Брокколиг болгох явцад шим тэжээлийг нь 100% авч үлдэх арга

2

Брокколи – мэргэжилтнүүдийн санал болгож байгаа хүнс. Эрүүл мэндэд тустай байлгахын тулд өдөрт хагас аяга эсвэл долоо хоногт таваас багагүй аяга идэхийг зөвлөж байна. Брокколи нь шим тэжээл өндөртэй хүнсэнд тооцогдоно.

Броккологийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:

1. Хоол боловсруулах эрхтэнд сайн

Өдөрт авах ёстой ширхэглэгийн 21%-ийг агуулдаг ногоо юм. Өдрийн хэрэглээг авахын тулд ихээр нь идэх ч шаардлагагүй.

 

2. Маш шим тэжээлтэй

Амин дэм, эрдэс бодис ихээр агуулдаг, тэр дундаа К болон С амин дэм. Үүнээс гадна:

  • Фолат
  • Ширхэглэг
  • Хром
  • Е амин дэм
  • В1, В2, В3 болон В6
  • Марганец агуулдаг байна.

 

3. Зүрхэнд сайн

Брокколи нь муу холестерины буюу ЛПНП-ийн хэмжээг бууруулна. ЛПНП нь зүрхний өвчлөлд хүргэдэг. Ногоонд агуулагдах В амин дэм нь фитонутреинтэй нэгдэж зүрхний эрүүл мэндийг хангах үйлчилгээ үзүүлнэ.

 

4. Нүдэнд сайн

Зөвхөн шар болон улаан шаргал өнгөтэй хүнс л каротиноидоор баялаг гэж ойлгож болохгүй. Ногоон өнгийн брокколи ч мөн уг бодисоор баялаг тул нүдэнд шар толбо суухаас хамгаална.

 

5. Хорт хавдартай тэмцэнэ

Тогтмол брокколи хэрэглэхэд үрэвслийн шинж тэмдэг дарж байгааг судалгаагаар тогтоосон. Үрэвсэл, ялангуяа архаг үрэвсэл нь хорт хавдар үүсгэдэг.

 

Брокколигийн шим тэжээлийг авч үлдэх шилдэг аргууд:

Дээр дурдсан шим тэжээлийг авахын тулд брокколиг зөв болгох хэрэгтэй. Буруу болгосон тохиолдолд шим тэжээлтэй бодис багасах эсвэл бүр ямар ч шим тэжээлгүй ногоо болж хувирна.

 

Брокколи болгох хэд хэдэн аргуудаас дурдвал:

Брокколиг урсгал хүйтэн усанд угаана. Болгох явц богино хугацаанд явагдах бөгөөд жигд болгох ёстой. Тиймээс ногоогоо тэнцүү дөрөв хуваана. Амтыг тэнцвэржүүлэхийн тулд навч, ишийг бүгдийг оролцуулна.

Брокколиг 5 минут болгоход кверцетин болон каемпферолыг хадгалж үлдэхэд тусална. Мөн бета-каротин болон лютеин ч үлдэх юм.

Ууранд болгосон брокколигийн хлорофилл, С амин дэм хадгалагдана, зарим тохиолдолд богино долгионы зууханд болгох ч зүгээр. Энэ тохиолдолд С амин дэмээ бүрэн хадгалж үлддэг.

21
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *