Киноны үйл явдлын учир зангилааг нууцлаг, далд байдлаар өөртөө агуулсан алдартай киноны 15 хэсэг

0

Киноны нууц илгээмжүүд дэлгэцнээ гарснаас хойш киног он удаан жил үргэлжлүүлэн ярилцах шалтгаан болдог. Заримдаа киног сайтар анхааралтай үзвэл үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг урьдчилан мэдэж авах боломжтой.

Та бүхэндээ киноны үйл явдал цааш хэрхэн өрнөх тухай найруулагчдын үлдээсэн нууц илгээмжүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Avatar

© Avatar / 20th Century Studios, © Вацлав Шифр / Wikimedia

Жейк, Грейс болон Норм нар “Lorax” номыг олж үздэг. Энэ бол хүүхдүүдэд зориулсан түүх бөгөөд үйлдвэрлэл, аж ахуйн шунал байгаль дэлхийд ямар их хор хохирол учруулдаг тухай өгүүлсэн. Киноны энэ хэсгийг олж харсан бол кино юун тухай өгүүлэхийг эрт мэдэж болохоор байсан юм. Бас энэ киноны зураг харагддаг, Грейс сургуульд хичээл зааж байснаа эргэн дурсах ажээ.

 

The Matrix

© The Matrix / Warner Bros., © The Matrix Reloaded / Warner Bros.

“The Matrix”-ийн гурвалсан киноны эхний анги дээр Неог байцаадаг хэсэгт маш олон тооны дэлгэц харагддаг. Зэрвэс харахад Неогийн ажилладаг байсан жирийн оффисын барилга гэмээр. Дараагийн хэсэг дээр бид Архитекторыг харна. Матриксыг бүтээгч яг л тэр барилгад байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол түүний өрөө бөгөөд түүх эхлэхэд л тэр Неог ажиглаж байжээ.

 

Thor: Ragnarok

© Thor: Ragnarok / Marvel

“Thor: Ragnarok” киноны баатар цуурсан ханын зураг олдог. Цууралт Торын баруун нүдээр явсан байна. Дараагийн үйл явдал дээр нэгэн тулааны үеэр тэр шархадна, яг л тэр баруун нүдэндээ.

 

La La Land

© La La Land / Lionsgate

Кино дуут үйл явдлаар эхэлдэг. Энэ бол ямар төрлийн кино болохыг шууд тодорхойлдог: “Хүндэт үзэгчид ээ, та яг одоо мюзикл үзэж эхэллээ шүү”. Дууны үгийг сайтар сонсвол киноны үйл явдал төдийгүй яаж төгсгөхийг ч мэдэж болно.

 

Seven

© Seven / Warner Bros.

Найруулагч Дэвид Финчерийн киноны жижиг сажиг бүх зүйл өөрийн гэсэн утга учиртай. Жишээ нь “Seven” кино байна. Брэд Питтийн байрны дугаар – 5А, детективүүд самбар дээр нүгэл, уур хилэн (Wrath) гэж бичихэд Warth яг энэ тооны ард орсон байдаг. Үүнийг эрт ажиглаж мэдсэн бол бүх зүйл тодорхой болно. Гаж донтон Дэвид Миллзэд зориулж нэг шийтгэл бэлдэж. Бусад жагсаалтын дугаарууд ч гэсэн үлдсэн гэмтнүүдтэй яг тохирно, та байрлуулаад үзээрэй.

 

Baby Driver

© Baby Driver / Sony Pictures

“Baby Driver” киноны шуудангийн ажилтан гол дүрд ийн хэлдэг: “Бороогүй солонго гэж байхгүй дээ”. Энэ нь ирээдүйн үйл явдлыг урьдчилан хэлээд зогсоогүй бүр яг таг хэлж байгаатай адилхан. Ажил хэрэг үнэхээр муу явахад бороо ордог, Baby шоронгоос гарахад солонго татна.

 

Parasite

© 기생충 / Madman Films

“Parasite” киноны ноён Пак-д гэрийн үйлчлүүлэгчийн тухай асуулт тавихад, тэр хариуд нь: “Тэр дандаа л хоёр хүний хоол иддэг юм” гэжээ. Энэ бол байшингийн хонгилд болж байгаа үйл явдалтай холбоотой. Гэрийн эзэгтэй өөрөө хоёр хүний хоол иддэггүй харин нөхөртөө зөөдөг.

 

 

Doctor Strange

© Doctor Strange / Marvel

Автомашины осол гарахаас өмнөхөн Доктор Стренж цагаа хардаг. Цаган дээр гарсан огноо – 2 дугаар сарын 2, Groundhog Day буюу Тарваганы өдөр.  Тэгэхээр гол дүр бас л цагийн эргүүлэгт ордог, яг л адил нэртэй киноны баатар шиг.

 

The Lord of the Rings

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / Warner Bros., © The Lord of the Rings: The Two Towers / Warner Bros.

“The Lord of the Rings: The Two Towers” ангид Гэндальф эргэж ирэх нь кино дэлгэцээр гарахаас өмнө постер дээрээ тодорхой байсан юм. Саарал Гэндальф өмнөх анги дээр Балгромтой цуг гүн ангал руу унасныг бүгд санаж байгаа. Тэр дахин амилж шинэ төрхтэй болсныг үзэгчид өмнө нь мэдэх ёсгүй байжээ.

 

Django Unchained

© Django Unchained / Sony Pictures

Доктор Шульц бүх бичиг баримтаа цээжнийхээ халаасанд хадгалдаг хүн. Гэхдээ киноны төгсгөлд Брунгильдын бичиг баримтыг авчихаад тэр өмднийхөө арын халаасанд хийдэг. Тэр аль хэдийн Кэндиг алах санаа өвөрлөсөн байж, энэ үеэр өөрийгөө цээжиндээ сум авна гэдгийг ч мэдэж байсан бололтой.

 

The Gentlemen

© The Gentlemen / Miramax

“The Gentlemen” кино Макконахи бааранд сууж байгаагаар эхэлдэг, түүний ард дуу намсгагчтай гар буу барьсан алуурчин зогсоно. Буун дуу сонсогдоно, гэхдээ юу болж байгаа нь гарахгүй. Их чанга дуу, тэгэхээр алуурчин буудаагүй болж таарлаа. Кино төгсөхийн үед хэн буудсан нь тодорхой болно. Зөв үед нь сайн анхааралтай үзсэн бол Макконахид санаа зовох ямар ч хэрэггүй байлаа.

 

Shutter Island

© Shutter Island / Paramount pictures

Ди Каприотой ярьж байх үед өвчтөн үл үзэгдэгч стаканд ус уудаг, гэхдээ дараа нь ширээн дээр хоосон тавихад стакан харагдана. Үүнийг алдаа гэж бодож болох хэдий ч, хэн л ийм илт зүйлийг анзаарахгүй зураг авах вэ дээ? Тэгээд бүр Мартин Скорсезе шүү. Энэ болон өөр бусад илгээмжийг сайтар ажигласан бол киноны гол дүрийн баатар сэтгэл мэдрэлийн асуудалтай болохыг мэдэх л байлаа.

 

Ant-Man

© Ant-Man / Marvel

Даррен Кроссын хувирдаг Хүн-шоргоолжны бүдүүлэг зан авирыг юугаар тодорхойлох вэ? Түүний зангианы хээг харсан уу? Төд удалгүй тэр л хээтэй хувцсыг Шар зөгий өмсдөг.

 

Back to the Future

© Back to the Future / Universal Studios

“Back to the Future” киноны эхний минутад бидэнд цаг үзүүлдэг, зүүнээс нь хүн дүүжлэгдчихсэн. Дараа нь профессор Эмметт Браун яг л тэр хүн шиг цагийн зүүнээс зүүгддэг юм.

 

Joker

© Joker / Warner Bros., © Batman v Superman: Dawn of Justice / Warner Bros.

Киноны эхэнд Артур Флек нүүрээ буддаг хэсэг гарна. Будгийн өрөөний засал чимэглэл, толины гэрэл яг л Бэтмэнийг санагдуулна. Флек ирээдүйд энэ л хүнтэй үзэлцдэг.

Та киног хэр анхааралтай үздэг вэ? Ямар нэгэн нууц илгээмжийг олж харж чаддаг уу?

7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *