LEGO компани тус бүр нь 120$ долларын үнэтэй эвлүүлдэг постер зургуудыг худалдаанд гаргах болсноо зарлалаа. Постер тус бүрд дахин давтагдашгүй соундтрек дагалдах ажээ

0

LEGO үргэлж л бидэнд худалдаж авах хүслийг өөрийн эрхгүй төрүүлэм гайхалтай зүйлсийг санал болгодог гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл энэ удаад бидэнд барьж буй шинэ төсөл нь дахин давтагдашгүй поп соёлын жишээ болсон, өөрийн гараар эвлүүлж хийх постер зургууд ажээ.

Энэхүү шинэ төсөл нь маш гайхалтай дөрвөн багцад хуваагдах бөгөөд үүнд, Энди Уархолын Мэрилин Монрогийн хөрөг, домогт “Beatles хамтлагийн хөрөг, “Iron Man”-ийн олон янзын хөргийн сонголтууд болон “Star Wars” киноны Ситийн зурагнууд багтаж буй гэнэ. Энэхүү багцуудыг гайхалтай болгож буй өөр нэг шалтгаан нь өмнө нь дурдсанчлан өөрийн гэсэн дахин давтагдахгүй соундтрек дагалдаж буй нь юм. Сэтгэл хөдөлгөм биш байна гэж үү?

Танд энэхүү төслийн удирдагч Самуэл Жонсоны (Samuel Johnson) ярилцлагыг хүргэхээр бэлдлээ.

LEGO компани бидэнд урлагийн бүтээл мэт гайхалтай дөрвөн багцаараа бэлэг барилаа. Энэхүү багц бүтээлүүдийг та өөрийн гараар урлаж хараа булаам постер зурагтай болоорой!

LEGO

 

“Star Wars”-ийн шүтэн бишрэгчдээс гадна “Iron Man”-ийн хорхойтнуудад ч зориулсан постер бий шүү!

LEGO

 

Мөн Энди Уархолын Мэрилин Монрогийн хөрөг байгааг ч битгий мартаарай

LEGO

“Маш олон жилийн туршид LEGO компани бидний амьдарч буй гурван хэмжээст ертөнцийг жижигрүүлэн бүтээх зорилгоор жигүүрлэн ажиллаж байгаа билээ. LEGO компани нь хүний бүтээлч сэтгэлгээг үргэлж дэмжсээр ирсэн. Тиймээс ч сэтгэл санааны хямрал өдөр тутмын амьдралын асуудлуудаас ангижрахын тулд LEGO тоглодог олон хүмүүсийг бид мэднэ. Тэдний дунд дэлхийн хэмжээний алдартнууд ч байдаг.”

“LEGO Art нь LEGO ертөнцтэй аль хэдийн танил болсон насанд хүрэгчид болон урьд нь хэзээ ч LEGO багц худалдан авах талаар бодож байгаагүй хүмүүст аль алинд нь зориулан энэхүү дөрвөн багцыг худалдаанд гаргахаар болж байна. Энэхүү хоёр хэмжээст эвлүүлдэг зурагнууд нь эвлүүлэх болон буцааж нураахад маш хялбархан гэдгээрээ онцлог. Ийнхүү зураг эвлүүлэнгээ дагалдах соундтрекийг сонсон өөрийн дуртай зүйлдээ автан, бодит ертөнцөөс тасрах боломжийг энэхүү багц танд олгох болно. Нэмж хэлэхэд нэг багц нь нэг биш нэлээн хэдэн зураг урлах боломжтой гэдгээрээ мөн л онцгойрч байгаа юм.” хэмээн Самуэл Жонсон ярьсан юм.

 

Мэрилин Монрогийн LEGO хөргийн тухай бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү

 

Хэрэв та “The Beatles”-ийн шүтэн бишрэгч бол тэдний постер багцыг авч эвлүүлээд гэрээ бяцхан урлагийн үзэсгэлэн болгон хувиргаарай!

LEGO

 

Тэд хамтдаа гайхалтай харагдахгүй байна гэж үү?

LEGO

Мөн төслийн удирдагч Самуэл Жонсон эдгээр дөрвөн багц маань өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг тодотгон хэлж байлаа. “Бид Star Wars болон MARVEL-ын Iron Man-ийн багцуудыг бидний үнэнч хэрэглэгчиддээ зориулан сонгосон байгаа. Гэсэн хэдий ч бидний багцыг урьд өмнө нь авч байгаагүй ч  Iron Man-ийн шүтэн бишрэгчид манай энэхүү шинэ багцыг өөрийн болгох хүсэл өөрийн эрхгүй төрнө гэдэгт итгэлтэй байна.”

“LEGO нь одоогийн байдлаар урлагийн салбарт төдийлөн нэвтэрч ороогүй байгаа бөгөөд энэхүү багцыг гаргахаар төлөвлөж байх хугацаанд ямар уран бүтээлч ямар дүрүүдийг энэхүү төслийн нэг хэсэг болгох тухайд маш их судалгаа хийгдсэн. Мэрилин Монрогийн хөрөг л гэхэд LEGO компанийн үндсэн дүр төрхтэй маш сайн уусаж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөний тухайд ч мөн адил өөр хоорондоо маш сайн ууссан.” хэмээжээ.

 

Дарт Маул (Darth Maul) гэрт хэрхэн өнгө нэмж буйг эндээс харах боломжтой

LEGO

 

LEGO багц бүр 120 доллараар үнэлэгдэж байна

LEGO

 

 

Star Wars-ийн шүтэн бишрэгчид таалан болгооно уу! Харанхуйд уусахаас болгоомжил!

LEGO
LEGO
LEGO

Мөн тэрээр, “Эцэст нь хэлэхэд The Beatles-ийг дагалдан очих соундтрек маань ирээдүйн олон олон дуучдад үлгэр дуурайлал болон үлдсэн энэхүү домогт хамтлагийн оргил үеийн бүтээлүүдтэй нийцүүлэн хийсэн бөгөөд бид цаашид LEGO+Дуу хөгжим гэсэн чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах болно гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээн ярилцлагаа өндөрлүүлсэн юм.

Мөн цаашид ямар ямар шинэ багцууд хүлээгдэж буй тухай лавлахад тэрээр, “Аль хэдийн маш олон загвар болон санаануудыг төслийн багийнхан гаргасан байгаа. Тэвчээртэй хүлээх л үлдлээ.” гэсэн хариултыг өгсөн юм.

LEGO

 

Багц бүрийг дагалдан таны гарт очих соундтрек нь 90 минутын урттай байх бөгөөд бүтээлээ эвлүүлж байх үедээ сонсоход төгс зохицох аж

LEGO
LEGO
LEGO
LEGO
LEGO
LEGO

Энэхүү соундтрекийг та багцыг дагалдан очих гарын авлага дээрх QR кодыг ашиглан сонсох боломжтой болох юм. Энэ гайхалтай багцуудыг өөрийн болгохоор зэхэж байгаа бол одоо зөвхөн хүлээх л үлдлээ. Тэд багцуудаа 8 сарын 1-нд олон улсад худалдаанд гаргах бол 9 сарын 1-нд АНУ-ын зах зээлд худалдаанд оруулахаар төлөвлөжээ. Мэдээж та цахим сүлжээ ашиглан урьдчилан захиалга хийх боломжтой байна.

Багц нь 3500 ширхэгээс бүрдэх бөгөөд эвлүүлж урлахад төдий хэмжээний цаг хугацаа шаардах нь мэдээж. Тиймээс шигтгээгээ алга болгохгүй байх үүднээс тоос соруулагч хэрэглэхээс түр зайлсхийгээрэй гэж зөвлөжээ.

Хүссэн загвараа сонгож урла. Дахин давтагдашгүй аязаар сонороо мялаа. Ингээд та ханын зургаа ханандаа тогтооход бэлэн болох болно!

Аль багц нь танд илүү таалагдаж байгаа тухайгаа бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

6
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *