Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс

0

Халуун цагийн хүнс хурдан мууддаг бөгөөд дэлгүүрийн лангуун дээр дэлгээтэй байгаа хүнсний бүтээгдэхүүний удсан эсэхийг нь тодорхойлоход бэрх байдаг. Иймд, хоолны хордлогод орохгүйн тулд зуны цагт идэлгүй зайлсхийвэл зохих хүнсийг танилцуулж байна.

1. Бяслаг

Амтат бяслагт дургүй хүн гэж байхгүй болов уу. Зуны цагт энэ хүнсийг хэрэглээгүй нь дээр. Бяслаг давс ихтэй хүнс. 100 гр бяслагт хүний давсны хоногийн хэрэглээний 30% агуулагдаж байдаг. Орой болохын алдад шингэний дутагдалд орохыг хүсэхгүй бол бүү идээрэй.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 1

2. Эрдэнэ шишийн хэмхдэс

Өл сайн дарж, бэлтгэхэд амархан өглөөний хөнгөн хоол мэт боловч зуны улиралд хэрэглэхэд тохирохгүй хүнс юм. 100 гр эрдэнэ шишийн хэмхэдэст хүний давсны хоногийн хэрэглээний 20-30 хувь хүртэл агуулагддаг ажээ.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 2

3. Даршилсан байцаа

Даршилсан байцаа хүний хэрэглэх хүнсний жагсаалтад байх ёстой хүнс боловч, зуны цагт хориглох хэрэгтэй. Өвөл, хавар, намрын цагт ханиад томууны үе эхэлж дархлаа сулрах үеэр С амин дэмээр баялаг даршилсан байцаа таны дархлааг сэргээхэд яг тохирно. 100 гр даршилсан байцаад хүний давсны хоногийн хэрэглээний 20-30 хувь нь агуулагдаж байдаг.

Өөрийн анагаах увдисаараа агуу боловч гэдэс ходоодны архаг өвчин, бөөрний дутагдал, цээж хорсох өвчтэй хүмүүс маш болгоомжтой хэрэглэх ёстой.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 3

4. Шош

Хөнгөн зөөлөн хоолны хачир боловч зуны цагт идэхгүй байхыг зөвлөж байна. 100 гр шошид хүний давсны хоногийн хэрэглээний 15 хувь агуулагдаж байдаг. Энэ тоо хүн айлгамаар өндөр тоо биш боловч зуны цагт хүний бие шингэн маш их хэрэглэж бөөрний үйл ажиллагаа маш их нэмэгддэг тул багахан тоо ч гэсэн ачаалал маш ихээр үүсгэнэ гэдгийг бүү мартаарай.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 4

5. Загасны утсан мах

Төрөл бүрийн хавчуургатай талх хийхээс гадна хөнгөн зууш болгон идэж болно. Гэхдээ, энэ хүнсийг улирлын шинжтэй хэрэглэх нь зохистой. Мэдээж давстай холбоотойгоор халуун дулаан улиралд идэхийг хориглож байгаа: 100 гр утсан загасны маханд хүний давсны хоногийн хэрэглээний 5-15 хувь агуулагдаж байдаг. Тэгэхээр, өөртөө хэрчим утсан мах идэхийг зөвшөөрч болно, гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 5

6. Утсан мах, хиам

Утсан мах, хиамыг зуны хүнсэнд хэрэглэхийг хориглосон дээр, яагаад гэвэл 100 гр энэ төрлийн хүнсэнд хүний давсны хоногийн хэрэглээний 5-15 хувь хүртэл агуулагдаж байдаг. Тоог нь харахад өөрийгөө эрхлүүлж болох мэт боловч уг хүнс өөрөө хүний биед сайнаар нөлөөлөхгүйгээс гадна жимс, ногоог бодвол хүний биед шингэхдээ удаан тул энэ хүнснээс татгалзах нь таны эрүүл мэндэд тустай.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 6

7. Нөөшилсөн туна загас

Нөөшилсөн туна загастай сэндвич, салатанд дуртай юу? Сэрүүний улирал иртэл дуртай хоолноосоо татгалзах хэрэг гарч байна. 100 гр нөөшилсөн туна загасанд хүний давсны хоногийн хэрэглээний 20-30 хувь нь агуулагдаж байдаг. Ам цангаж, шингэний дутагдал орон эрхтнүүд хөөж эхэлнэ, энэ бол баталгаатай.

Бөөрний дутагдлын өвчний үед нөөшилсөн туна загас хүнсэндээ хэрэглэхийг эрс хориглох хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд эмчтэйгээ зөвлөсний дараа хэрэглээрэй.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 7

8. Бүхэл үрийн талх

100 гр талханд хүний давсны хоногийн хэрэглээний 10 хувь агуулагдаж байдаг. Мэдээж талхыг дангаар нь идэхгүй, дээр нь давстай хүнс буюу утсан мах тавиад л идэж өгнө. Ингээд ирэхээр давсны хэрэглээ тань аймшигтайгаар нэмэгдэж зуны халуунд ам тань улам цангана. Мөн, нэг удаагийн хоол гэдгийг бүү мартаарай.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 8

9. Давсалсан болон нөөшилсөн бусад ногоо

Зүгээр ч үгүй өвлийн улиралд зориулж ногоог давсалж даршилдаггүй биз. Зуны улиралд амин дэмээр баялаг шинэ жимс, ногоо байхад давсалж даршилсан ногоо идээд сууж байх нь тэнэг хэрэг болж таарна. 100 гр давсалсан ногоонд хүний давсны хоногийн хэрэглээний 20-30 хувь агуулагдаж байдаг.

Үүнээс гадна, хэд хэдэн муу талууд байгааг ч мартаж болохгүй: хэрвээ та элэг, гэдэс ходоод, зүрх судасны өвчнөөр шаналдаг бол энэ хүнснээс бүр мөсөн татгалзах хэрэгтэй.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 9

10. Хүрэн манжин

Хүрэн манжин хүний эрүүл мэндэд маш их ач тустай, намар болон өвлийн улиралд хэрэглэвэл илүү зохимжтой. Хүрэн манжинд сахараас гадна давс ч ихээр агуулагддаг: 100 гр хүрэн манжинд хүний давсны хоногийн хэрэглээний 10 хувийг агуулдаг. Хүрэн манжин шээс хөөх үйлчилгээгүй ногоо тул илүүдэл шингэн амархан гадагшлахгүй.

Хэрвээ та цусны даралт ихдэх, сахарын диабет, бөөрний чулуу, цээж хорсдог бол хүрэн манжингийн тухай бодоод ч хэрэггүй.

Зуны улиралд идэх хэрэггүй 10 хүнс 10

22
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *