Зурган дээр гоё гарахад поз хамгийн чухал. Эдгээр аргыг мэдэж байхад та зурган дээр хамгийн сайхан харагдах болно!

4

Зарим нэг жүжиглэсэн гэрэл зураг хүсэн хүлээсэн үр дүнд хүрдэггүй, цаанаа л нэг хиймэл, амьгүй мэт харагдана. Яаж жинхэнэ мэт гоё зураг даруулах вэ? Бидний өчүүхэн зөвлөгөөг дагаснаар та гэрэл зураг дээр өөрөөр гарах болно. Бас бусдадаа ч биеэ хэрхэн авч явахыг та зөвлөж болох юм.

Гэрэл зургийн амжилттай байрлал сонгох аргыг танилцуулж байна. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх тул хадгалаад аваарай.

Гоё гэрэл зураг даруулах поз

1. “Камераас” зугтаах харц

Алсыг харан авахуулах гэрэл зураг сэтгэл татам байдаг. Ийм зураг харсан хүнд нэгэн асуулт төрнө: цаана нь юу байгаа юм бол? Энэ нууц харц сэтгэл хөдлөл агуулсан бол бүр ч догь.

Энэ аргыг өөрөөр ч ашиглах боломжтой: кадрт орох зүйл рүү ширтэхийг хүсээрэй. Жишээ нь, ээж охин хоёр бие бие рүүгээ харах. Ийм гэрэл зураг анхаарал татдаг, бүхэл бүтэн түүх өгүүлж байгаа мэт.

Бидний санал болгож байгаа уг арга нь бүх төрлийн бие галбирт тохирно. Хувцас – чөлөөт загвар нь илүү тохиромжтой. Чөлөөт хувцас биеийн гажгийг нуухаас гадна илүү гуалиг харагдуулахад оршино.

 

2. Гар тавилтын туршилт

Толгой, нүүрэн дээр гараа тавьж зураг авахуулахад илүү амьд гардаг. Гарын тавилтыг өөрчилж болно, хамгийн гол нь үр дүн байх ёстой. Гол дүрэм: гэрэл зураг дээр ил гарсан гарын алга байх ёсгүй.

Би Эвелин Хромченкогийн нэгэн хачирхалтай зөвлөгөөг уншиж байсан юм: “Гэрэл зураг дээр сайхан гарахыг хүсэж байна уу – тэгвэл нүдээрээ юу ч илэрхийлэх хэрэггүй. Өмнөө цагаан хана төсөөл”. Этгээд ч гэсэн үнэхээр үр дүнгээ өгнө.

 

3. Бүх биеийн уртыг гаргах гэрэл зураг

Хана тулсан байхад бие суларч тавигддаг учраас зураг дээр илүү гоёмсог гарна. Хананд ямар ч байрлалаар тулж болно, гар, толгойн байрлалыг өөрчил, харин харц дээгүүр байх ёстой.

 

4. Эмэгтэйлэг гэрэл зураг

Нүцгэн нуруу гэрэл зураг дээр сахиусан тэнгэр шиг л харагдана. Зураг дээр үзүүлсэн шиг бүх л нуруугаа гаргах ч албагүй – дөнгөж мөр гарсан ч та гоё харагдана. Энэхүү байрлал – романтик гэрэл зураг даруулахад туршиж үзэх л ёстой.

 

5. Байнга амжилттай гарах байрлал

Гараа салаавчилж барьсан зураг – амжилттай байдаг. Энд бяцхан арга заль хэрэглэнэ. Зөвхөн гэрэл зураг дээр төдийгүй амьдрал дээр ч илүү тод томруун харагдуулдаг.

Мөрөө арагш болгоод багахан доош унжуулна. Мөрөө тэгшлэхгүй газар руу бага зэрэг унжуулахад л хангалттай. Та илүү эгц, биеийн галбир зөв харьцаатай, цээж том болж харагдана. Туршиж үзээрэй.

 

6. Инээмсэглэл

Гэрэл зураг дээр инээмсэглэхээс айдаг. Мурий шүдээ нууна, хацар нь том болно гэж бодно. Гэхдээ инээмсэглэл – амжилттай гэрэл зургийн үндэс.

Өөрийгөө давж бага зэрэг аальгүйтэж авахуулсан инээмсэглэл таныг чимнэ. Инээмсэглэж авахуулсан гэрэл зургаа хоёр сарын дараа хараад “ямар ч гоё гарсан юм бэ дээ” гэж бодох болов уу.

 

7. Мөрөө давж харах

Бага зэрэг унжуулсан эрүү нүүрийг гонзгой болгож харагдуулна. Хүн болгонд тохиромжтой гэж үзнэ.

 

8. Албан бус байрлал

Дулаан бас чөлөөтэй уур амьсгалыг илэрхийлдэг. Нугалсан хөл гэрэл зургийг чимдэг юм шүү.

 

9. Төгс байдлаа илэрхийлэх

Хүн болгон – өөрийн гэсэн шинж агуулсан, бүгд өөрийн эерэг талтай. Гэрэл зургаар өөрийн давтагдашгүй шинж чанарыг илэрхийлж сурах хэрэгтэй. Өөрийн гоо үзэмжийг илэрхийлэхэд энэхүү байрлал маш тохиромжтой гэж үздэг. Тэгэхээр хувилбар болгоныг туршиж үзэхэд илүүдэхгүй.

 

10. Байгаль дэлхийтэй зохицох

Өнөө цагт студид гэрэл зураг авахуулах нь олширсон ч гэсэн байгаль дэлхийтэй ойр авахуулсан зураг улам амжилттай болдог. Өвсөн дээр, цэцэгсийн дунд, навчин дунд … Үнэхээр гайхалтай харагдана. Доорх зургаас жишээ авахыг зөвлөж байна.

Гэрэл зураг үнэхээр гоё гарсан байхад хараад л баймаар санагддаг. Хэрвээ гэрэл зураг тань амжилттай болсон бол найз нөхдөдөө заавал үзүүлээрэй.

47
ГайхмаарГайхмаар
25
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
14
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Enkhbold Amgalan

    Enkhbold Amgalan

    2018/01/28 at 15:01

    Ха ха ха

  2. Enkhbold Amgalan

    Enkhbold Amgalan

    2018/01/28 at 15:01

    Ха ха ха

  3. Enkhbold Amgalan

    Enkhbold Amgalan

    2018/01/28 at 15:01

    Ха ха ха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *