Хэрхэн цагаан үсийг багасгах вэ?

1

Цагаан үс нь хөгшрөлтийн шинж тэмдэг юм. Гэхдээ зарим хүмүүст цагаан үс залуу насанд нь ургаж эхэлдэг. Ихэвчлэн 35-40 настайд цагаан үс үзэгддэг. Энэ үйл явцаас зугтах боломжгүй ч удаашруулж үүнийхээ хажуугаар эрүүл мэндээ дэмжиж болно. Хэд хэдэн ардын аргыг бид тантай хуваалцахыг хүссэн юм.

Нэгдүгээрт, хоолны дэглэм чанд сахих. Шош, авокадо, самар зэргийг хэрэглэж эхэл. Хоёрдугаарт, хэрэв танд ямар нэг хорт зуршил байгаа бол салах гэж оролд. Архи, тамхи нь асуудлыг хүндрүүлэх болно. Харин гуравдугаарт дараах хэдэн зөвлөгөөг тэмдэглээд аваарай.

1.  Балжингарав, куркуманы ханд – цайвар үсэнд. Куркумаг үсэндээ зөгийн балны өнгө нэмэхийн тулд хэрэглэж байгаа юм. 4 амны халбага балжингарав, 2 амны халбага куркумаг нэг литр буцалж буй усанд (шүүж цэвэршүүлсэн бол сайн) хийгээд хандал. Үсээ угаах тоолондоо ангижруулагч шиг хэрэглэнэ. Энэ ханд нь таны үсийг гялалзуулах ба цагаан үсийг нуух болно.

2. Хар цайтай майлаацны (sage) ханд – бор үсэнд. Ургамлын гаралтай үсний ангижруулагч хийхийн тулд хэдхэн ширхэн майлаацны навчийг хар цайтай хагас литр буцалсан усанд хийж хандлаарай.

3. Розмарины ханд – хар үсэнд. 4 амны халбага розмариныг хагас литр усанд хийнэ. ийм ханд нь хуйхыг эрүүлжүүлдэг ба үсний угийг бэхжүүлж аажмаар бараан өнгөтэй болгодог.

4. Майлаац болон розмаринтай хар үсний ханд. 3 амны халбага майлаац, 3 амны халбага розмариныг нэг лирт усанд хийнэ. Дараа нь хандлаад шүүж авна. Үсээ ангижруулсны дараа зайлах шаардлагагүй бөгөөд таны үсэнд тэжээл өгнө.

5. Нимбэгний шүүс, хенна будагтай үсний маск. Зөгийн бал шиг шаргал өнгөнд дуртай хүмүүст хенна тус болно. 3 амны халбага нунтаг хеннаг 1 амны халбага нимбэгний шүүстэй холино. Холимгоо үсэндээ түрхээд полиэтиленээр ороож 3 цаг байлгана. Дараа нь угаагаарай. Ийм эмчилгээ нь үсийг гялалзуулж эмчлэхээс гадна буурал үсийг нууна.

6. Замбага цэцгийн ханд. Нэг амны халбага замбага цэцгийг нэг аяга халуун усан дээр нэмээд хандална. Хөрснийх нь дараа шүүгээрэй. Үсээ угаасны дараа үсээ зайлна. Энэ ханд таны үсийг жигд өнгөтэй болгоно.

7. Кокос, арган, авокадоны тостой үсний маск – цагаан үс эмчлэх сайн эм. 3 төрлийн тосоо адил хэмжээтэй авч хооронд нь холиод үсэндээ түрхээд халуун алчуураар толгойгоо боогоорой. 20 минутын дараа үсээ бүлээн усаар угаагаарай.

8. Хушга, розмарин, өндөгний ястай холимог. Үсийг бат бөх болгох гайхалтай арга. Ингэж бэлтгэнэ: 5 жижиглэсэн хушга, нухсан өндөгний яс, розмарины жижиглэсэн 2 навчийг хооронд нь холино. Сайтар холиод үсэндээ түрхэж 1 цаг байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Ийм маскийг долоо хоногт нэг удаа хэрэглээрэй. Таны үс танигдахын аргагүй өөрчлөгдөх болно!

4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. enhchimeg

    2016/09/26 at 09:01

    Taalagdlaa daanch medehgvi urgamluud bn

  2. Зочин

    2016/09/26 at 13:11

    Harin tiimee nadad heregtei zuwulguu bn daanch meddeg urgamaliin ner tsuuhun bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *