Нэгэн эр өөрийнхөө гадаад төрхийг өөрчилж “Луун хүн” болж хувирахын тулд £61,000 зарцуулжээ. Түүний энэ шийдвэр нь нэг шөнө зүүдэлсэн зүүдтэй нь холбоотой гэж тайлбарлажээ

0

АНУ-ын Техас мужаас гаралтай, өдгөө 60 настай Tiamat Legion Medusa хэмээх нэгэн эр өөрийн гадаад үзэмжийг өөрчилж, “Xорт луун хүн” болох зорилгоо гүйцэлдүүлэх зорилгоор асар өндөр төлбөртэй чих тaйрах, хэл хувааж зүcэх, хөнгөлүүлэх зэрэг мэс ажилбаруудад орж, олон төрлийн шивээс хийлгэхэд £61,000 буюу ₮240,000,000 төгрөгийг зарцуулжээ. Түүний биедээ хийх дараагийн өөрчлөлт нь өөрт үлдсэн 6 шүдээ авахуулж, луугийнх мэт хурц шүд хийлгэх явдал гэжээ.

Jam Press

Тэрбээр xорт луу болох хүслийнхээ талаар, “Xор зөвхөн миний соёоноос биш, сэтгэл зүрхнээс минь гарах болно. Миний талаар юу гэж бодох нь бусад хүмүүсийн үзэл бодлын л асуудал. Намайг сайн, муу, үзэшгүй муухай эсвэл үнэхээр догь ч гэж бодож болно. Харин би тэд намайг юу гэж бодож, надад ямар хандлага гаргана, тэдэнд тийм л хариу үзүүлнэ. Иймээс ч би үгээр хүнийг aлж ч болно, амьдруулж ч болно гэдэг үгийг хэлэх дуртай” хэмээжээ.

Одоогоор тэрээр эрxтэн таcлуулах мэс ажилбар хийлгэж, “Дэлхийн анхны хүйсгүй луу” болох зорилгыг өөртөө тавиад байгаа аж.

Jam Press

Мөн тэрээр, “Би эрэгтэй хүн сонирхдог. Гэсэн ч миний туйлын хүсэл бол өөртэйгөө ижил сонирхолтой хэн нэгнийг олж нөхөрлөх явдал юм. Харин хайр дурлалын тухайд би өөрөөсөө эрс өөр нэгнийг хүсдэг. Ямар ч шивээсгүй, ямар ч өөрчлөлт биедээ хийгээгүй, энгийн нэгэнд би их татагддаг” хэмээжээ.

Түүний хувьд өөрийн биедээ хийх энэ бүх өөрчлөлтөө 1980-аад оноос эхэлсэн бөгөөд нэгэн шөнө зүүдэндээ асар олон могойн дунд орж, хатгуулсан ч өөрт нь тэдгээр хатгалтууд огтхон ч нөлөө үзүүлэхгүй байна хэмээн зүүдэлснээр энэ бүх түүх эхэлсэн ажээ.

Jam Press

Тэрээр эхлээд могойнуудаас айж байсан ч сүүлдээ тэдэнд дасч эхэлж байна хэмээн зүүдэлж сэржээ. Ийнхүү тэр зүүдэндээ автаж, энэ зүүд бол хэн нэгнээс надад ирүүлж буй дохио хэмээн итгэж амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн хэмээн тэрээр дурссан байдаг.

Тэрээр 1997 онд ХДХВ-тай хэмээн оношлогдсон бөгөөд түүнээс хойш биеийн бүх хэсэгтээ өөрчлөлт хийнэ хэмээн улам бүр зориг шулуудсан аж. Энэ тухайгаа тэрбээр, “Хүний нийгэмд мэдэрч байсан тэр бүх зовлон шаналал, сэтгэл хөдлөл, таагүй зүйлсээ өөрөөр харж, ахин тэр зовлон зүдгүүр дунд явахгүйн тулд хүн байхаа болихоор шийдсэн нь энэ байлаа. Ингэж л би өөрийн амьдралтайгаа эвлэрч чадсан юм. Бусад хүмүүс өөрийн амьдралд тулгарч буй хүнд зүйлстэй ийм аргаар тэмцдэггүй байж болох ч миний хувьд ийм л шийдвэрт хүрсэн” хэмээжээ.

21
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *