Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ?

0

Дэлхийн банкны мэргэжилтнүүд дэлхийн засмал замыг үнэлсэн үнэлгээг саяхан нийтэлжээ. Жишээ нь манай хойд хөрш 124-т, Монгол улс 130-д бичигдсэн байна (эх сурвалж: http://www3.weforum.org/docs/WEF_GlobalCompetitivenessReport_2014-15.pdf ). Ингээд жагсаалтын дээгүүр бичигдсэн улс орнууд засмал замаа хэрхэн тавьдаг талаар танд сонирхуулъя.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 3

Герман

Европт хамгийн сайн чанарын засмал замтайд тооцогддог Герман улс энэ удаад мөн л дээгүүр бичигдсэн байна. Тэд замаа ямар нэгэн ид шидээр тавьдаггүй. Германд 80 жилийн настай засмал зам ч бий, орчин үеийн замуудаа Гуравдугаар Рейрхийн үеэс эхэлж барьсан бөгөөд танк явахаар тооцоологдсон замууд юм. Тэгэхээр одоогийн хүнд даацын машин явсан ч эвдрэхгүй.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 2

Герман замын нэг онцлог бол суурь/подушк замыг 2 метрийн өндөртэйгөөр цутгаж дээрээс нь хэд хэдэн үеэр давхарладагт байдаг ажээ. Ингэж бэлэн болсон зам дээр бэлэн бетон тавих юм уу асфальтаар бүрдэг байна. Мөн Германд замаа барьж дуусгах гэж яарахгүй, бат бөх бетон зуурмаг хатаж байх хооронд замыг борооны ус, нарнаас хамгаалах тусгай плёнкоор бүрнэ. Зам тавьж байхдаа барилгын материалд ч анхаарал маш ихээр хандуулна, ажлын үеэр бороо орвол зам бүрэн хаттал тэсвэртэй хүлээнэ.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 1

Зам болгон өөрийн гэсэн баталгаат хугацаатай бөгөөд баталгаат хугацаанд замд ямар нэгэн доголдол гарвал зам барьсан компани өөрийн хөрөнгөөр сэргээн засварлана. Хүндрэлтэй зүйл байхгүй мэт, засварын баг ирээд нөхөөс тавиад л болно гэж бодож байна уу? Гэтэл, үгүй юм. Германд нөхөөс тавина гэсэн ойлголт байхгүй, зам цаашид эвдрэхээс урьдчилан сэргийлж том хэсгээр нь хуулан авч шинэ зам тавьдаг ажээ.

Зам тавихдаа мөнгө хэмнэнэ гэж хэзээ ч байхгүй, хамгийн сайн чанарын барилгын материалаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан тавина. Тийм учраас, ямар ч алдаа байх ёсгүй, хэрвээ хэн нэг нь буруу ажиллавал шүүхийн өмнө очихоос өөр аргагүйд хүрнэ.

Финлянд

Скандинавын улс орнууд замын чанараараа дээгүүрт орно. Эрс тэс цаг агаараараа манай улстай адилхан боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж зам эвдэрч байна гэсэн тайлбарыг манайхан шиг тавих шаардлага гарахгүй.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 4

Европын бусад улс орнуудын адил финчууд замын подушкийг маш их чухалд үзнэ. Хөрсний цэвдэгтэй газар нутагт зам тавихад хүндрэлтэй байсан бол сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдээд байна: тогтворжуулагч тусгай бодисыг хөрс юм уу шороонд нэмнэ.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 5

Хятад

Манай өмнөд хөрш замын чанараар бусдад бууж өгөхгүй нь мэдээж. Зөвхөн замын чанараар бус мөн зам тавих хурдаараа гайхагдана – 1 цагт 750 метр.

АНУ

Олон давхраар сүлжилдэх зам болон эцэс төгсгөлгүй үргэлжлэх замаараа алдартай. Гайхалтай хэсэг нь юу вэ гэвэл, хэдэн арван жил ямар ч засвар үйлчилгээ хийхгүйд байгаа юм. Нууц нь юунд байна вэ? Үнэндээ ямар ч нууц байхгүй, АНУ-д замыг асфальтаар биш бетоноор тавьдаг. Анхны бетонон замыг 1930-нд тавьсан бол анхны хурдны бетонон замыг 1951 онд ашиглалтанд оруулж байжээ. Яагаад асфальт биш чухам бетонон зам тавиад байна вэ?

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 6

Гарах зардал, зарцуулах цаг хугацаа маш их боловч хэдэн арван жилийн эдэлгээ даах тул бетонон замыг АНУ сонгосон байна: хүнд даацын автомашины ачааллыг энэ зам л олон жилээр даана. Гэхдээ өөрийн гэсэн дутагдал бий. Ашиглалтын хэдэн арван жилийн дараа эвдэрсэн замыг засварлахад тоглоом биш байх болов уу. Зүгээр нэг нөхөөс тавихгүй нь мэдээж.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 7

АНУ-д зам тавих бэлтгэл ажлыг хамгийн чухал хэсэгт үздэг. Том оврын автомашин ихээр явах зам тавьж байгаа бол метр гаруй нүх ухаж хайрга, элс, сул шороо зэргийг үе үеэр нь тавьж давхарга болгоныг услахаас гадна бэхжүүлэх тусгай бодис цацна. Ингэсний дараа 5-7 см зузаан асфальт цутгаж бетон тавих суурийг тэгшлэн бэлдэнэ.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 8

Бетонон зам тавихдаа байшин барьж байгаатай адил 16 мм-ийн арматур төмөр ашигласнаар замыг чанарыг улам нэмэгдүүлнэ. Бетонон зуурмагаа дүүргэж хэд хэдэн үеэр нь тавих тул ямар нэгэн алдаа гаргаж болохгүй.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 10

Бетоны чанарт маш их анхаарах бөгөөд дараагийн бетон цутгахад тест хийх тусгай цилиндрийг ашиглана. Үүний тусламжтайгаар дараагийн ажлыг сайжруулах төрөл бүрийн туршилт хийдэг байна. Туршилтын үр дүн хангалтгүй гарвал дараагийн цутгах бетоныг бүхэлд нь сольдог ажээ.
Хятад, Япон болон Австрали зэрэг хөгжингүй орнууд энэ төрлийн замыг тавьж эхлээд байна – учир нь баталгаат хугацаа 25 жил юм. Зам тавихад зардал их гарах хэдий ч цаашдын засвар үйлчилгээний зардлыг маш ихээр хэмнэх боломжтой.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 9

Япон

Наран улсад мөн бетонон зам тавьдаг. Толгой эргүүлэм олон давхраар эргэлдсэн замыг бетоноор тавих нь хамгийн шилдэг арга. Ийм замыг тавихад маш олон талын мэргэжилтнүүд оролцож өөрсдийн хариуцсан асуудалд маш хариуцлагатай хандана.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 11

Бэлтгэл ажил бол зам тавих гол ажил, деталь болгоныг нарийвчлан төлөвлөнө. Зам тавих газар хувийн өмчлөлд бол газар өмчлөгчтэй орон нутгийн засаг захиргааны албан тушаалтан, хуульчид худалдан авах гэрээ хэлэлцээр хийнэ. Японд бетонон зам тавих технологи АНУ-ын технологитой төстэй.

Дэлхийн улс орнуудад засмал замыг хэрхэн тавьдаг вэ? 12

20
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Jugnee Erdenee

    Jugnee Erdenee

    2015/08/14 at 14:04

    Манай улс хэзээ ийм чанартай зам тавьж эхлэх юм болдоо

  2. Зочинzzz

    2015/08/14 at 14:26

    Манайд бол газраа хусаад л дээр нь нимгэн масло турхээл болоо

  3. Зочин

    2015/08/14 at 14:33

    mergejliin bus hun orchuulga xiixeer buruu oilgolt irgeded uguh yumdaa

  4. çî÷èí

    2015/08/14 at 14:40

    ÷è ººðºº çàì÷èí óó ? áààõàí á¿òýëã¿é çàì òàâèäàã áóðóó îð÷óóëëàà÷ ãýõ øèã

  5. Зочин

    2015/08/14 at 14:50

    бид гурилдаг гэдгээ өөрсдөө мэднэ. мэдсээр байж бид дахин дахин гурилдсаар.

  6. Зочин

    2015/08/14 at 15:25

    sonsgolond iim zam tawij bga biz de

  7. Зочин

    2015/08/14 at 15:30

    Сэтгэгдэл * Манай Сонсголонгийн зам овоо бат бөх байрын зам тавигдаж байна лээ.

  8. Зочин

    2015/08/14 at 16:23

    Сэтгэгдэл *Mongoliin zam talhn deer elsen chiher .tegeed baren.huruugaaraa daraal honhoino

  9. Зочин

    2015/08/14 at 17:13

    Сэтгэгдэл *hezeech iim zam tavij chadajgui yagad gevel mungund ulairsan chadvar bhgui yuch setgel bhgui munguu hurdhan avad arildag ulsuud getel yoponi zuger butsaltgui tuslamjar barisan shine guurig zuger hardaa

  10. Amka Amka

    Amka Amka

    2015/08/14 at 17:30

    за энэ яваа насандаа Монголд ийм зам харахгүй юм байна л даа

  11. Зочин

    2015/08/14 at 18:55

    Yadaj orchuulah setgel gargaad orchuulj bgaan ih yum mergjliin garuud n zamtaigaa adilhan zalhuu yum chin yaj ch oruulhaw dee.

  12. Зам

    2015/08/14 at 19:37

    Танд 1төгрөг өгчөөд 2төгрөгөөр зам тавь гэвэл яаахуу.замын салбараар бизнес хийдэгийг болиулсан цагт урт настай замаар зорчих боломжтой.

  13. Зочин 111

    2015/08/14 at 19:39

    Манайд ийм зам тавьбал 25 биш бараг 30 жил засвар хийхгүй байх боломжтой. Яагаад гэхлээр замын даацын ачаалал эдгээр улс орнуудыхыг бодвол харьцангуй бага шүү дээ.

  14. Ochir Batozhargal

    Ochir Batozhargal

    2015/08/14 at 23:08

    Э. Мөнхбаясгалан

  15. Супер зам

    2015/08/14 at 23:21

    Янзтай.манай хэд масло талх шиг л юм хийгээд байдаг юм.
    Харамсалтай.Тэрнээс болж Дархан орох замд машин онхолдсон байхыг нүдээрээ харсан

  16. Зочин

    2015/08/15 at 16:06

    hagarj gemtsen zamaa husaj bish deerees ni dahin dahin dawharlaad bwal mash zuzaan boloh bhaa negent l zuzaaniig tawij chadahdui bgaa ymchini

  17. Зочин

    2015/08/15 at 16:07

    Сэтгэгдэл *olon dawharwal hezeech gemtheergui zuzaan bolna

  18. Munkh-Erdene Nyambilegt

    Munkh-Erdene Nyambilegt

    2015/08/15 at 17:01

    zam barih gej barag l barilga bariad bgam bishu

  19. Zamiinhan bitgii huts

    2015/08/15 at 19:28

    Ene muusain zamiin nivshnuud uursduu jil bur muu zam taviad daraa jl ni zasah neruidleer mungu unagaaj biznes hiideg baij yu geed hutsaad bgan be 1 turg uguud 2 tug nii zam taviuldag ch gehshig bitgii huts ta nariin tavisan zam gej gants boroonii ay daahgui hog bolj bnshde . Engiin hunch zam barival ta naraas deer hiine . Shunaliin tulamnuudaa . Mongolii zam zasdag buh komoaniig tatan buulgaad ypon amerikiim zamchdad munguu ugvul taarna

  20. avilgal

    2015/08/16 at 07:58

    Avilgal zogsoogui tsagt manaih hezee ch iim zam tavij chadahgui

  21. Зочин

    2015/08/16 at 11:14

    talh maslo barian elsen chiher

  22. Зочин

    2015/08/17 at 10:39

    Замын компаний захирлын гэр бүл гэж тансаг юмнууд байдаг гэж сонссон. Энэ бүх завхарлыг яаж зогсоох вэ. Яаж чанар стандартыг хатуу чанд тогтоох вэ??????

  23. mongoliig muljigchid bayajsan

    2015/08/18 at 00:20

    Manaihan zam barichaad huleelgej ugsnii daraa hariutslaga uurehgui. UIH-gishuun Byambatsogtiin New Progress Co Baruun ailmguudiin olon tenderiig avch, uuruu olon saya dollar avch bayajaad hiisen ajil buhen ni 1-2 jild evdreed dahin zasvariig dahiad ulsiin munguur hiiseer irsen. 2000-2012 ond avsan Tender ni zuu garui l bolj baisan.

  24. Зочин

    2015/09/01 at 14:35

    har suralts iim l zam tawidiin bna shd manai oron hajuud ni yu yum be!

  25. Зочин

    2017/04/26 at 15:15

    Монголд зам тавих дараалал.
    1-Тендер зарлагдана
    2-Тендер зарлагдахаас өмнө тухайн тендерийг авахаар тохирчихсон байсан Сайд Гишүүний компани тендерт орсон болж ажлыг авна.
    3-Урьдчилгаа мөнгийг улсаас гаргуулна. Тэрнээс уг хуйвалдаанд оролцсон гаруудад хувийг нь өгнө. 10% 5% 2% 1% гээд л хувиарлаж амыг нь таглана.
    4-Замын ажил эхлэж замаа хуулсан болчихоод л бороо орохыг хүлээгээд хэвтэнэ.
    5-Бороо шороо үер гэсээр хугацааг хойшлуулж, хойшлосон цаг минут тутамд ажилчдын цалин, хоол, машин техникын түрээсийг тооцож төсөвт өртгийг нэмээд улсаас мөнгө дуусчихлаа гэж нэмж гаргуулж авна. ажилчдын цалингаа 4, 5 саяар нь бодно шүү дээ. Нөгөө ажилчид нь зам хаачихаад л хүрз чирээд тамхи татаад л хий эргэж дэмийрцгээнэ. наана нь зам хааснаас болж бөөн түгжрэл. гэхдээ хэн ч гүйцэтгэгчид шаардлага тавьж чадахгүй.
    6-нэг хоёр жил ажлыг гацааж новширч новширч үнэ өртгийг нь тэнгэрт тулгасан хойноо замаа тавьж эхлэнэ.
    7-Зузаанаас хэмнэж мөнгө цохих уу? өргөнөөс хэмнэж мөнгө цохих уу? гэсээр 2уулангаас нь хэмнэж нарийхааааан нимгэхээн зам тавьна. Уулын шар чулуу шороо зөөж дээрээс нь индүүгээр дайрсан болоод л асфалтаа асгаад тэгшилнэ. асфальт нь 100-н дэвтэрнээс зузаангүй. өргөн нь миний муу гудаснаас өргөнгүй. Зуны халуунд асфалт нь гутланд наалдаж шал фал шал фал, борооноор ус тогтоно, хүнд даацын машин явбал хонхойгоод л яваад орно.
    8-Комист хүлээлгэж өгнө. Улсын ерөнхий сайдаас авхуулаад бараг бүх дарга нар очиж уртын дуу морин хуураар мялааж, ууж идэж идэж согтуу комиссын гишүүд актанд гарын үсэг зураад хүлээж авна.
    9-Үлдсэн мөнгөө улсаас авна. бараг тэр чигээрээ ашиг
    10-Нөгөө зам нь хэдхээн сар болоод л нуль нүх, ус зайлуулах систем ч байхгүй нил ус, тэр зам дээр нь нил осол
    11-Зам засварыг хариуцах эзэн олдохгүй. Гүйцэтгэгч компани мөнгөө авсан бол салаавч гаргаад л хэвтчинэ. Дараагийн тендерээ хүлээгээд л…
    12-Комист хүлээж авсан хүмүүс дор бүрнээ авилгын мөнгөө бөгсөндөө чихээд дуугай хураацгаана. нэгэнт гарын үсэг зурчихсан

    Та бидний татварын мөнгө, зээлийн өрөөр тавьсан замыг хэн ч хариуцахгүй… Дараагийн хэдэн жил улам миарсаар ахиад л нэг тендер зарлагдаж дараагийн хүн хоолонд орно доо.

    1км нимгэээээн нарийхаааан замын төсөвт өртөг одоо 1 тэрбум 300 сая дөхөж бгаа бх шүү.

    Монголд нэг иймэрхүү л процессоор тиймэрхүү л зам тавьдымдаа.

  26. Зочин

    2017/04/27 at 09:33

    яг ингэж тавих мөнгөөр яаж тавидаг билээ, мөнгө нь ингэж төсөвлөгддөг, харин тэрнээс нь хулгайлсаар …

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *