Жүжигчин Гвинет Пэлтроу хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ дараах 9 дүрмийг баримталдаг байна. Хэтэрхий хатуу мэт санагдаж магадгүй ч хүүхдүүдэд маш тустай гэнэ

0

Ээжүүдэд хүүхдээ аюул эрсдэлээс хамгаалах болон аливаад бэлтгэх өөрийн гэсэн дүрэм гэж бий. Магадгүй зарим тохиолдолд энэ нь хүүхдүүддээ хатуурхаад ч байгаа юм шиг санагдуулах үе гардаг. Алдартнуудад ч ялгаагүй бусдын л нэгэн адил үр хүүдүүдээ халамжлах, хамгаалах дүрэм байдаг нь гарцаагүй. Тэгвэл хоёр ч хүүхдийн ээж Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) гэртээ англи хэлээр телевизийн хөтөлбөрүүд үзэхгүй байх, цавуулаг ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх, зусланд явахгүй байх зэрэг дүрмийг баримталдаг ажээ. Эдгээр зүйлс магадгүй танд хачирхалтай санагдаж болох ч манай нийтлэлийг уншсаны дараагаар гайхалтай зөв шийдэл болохыг нь мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.

1. Англи хэлээр хүүхэлдэйн кино үзэх хориотой. (зөвхөн испани эсвэл франц хэлээр үзнэ)

© FaceToFace/REPORTER

Гвинет Пэлтроу хүүхдүүдээ юу үзэхийг нь хянаж заадаггүй. Зүгээр л испани юм уу, франц хэл дээр л хүүхэлдэйн кино үз гэсэн дүрэмтэй аж. Тэрээр хүүхдүүддээ зориулан бүх л хүүхэлдэйн киног нь Францын нийслэл Парис хотын “Beaumarchais” өргөн чөлөөнөөс авдаг тухайгаа дурджээ. Түүний бяцхан үрс болох 16 настай Эппл (Apple) болон 14 настай Мөүсес (Moses) нарт энэ нь тийм ч сайхан зүйл биш байж болох ч үүнээс илүү гадаад хэлийг сурах арга байхгүй гэдэгтэй санал нэгдсэн хэмээжээ.

 

2. Зуслан явахгүй

© FaceToFace/REPORTER

Хэдэн жилийн өмнө Жимми Киммелийн үдшийн шоунд орох үеэрээ нэрт жүжигчин бүсгүй маань хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэтэрхий их дуртай учраас зуны амралтаар нь хүүхдүүдээ зусланд явуулдаггүй тухайгаа дурьджээ.  Тэрээр хүүхэд байхдаа зуны 8 долоо хоногийн турш зусланд морь унах, усны цанаар хичээллэх гэх мэт зүйлс хийж цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан ч энэ нь насанд хүрэх үед ямар нэгэн ашигтай тал болохгүй тул хүүхдүүдээ явуулдаггүй гэжээ.

 

3. Нүүрс ус багатай, цавуулаггүй хоол хүнс

© FaceToFace/REPORTER

Гвинет Пэлтроу хүүхдүүддээ амин дэмээр баялаг, илчлэг сайтай бөгөөд цавуулаггүй хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Мөн жүжигчин бүсгүй маань хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд эерэг нөлөө төдийлөн авч ирэхгүй будаа, талх, паста зэрэг зүйлсийг хүүхдүүддээ өгөхөөс зайлсхийдэг талаар дурджээ. Тэдний гэрт цавуулаг бүхий хоол хүнс, сүү сүүн бүтээгдэхүүн болон тахиа иддэг хүн байхгүй гэнэ.

Hollywood Life-ын мэдээлснээр Пэлтроу хүүхдүүдээ гэртээ байх үед нь л хоол хүнсэнд нь ийн анхаарал хандуулдаг бөгөөд гэрээс гадуур орчинд хоол хүнсийг нь хянадаггүй гэжээ.

 

4. Хүүхдүүд хичээлдээ явах хүсэлгүй бол явахыг шаарддаггүй

© gwynethpaltrow / Instagram

Пэлтроу боловсролын үнэ цэнийг дээдэлдэг нэгэн хэдий ч саяхнаас өөрийн охин Эпплд ээжтэйгээ хамт хамт хооллож, гоо сайхны салон орох зэргээр цагийг хамтдаа дурсамжтай өнгөрүүлөх үедээ хичээлдээ явахгүй байж болох зөвшөөрөл олгох болсноо хэлжээ.

 

5. Салхинд гарах

© NO CREDIT/East News

Нар салхинд гарах нь чухал үр нөлөөтэй гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Нэрт жүжигчин маань ч мөн адил хүүхдүүдээ салхинд гарч Д амин дэмийн хэрэгцээгээ хангаж байхыг зөвлөдөг гэнэ. Энэ ч утгаараа хуучин нөхөр болох Крис Мартины (Chris Martin) хамтаар нарлаг Калифорниа мужийн Брентвүүдэд (Brentwood) байшин худалдан авч байсан биз ээ. Мөн Пэлтроу хүүхдүүдээ өдөр бүр нар салхинд гаргахыг хичээдэг хэмээжээ.

 

 

6. Долоо хоногт нэг удаа чихэрлэг хүнс

Хоолний дэглэм хэрэгжүүлэнгээ долоо хоногт нэг удаа чихэрлэг хүнс хэрэглэж болох өдөртэй байх нь тун сайхан санаа биш гэж үү? Жүжигчин бүсгүй маань бяцхан үрс нь чихэрлэг жимс, самар, бор будаа гэх мэт зүйлсэд дуртайг нь хэнээс ч илүү мэднэ. Тиймээс тэрээр долоо хоногтоо нэг удаа хүүхдүүддээ энэ бүхнийг хэрэглэх боломжийг олгодог ажээ. Эрүүл хооллолт биш гэдгийг нь мэдэх хэдий ч хөнгөн зуушнуудыг ч мөн хэрэглэх боломжийг нь олгодог гэнэ шүү.

 

7. Өглөө бүр маалингын үрийн тос

© gwynethpaltrow / Instagram

GOOP” сэтгүүлд (Пэлтроу-ийн үүсгэн байгуулсан эрүүл амьдралын тухай сэтгүүл) өгсөн ярилцлагадаа тэрээр хүүхдүүдээ хичээлдээ явахын өмнө өглөө бүр нэг халбага маалингын үрийн тос өгдөг гэжээ. Энэ тос тийм ч таатай амттай биш ч, өөртөө Омега-3 их хэмжээгээр агуулдаг тул цусны эргэлт сайжруулж, олон төрлийн үрэвслээс хамгаалах гэх мэт эрүүл мэндэд онцгой ач тустай байдаг аж.

 

8. Салсан ч гэсэн нөхрөө хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг зөвшөөрдөг

Дуучин Крис Мартинаас салсан ч гэсэн тэрээр нөхрөө хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг нь зөвшөөрдөг бөгөөд Крис Мартин ч өөрт нь ах нь мэт сайн ханддаг хэвээр тухай өгүүлжээ. Крис Мартин ч бас хүүхдүүд нь аавтайгаа уулзахыг хүссэн үед тэднийг гэртээ хүлээн авахад үргэлж бэлэн байдаг гэнэ шүү.

 

9. 12 наснаас эхлэн “iPhone” хэрэглэж болно

© gwynethpaltrow / Instagram

Жүжигчин бүсгүйн охин Эппл найзууд дундаасаа хамгийн сүүлд буюу 12 настайдаа өөрийн ухаалаг утастай болж байжээ. Пэлтроу охиныхоо цахим орчинд хяналт тавихыг урьтал болгодоггүй. Тэрээр мөн охин нь найзуудтайгаа байнга мессеж бичиж буйг нь хараад “Gen Z”-ийнхэн л ийм байдаг байх даа гэсэн мэдрэмж авдаг тухайгаа дурдаж байжээ.

Танай гэр бүлд энэ мэт нийтлэг бус дүрэм бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

8
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Bayarmaa

    Bayarmaa Bayarmaa

    2020/07/10 at 12:21

    Zoolon ym bishuu

  2. 조각

    조각

    2020/07/10 at 17:32

    Chuka Baatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *