Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс

0

Олон нийтийн газар биеэ авч явах болон хэн нэгэн харахгүй үед (буюу хэн нэгэн өөрийг нь харахгүй байна гэж бодож байх үед) биеэ авч явах хоёрын хооронд асар том ялгаа бий. Хүн бүрд өөрийн бяцхан зуршлууд байдаг ба харин энэ нь зарим хүмүүст сонин харин заримд нь бүр жигшмээр санагддаг.

Хамраа ухах

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 2

Хүн бүрийн нууцаар хийдэг зүйлсийн жагсаалтыг хамраа ухахаас эхэлье. Гэхдээ зарим хүмүүс үүнийг харж суух дуртай байдаг гэнэ шүү.

Жорлон дээр сууж байхдаа ухаалаг гар утсаа ашигладаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 3

Өмнө нь нойлд байхдаа сонин уншдаг байсан. Харин өнөө үед хэн нэгэн нойлдоо утасгүй орно гэдэг төсөөлөхөд ч бэрх зүйл болжээ.

Өөрийгөө google-дэх

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 4

Бараг хүн бүр өөрийгөө google-ээр хайгаад үзчихсэн байгаа биз.

Орондоо иддэг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 5

Зарим хүмүүс хажууд нь хүн байсан ч орондоо иддэг. Ихэнх нь ганцаараа үлдсэн үедээ л орондоо иддэг.

Нийгмийн сүлжээгээр хуучин найз залуу/бүсгүйгээ тагнадаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 6

Хэн нэгэн хэзээ ч тэгж байгаагүй гэвэл тэр худлаа хэлж байна. Дунджаар салаад гурван жил болж байгаа хүн бүр үүнийг хийдэг.

Хогоо хивсэн доор нуудаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 7

Хогоо аятайхан хамж аваад хогийн савандаа хийчхэж болно. Хөлөөрөө хивс эсвэл хөргөгчийнхөө доогуур нуучхаж ч бас болно.

Дэлгүүрээс самар хулгайлдаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 8

Том супермаркетуудаар самар, чихэр гэх мэт жижиг сажиг амттанууд задгай зарагдаж байдаг. Ихэнх хүмүүс өөрийг нь хэн ч харахгүй байгаа гэж боддог учир хэд хэдийг ам руугаа хийчихдэг.

Угаахынхаа өмнө хувцсаа үнэртдэг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 9

Хүмүүсийн хажууд бол үүнийг хэн ч хийдэггүй. Харин гэртээ ганцаараа байх үедээ бол хувцсаа угаах уу үгүй юу гэдгийг шийдэх хамгийн сайн арга байдаг.

Савнаас нь уух

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 10

Энэ тохиолдолд 0,25 литрийн жижиг эсвэл 2 литрийн том сав байж болно. Дотор нь юу байх нь хамаагүй аяга хэрэглэхгүй савнаас нь шууд уух нь чухал.

Амьгүй зүйлтэй ярилцдаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 11

Хүн бүр гэртээ байгаа амьгүй зүйлдээ хандан ярьж суудаг.

Өөртэйгөө ярьдаг

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Хэн ч харахгүй байх үед хүн бүр өөртэйгөө ярьдаг. Чангаар. Маш олон удаа.

Есөн бусын юм хольж иднэ

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 13

Оройн хоолондоо талхаа хиам, газрын самрын тос, бөөрөлзгөний чанамалтай холиод сүүтэй коктейл уудаг. Гэртээ ганцаараа байхад энэ асуудал биш шүү дээ.

Биеийнхээ хэсгүүдийг хэмжиж үздэг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 14

Биеэ хэмжих нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувь түгээмэл тохиолддог зүйл. Хүн бүр биеийнхээ өөр өөр хэсгүүдийг хэмжиж үздэг.

Гэрээгээ уншилгүйгээр хүлээн зөвшөөрдөг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 15

Хэн нэгэн харж байх үед ихэнх хүмүүс ямар ч сайт дээр байдаг хэрэглэгчийн нөхцөлтэй танилцаж байгаа мэт царай гаргадаг. Харин хэн ч харахгүй бол шууд л “Би зөвшөөрч байна” товчин дээр дардаг.

Гараараа иддэг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 16

Хүн бүрийн гараараа иддэг пицца шиг хоолнуудын тухай яригдаагүй ээ. Зайрмаг, сүмс гэх мэт амттаны тухай ярьж байна.

Хачин selfie авдаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 17

Биеийн тамирын заал байна уу, угаалгын өрөөнд байна уу, орондоо байна уу огт хамаагүй. Хэн нэгэн хараагүй үед хүн бүр хачин selfie авдаг.

Кино үзээд уйлдаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 18

Зөвхөн кино л хүнийг уйлуулдаг гэж бодож байна уу. Хэн нэгэн харахгүй байх үед спортын тоглолт эсвэл National Geographic-ийн яст мэлхийний тухай нэвтрүүлгийг үзээд ч уйлж болно шүү дээ.

Аяга тавгаа угаадаггүй

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 19

Хэн нэгэн аяга тавгаа угаахыг сануулахгүй байх үед угаалтуураар чинь дүүрэн аяга тавган уул сүндэрлэж байсан л биз дээ. Дараа нь бүгдийг нь дэвтээж хагас цаг зүлгэх хэрэг гарна.

Интернетийнхээ түүхийг устгана

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 20

Интернетэд юу гэж хайсныг минь хэн нэгэн мэдээсэй гэж хэн ч хүсэхгүй. Толгойд шууд л “намайг юу гэж бодох бол” гэсэн бодол орж ирдэг.

Гэртээ унтлагын хувцастайгаа явдаг

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 21

Эсвэл зөвхөн дотуур хувцастайгаа. Эсвэл бүр шалдан.

Газар унасан юуг ч хамаагүй иднэ

Хэн ч хараагүй үед хүмүүсийн хийдэг зүйлс 22

“Хурдан авсан бол унасанд тооцохгүй” гэдэг бичигдээгүй хууль байдаг. Гэхдээ хэн ч харахгүй үед шалан дээр (мэдээж хэрэг гэрийн) унасан юмыг хэдэн цаг өнгөрсөн байсан ч аваад л идчихдэг.

16
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Д. Оргилмаа

    Д. Оргилмаа

    2016/09/25 at 19:35

    -_-

  2. Энкүүнээ Ээгий

    Энкүүнээ Ээгий

    2016/09/25 at 21:31

    Haha

  3. Туяа Туяанаа

    Туяа Туяанаа

    2016/09/25 at 21:54

  4. Зочин

    2016/09/26 at 08:13

    jinhene unen bol bugsuu uhah tumsuguu maajih nusaa ideh ntr dee

  5. Арай биш ээ

    2016/09/26 at 10:09

    ёстой хором-оос уншиж байгаагүй тэнэг юм нийтэлжээ. Гадаадад л ийм байх. Монголд бол эд нарын ихэнхи нь л энгийн үзэгдэл байна шдээ. Гэхдээ бас самар хулгайлах нь ч бас юу юм бэ.

  6. kalki

    2016/09/26 at 13:20

    hunii hajuud shulsee hayah nusaa niih chin aimaar zavaan buduulegshd. bas hunii hajuuud sheej baah aimaar. mongold jorlon baihgui bol gadnihan busaddaa mongold aylaad hereggui gejil helne

  7. Dr

    2016/09/26 at 15:55

    Whaaa hahahaha estoi Bugd Unen, hun bolgon ingedeg, ugui gej hudlaatah heregguiee uneheer bugd l ingedeg.

  8. Getttt

    2016/09/27 at 11:59

    yorn bol bi hezeech gereeg n unshij baigaagui tegeel chagtlachdag xD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *