Гэртээ шинэ жилийн баярын уур амьсгал оруулах 8 төрлийн үнэртүүлэгч бэлдэх арга

1

Би баяр наадам тэмдэглэх дуртай, тэр дундаа Зул сар болон Шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэх дуртай. Энэ үеэр би гэрээ цитрусын төрлийн жимс, боргоцой, цагаан гаагаар чимж баярын өнгө аяс, үнэр оруулдаг. Эдгээр үнэр нь гэрт үлгэрийн ертөнцийг санагдуулна.

Өнгөрсөн жилийн 12-р сарын дундуур нагац эгчийнхээ гэрээр зочлоод бүр ангайж орхисон. Тэр үедээ сайн ухаарч өгөөгүй, харин хэсэг хугацааны дараа хүсэн хүлээдэг баяр аль хэдийн хаяанд ирснийг ойлгосон доо.

Хаанаас ч юм, шинэ жилийн уур амьсгал гэнэт бий болж сэтгэл сэргээд ирж билээ. Тэр үед толгой минь багахан өвдөж байсан нь ч арилж Шинэ жилийн баяр юу юугүй болох гэж байгааг мэдсэн юм.

Байгалийн гаралтай үнэртүүлэгч

Баяртаа тусгайлан зориулж хийсэн байгалийн гаралтай үнэртүүлэгчид бүх учир байгааг эгч минь хэлсэн юм. Эрт дээр үеэс хүмүүс Шинэ жилийн уур амьсгал гэртээ оруулах үүднээс ийнхүү гэрээ чимж гоёдог байжээ.

Та бүхэндээ өөрийн гараар гэртээ хийж болох үнэртүүлэгчийг танилцуулж байна. Эдгээр үнэртүүлэгчийг хийхийн тулд үнэтэй орц худалдаж авах хэрэггүй, ажиллагаа ч бага.

 

1. Үнэртэй лаа

Маш энгийн бөгөөд хялбар арга. Бэлэн дэлгүүрт зарагдах үнэртэй лаа авахгүй байхыг зөвлөмөөр байна. Аль болох өөрөө урлаарай. Үнэр нь байгалийн, бас өөрийн хүслээр шинэ жилийн чимэглэл хийнэ.

Цинамоноор цэвэр үнэртүүлэгч хийж болно. Үүний тулд лаагаа тойруулж цинамон хийгээд резинээр тогтооно. Резинийг гоёл чимэглэлээр далдалж тансаг лааны үнэрийг мэдрээрэй.

2. Жүржийн хальс

Шинэ жилийн баяраар айл болгонд жүрж байдаг. Жимсний зөөлөн эдийг идсэнийхээ дараа хальсыг нь хаях хэрэггүй. Лааны суурь болгож ашиглана. Бас хамгийн хямд арга.

Жүржээ дундуур нь хувааж хальсыг нь халбагаар салгаж авна. Хальсны дээд талыг нь жигнэмэгний хэвээр тасалж авна. Жүржийн хальсыг хадаасан цэцгээр чимэглэ. Нөгөө талын хальсанд лаагаа хийгээд бэлдсэн хальсаа дээрээс нь тавина.

Ингэж л харагдана даа.

 

3. Попурри

Бас нэгэн энгийн бөгөөд сонирхолтой арга. Хатаасан жимс, амтлагч, өвлийн чимэглэл, бас хиймэл үнэртүүлэгч хэрэгтэй.

Шинэ жилийн уур амьсгал оруулах чимэглэл бэлдэхэд хатаасан цитрус, алим, боргоцой, самар, цинамон, төрөл бүрийн амтлагч байна.

Бүгдийг шилэн саванд хийж хэдэн дусал үнэртэй тос дусаа. Тос нь жүрж, цинамон, хушных байвал илүү тохиромжтой.

Орцуудыг болгоомжтой холиорой. Тагийг таглаад хэдэн цагийн дараа гоёмсог тавганд хийж гэрээ чимэглэ.

 

4. Гирлянд/гацууур модны чимэглэл

Энэ жилийн шинэ жилээр заавал хэрэглэнэ. Анхилуун үнэртэй гацуур модны чимэглэл хийхийн тулд эхлээд жүржээ хатаана эсвэл бэлэн хатаасан жүрж авч болно.

Туузаар чимэглэхээс гадна цинамон, лаврын навч нэмсэн ч болно. Ингээд гацуур модонд гоёмсог чимэглэл нэгээр нэмэгдлээ эсвэл цонхноосоо дүүжилсэн ч болно.

Гоё биш гэж үү?

 

5. Үл үзэгдэх үнэртүүлэгч

Зочид ирэхийн хэдхэн цагийн өмнөөс эхлээд жижгэвтэр саванд ус, хэрчим жүрж, ванил, цагаан гаа, хадаасан цэцэг, гацуур модны мөчир хийж буцалгана. Буцлангуут нь галаа ихэсгээд усыг ширгээнэ.

Анхаарах: энэ үед агаар сорогчийг бүрэн хаасан байх хэрэгтэй. Энэ тохиолдолд үнэр гэрээр нэг тархана.

 

6. Шилэн дэх үнэр

Гэртээ шинэ жилийн үнэр үнэртүүлэхэд цацдаг сав хэрэг болно. 3 ц.х архи эсвэл спирт, ус, үнэртэй тос саванд хийнэ. Би хувьдаа розмарин, цинамон, хадаасан цэцэг, жүрж эсвэл бергамонтын тос ашигласан.

Хоосон савандаа (240 мл) архиа хийгээд ойролцоогоор 40 дусал тос хольсон. Дээрээс нь багахан ус хийж зайлна.

Зочид ирэхээс өмнө өрөөндөө үнэртүүлэгчээ цацна.

Бас өөрийн гараар тосны суурьтай диффузор хийж болно. Шилэн саванд багахан хэмжээний тос (би бүйлсэн самрын тос хийсэн), хэдхэн дусал үнэртэй тос хийж холино. Сайтар сэгсэрнэ.

Тосондоо хулсны модон савх хэдэн минут хийгээд эргүүлнэ. Үнэр сулраад ирэнгүүт нь дахин эргүүлнэ.

 

7. Давсны суурьтай

Танд дахиад жүрж хэрэгтэй болно. Хоёр хэсэг хуваагаад зөөлөн эдийг болгоомжтой сугалж авна. Том ширхэгтэй далайн давсыг хадаасан цэцэг, цинамон, жүржийн тостой холино. Давсаа тал жүрждээ хийгээд чимэглэнэ.

Мөн нимбэгийн хальсыг ч ашиглаж болно.

 

8. Боргоцой

Боргоцойгүй шинэ жил гэж юу байх вэ дээ? Тэгвэл боргоцойгоо яагаад үнэртэй болгож болохгүй гэж?

Боргоцойгоо угаагаад шарах шүүгээнд 200 хэмд хагас цаг хийж хатаана.

Дараа нь боргоцойгоо уутанд хийж дээрээс нь өөрийн дуртай үнэртэй тосоо 20 дусал дусаагаад 7 хонуулна. Энэ хугацаанд үнэр боргоцойд бүрэн шингэж амжина. Ингээд л анхилуун үнэртэй боргоцой бэлэн.

 

Зөвлөгөө

Бидний санал болгож буй үнэртүүлэгч таны болон таны хайртай хүмүүсийн сэтгэл санааг сэргээж шинэ жилийн уур амьсгалыг бүрэн оруулж чадна. Ямартай ч та нэгийг нь ч болов туршиж үзээрэй.

16
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayrma Bayrma

    Bayrma Bayrma

    2017/11/25 at 16:54

    Vnertvvlegch tos n haaguur bdgiin be

  2. Chimed Oyunchimeg

    Chimed Oyunchimeg

    2017/11/26 at 11:59

    Дэлгэрбаяр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *