    2011/06/25 at 04:03

    Chinggis obogtoi Ulaanbaatar aain hahaha, tenegthiimaa.,

  17. shiji_batuka

    2011/06/25 at 13:42

    hehe

  18. tuulaixan

    2011/06/25 at 15:07

    балай юм хийх юм аа

  19. ksander

    2011/06/30 at 16:48

    Taalagdsan shuu. Eh oronoo sanahaaraa harj bmaar yum bn. Dahiad uur goyo goyo gazriin zurag oruulaarai.

  20. Зочин

    2011/08/15 at 00:56

    Чи монгол сэтгэлтэй, шашин номтой дажгүй хүн бх шиг бна.

  21. Зочин

    2011/09/20 at 19:17

    Сайхан зургууд байна

  22. Зочин

    2012/05/18 at 21:01

    их хүртээмжтэй мэдээлэл бнаа дээрээс нь нэмээд зураг бүрийнхээ тайлбарыг оруулбал илүү ойлгомжтой болж өгөх байх, амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *