Өгзөгний булчин сулрах эмгэг гэж юу вэ? Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

0

Хоногийн 24 цагийн хэдийг нь суугаа байдалтай өнгөрүүлдэг тухайгаа та тооцож байсан уу? Хэрэв үгүй бол суугаа байдалд өнгөрүүлдэг хугацаа таныг гайхшруулах байсан нь дамжиггүй. Тухайлбал, насанд хүрсэн хүн 8-аас доошгүй цагийг суугаа байдалд өнгөрүүлдэг бол өсвөр үеийнхний хувьд энэ тоо улам өндөр байдаг. Энэ энгийн нэгэн тоо баримт таны анхаарлыг татсан нь гарцаагүй.

Ийнхүү олон цагийг суугаа байдалд өнгөрүүлэх нь хүний эрүүл мэндэд өгзөгний булчингийн сулрал зэрэг эмгэгийн суурь болж, сөрөг нөлөөгөө үзүүлж байдаг. Энэхүү эмгэг нь өгзөгний булчин цаашилбал нуруу, хөлөнд ч муугаар нөлөөлдөг. Тиймээс та бүхэнд хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэх болон хэрхэн эрүүл аргаар эмчлэх талаар зөвлөхөөр энэхүү нийтлэлийг бэлдлээ.

Удаан хугацаагаар суухын сөрөг талууд

“Удаан хугацаагаар суух нь шинэ төрлийн тамхидалт юм” гэсэн тодорхойлолтыг уншаад та нэг их гайхаагүй гэж найдаж байна. Тиймээс ч суугаа байдалд удаан хугацаагаар байх нь даралт ихсэх, сахарын хэмжээ нэмэгдэх, зүрх судасны өвчлөлд мэдрэг болох, мөн түүнчлэн хавдар үүсэх эрсдэл ч дагуулж байдаг байна.

Үүнээс гадна удаан хугацаагаар суух нь өдөр тутмын амьдралд тань нөлөөлөх суурь өвчинг үүсгэж байдгийн нэг нь өгзөгний булчингийн сулрал юм.

 

Өгзөгний булчин сулрах эмгэг гэж юу вэ?

Өгзөгний булчингийн сулрал нь өгзөгний булчингийн хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэйгээр шаардлагатай үед булчин ажиллах чадвараа алдах хам шинж юм. Удаан хугацаагаар суугаа байдалд байснаар өгзөгний булчин идэвхгүй байдалд орсноор бие хэрхэн булчингаа ажиллуулах хяналтаа алддаг. Үүнээс үүдэлтэйгээр өгзөгний булчингийн сулрал бий болдог байна.

Өгзөгний булчин нь хүний биеийн хамгийн том булчингуудын нэг тул хүний бүхий л хөдөлгөөнд өөрийн үүрэгтэй оролцдог. Харамсалтай нь энэхүү булчин маань бүрэн ажиллах чадамжгүй буюу идэвхгүй байдалд орсноор нуруу, хөлний булчингууд оронд нь хэт ачаалал авч эхэлснээр зовиурлаж эхэлдэг байна.

 

Өгзөгний булчингийн сулралтай болсон эсэхээ яаж мэдэх вэ?

Удаан хугацаагаар суугаа байдалд байсны дараагаар өгзөг мэдээ алдах, бага зэрэг өвдөх, мөн нурууны доод хэсэг, гуя болон өвдгөөр өвдөлт мэдэрч байвал та өгзөгний булчин сулралтай болжээ гэсэн дохио ажээ. Мөн та тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг ч өгзөгний булчинд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаа бол өгзөгний булчин сулрал байна гэдэгт битгий эргэлзээрэй.

Гэсэн ч танд эргэлзээ төрсөөр байвал таныг толинд дараах гурван байрлалыг авч хараарай гэж зөвлөж байна. Мэдээж хэрэг мэргэшсэн эмчээр оношлуулах нь хамгийн зөв арга гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

 

 

Байрлал 1

 

Байрлал 2

 

Байрлал 3

 

Гэрийн нөхцөлд хэрхэн энэхүү өвчнөөс ангижрах вэ?

Хүн бүрийн биеийн онцлог ялгаатай байдаг тул аливаа дасгал хөдөлгөөн хийхийн өмнө анхаарч үзэх зүйлс бий. Тиймээс дасгалын хөтөлбөрөө мэргэжлийн дасгалжуулагчтай хамтран гаргах нь ямар нэг сөрөг нөлөөгүй төгс үр дүнг танд авчрах болно.

  1. Хэрэв та өдрийн ихэнх цагийг сандал дээр сууж өнгөрүүлдэг бол өдөр бүр багахан хугацааг өгзөгний булчингийн дасгалд зориулаарай гэж зөвлөж байна. Хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт шүү дээ. Суулт (squat), гүүр (bridge) гэх мэт энгийн дасгалууд хийж яагаад болохгүй гэж?
  2. Идэвхтэй хөдөлгөөн хийцгээе. Өдөр тутмын амьдралаасаа суугаа хэв маягийг халж яагаад болохгүй гэж? Жишээлбэл: ажилдаа явахдаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг бол алхах, цахилгаан шатны оронд шатаар өгсөхийг сонгох гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийх боломж бидэнд маш олон бий.

  1. Сунгалтын дасгал хийх. Ингэснээр таны булчин илүү уян хатан болж сулрах эрсдлийг багасгаж байдаг.
  2. Хоол хүнсэндээ анхаарал хандуулцгаая. Илүүдэл жин таны өгзөгний булчинд хэт их ачаалал өгөх нэг шалтгаан болдог бөгөөд хэрэв өгзөгний булчин сулралтай бол энэ нь байдлыг улам хүндрүүлэх ч эрсдэлтэй.

Таны бодлоор өдөрт хэдэн цаг сууж ажиллах нь тохиромжтой вэ? Энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд өөр ямар дасгал хөдөлгөөн хийдэг тухайгаа бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *