Дэлхийн хамгийн том мафийн бүлэглэлүүд

1

Гэмт хэргийн маш олон бүлэглэл байдгаас бид тэдгээрийг төдийлөн сайн мэддэггүй, тэд улс орны үйлдвэрлэлийг гартаа авч, кибер гэмт хэрэг, контрабанд хийж, бүр улс орны эдийн засгийг хүртэл удирдан залж байна.

1. Сицилийн мафи

19-р зуунаас эхлэн Сицилд үйл ажиллагаагаа явуулсаар 20-р зуунд олон улсын хэмжээнд тархсан. Анх байгуулагдахдаа жүржийн тариалангийн талбайтай их хэмжээний газар эзэмшигчдийг танхай этгээдүүдээс хамгаалах зорилготой байсан, тэр танхай этгээдүүд нь өөрсдөө юм.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 4

Ерөнхийдөө рэкетлэх байдлаар ажлаа явуулдаг бүлэг. Төд удалгүй, Коза Ностра үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж гэмт хэргийн ертөнц руу эргэлт буцалтгүй оржээ. 20-р зуунд Коза Нострагийн үйл ажиллагаа бандитизм төрөл рүүгээ шилжсэн байна.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 2

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 5

2. Оросын мафи

Гэмт хэргийн хамгийн аймшигтай бүлэг. ТТГ-ын ахмад агентууд тэдгээрийг “Дэлхийн хамгийн аюултай хүмүүс” гэж тодорхойлдог. Баруунд “Оросын мафи” гэдэг нэр томьёон дор одоогийн Оросын ч бай, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын, түүнчлэн алс дорнодоос цагаачилж ирсэн гэмт хэргийн бүлэглэлийнхнийг хамруулан ойлгодог байна. Зарим нэг нь иерархийг төрүүлэм шивээстэй байх бөгөөд цэрэг дайны үйл ажиллагаанд оролцох, захиалгат аллага гүйцэтгэдэг ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 6

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 7

3. Мексикийн мафи (La eMe)

АНУ-ын Өмнөд эрэг хавийнханы Арийн ахан дүүсийн холбоо буюу гэмт хэргийн бүлэг. Хар тамхины зах зээлд өөрийн гэсэн орон зайтай. Цээжин тус газартаа шивүүлсэн хар гарны шивээсээр энэ мафийнханыг төвөггүй танина.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 8

Мексикийн мафийн эхлэлийг Калифорни мужийн Трайси хотод байрлах Дьюэл шоронд ял эдэлж байсан гудамжны танхай этгээдүүд 50-иад оны үед тавьжээ. Үндэслэгчийн 30 нь Хойд Лос-Анжелаас гаралтай Мексик-Америкийн цус холилдсон Маравилийн бүлэглэлийнхэн байжээ. Тэд өөрсдийгөө Мексикчүүд гэх бөгөөд “зүрхэндээ Бурхан тээж яваа нэгэн” гэж эртний науатль хэлнээс буудаг ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 9

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 10

4. Якуза

Японы гэмт хэргийн бүлэглэл нь Азийн зарим нэг улс орнуудад байхаас гадна барууны орнуудад ч байдаг. Тэдгээрийн үйл ажиллагаагаа явуулж буй байдал, нийгэмшил нь бусад гэмт хэргийн бүлгүүдээс ялгагдах онцлогтой: өөрсдийн гэсэн оффисын барилгатай, тэдгээрийн үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод байнга мэдээллэж байдаг.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 11

Мөн бүх биеэр өнгөт шивээстэй байх нь гайхамшигтай санагдах бөгөөд өнгө өнгийн бэхээр гараар шивээсийг хийдэг. Ирезуми гэх энэ шивээсийг хийлгэхэд маш их өвддөг ч өөрийн эр зоригийг баталж байгаа хэрэг болдог ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 12

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 13

5. Хятадын триад

Триад – Хятадын гэмт хэргийн нууц бүлэг. Триадын бүлгийн нэр нь 3-ын тооны ид шидийн нууцад итгэж өгсөн нэр бөгөөд өнөөдрийн байдлаар Тайвань, АНУ болон Хятадууд цагаачилсан улс орнуудад хар тамхины наймаа болон гэмт хэргийн бусад үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 14

“Триад” – маш их эх оронч үзэлтэй гэмт хэргийн бүлэг. Олон улсын арга хэмжээний үеэр бүлгийн дайчид гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангахад ажилладаг бол, халдварт өвчин дэгдсэн үед уг өвчнийг анагаах эм гаргасан эмчид 1 сая долларын шан харамж хүртэл амлаж байжээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 15

6. Тамын сахиусан тэнгэрүүд (АНУ)

Дэлхий дахинд өөрийн гэсэн салбаруудтай дэлхийн хамгийн том мото-клуб юм. Үүнд, Outlaws MC, Pagans MC болон Bandidos MC зэрэг outlaw-клубын “их дөрвөл”-үүд хамгийн нөлөөтэйд тооцогддог.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 16

Хууль сахиулах байгууллага тэдгээрийг “мотоциклтэй гэмт хэрэгтнүүд” гэх бөгөөд хар тамхины наймаа, рэкет, хулгайн эд зүйлсийн наймаа, хүчин, аллага зэрэгт буруутгадаг байна.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 17

Мотоклубын сайтад бичсэнээр, Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын нисэх хүчинд “Тамын сахиусан тэнгэрүүд” хэмээх бөмбөгдөгч онгоцны 303-р анги байжээ. Дайн дууссаны дараа тус ангийг тараасан тул нисгэгч нар ажилгүй хоцорчээ. Эх орон нүүрээ бууруулж хувь заяаных нь эрхэнд хаясан тул ажилгүй болсон нисгэгч нар “хэрцгий эх орныхоо эсрэг мотоцикл хөлөглөн босох”-оос өөр арга олдоогүй байна.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 1

7. Mara Salvatrucha

Гэмт хэргийн энэ бүлэг хар тамхи, зэр зэвсэг болон хүний наймаа эрхэлдгээс гадна, дээрэм тонуул, рэкет, захиалгат аллага, хүн барьцаалах, сутенёр, машины хулгай, мөнгө угаах, залилан гээд гэмт хэргийн бүхий л салбарт ажилладаг.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 18

Mara Salvatrucha-гийн газар нутаг дээр гудамжны наймаа, эсвэл жижиг дэлгүүр ажиллуулдаг хүмүүс орлогынхоо 50 хувийг тэдэнд татвар болгон хураалгаж бизнесээ явуулах эрхтэй болдог байна. АНУ-д амьдарч буй сальвадор хүн ямар нэгэн байдлаар татвар, төлөөс төлөхөөс татгалзвал эх орондоо үлдсэн хамаатан садныг нь устгадаг ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 19

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 20

8. Монреалийн Риззуто мафи

Rizzuto – Монреалд байрлах гэмт хэргийн гэр бүл ч Квебек болон Онтарио мужийг захирдаг. Риззутогийн гэр бүлд хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх эд хөрөнгө хэд хэдэн улс оронд байгаагаас гадна зочид буудал, ресторан, бар, шөнийн цэнгээний газрууд, барилга, хүнсний үйлдвэр, үзвэр үйлчилгээ болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Италид мебелийн үйлдвэрлэл эрхэлдгээс гадна Италийн тансаг амттаны үйлдвэртэй ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 21

 

Family members of reputed mafia boss Vito Rizzuto leave a church in Montreal, Monday, Dec. 30, 2013, following his funeral. Rizzuto died last week from natural causes. THE CANADIAN PRESS/Graham Hughes

9. Мунгики (Кени)

Африкын уламжлалт шашныг сэргээхээр гарч ирсэн улс төр-шашин хосолсон бүлэглэлийн үйл ажиллагааг 2002 оноос эхлэн хориглосон. Мау-мау бослогоос эхлэлтэй бөгөөд хоморголон алан хядах ажиллагаа явуулж, цагдаа нартай тэрсэлддэг.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 22

Мунгики өөрсдийгөө уламжлалт “Африкийн бурхан шүтэх арга, соёл, амьдрах ёс”-ыг хамгаалахаар тэмцэж буй шашны бүлэг гэж үздэг. Кени ууландаа залбирч шашны ёсыг гүйцэтгэж тахил өргөдөг ажээ.

Дэлхийн хамгийн харгис мафийн бүлэглэлүүд 23

7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Galbadrah Tsogtchandman

    Galbadrah Tsogtchandman

    2015/08/14 at 11:04

  2. Зочин

    2015/08/14 at 13:36

    mekcikiin maf gej yu baihavdee GANGSTER geldee

  3. Твиттерч Мөнхбаяр

    Твиттерч Мөнхбаяр

    2015/08/14 at 15:12

    Монголын маф бас л чанга даа

  4. Зочин

    2015/08/14 at 17:58

    italy bas l aimar shd

  5. TJ

    2015/08/14 at 18:04

    orosiin huren baawgainuud gej aimar nohduud biidee

  6. Зочин 111

    2015/08/14 at 19:52

    Монголд мафи гэвэл Хятадын Триадын ч юмуу Хойд Хятадын Ардын Чөлөөлөх Армиас халагдсан хятад офицер цэргүүдийн байгуулсан жижиг гэмт хэргийн бүлгүүд Оросын мафи Солонгосын мафи зэрэг л байгаа даа. Харин Монголынх гэвэл УИХ-ын гишүүдийн л мафи байгаа байх. Улс даяар хэрсэн холбоо сүлжээтэй хүчний байгууллагаас далд дэмжлэгтэй маш далд тийм л мафи бий болов уу даа.

  7. Зочин 111

    2015/08/14 at 20:11

    Мексикийн хар тамхиний мафийг Картель гэж нэрлэдэг байх шүү. Харин тэр Mara Salvatrucha гээд байгаа нь MS-13 буюу Сальвадорын тэнүүлч шоргоолж гэсэн үг бөгөөд Америкт хэрэг тарьж шоронд орсон Сальвадорчуудын үүсгэсэн шоронд цэцэглэн хөгжсөн гэмт бүлэглэл юм. Маш харгисаараа алдартай мафи даа. Америкчууд MS-13 ийн баригдсан хэрэгтнүүдийг Сальвадор луу гаргаснаас болж Төв Америк Латин Америкаар нэг MS-13 тарж тарсан гишүүд нь бүлгүүдээ тэлж гэмт хэргийн гаралт эрс ихэсч буй болно.

  8. Зочин

    2015/08/14 at 23:26

    Хүчирхийлэл, хүний наймаа, хар тамхи гээд л чааваасдаа алдах юмгүй ухамсаргүй үйлдэл хийгээд өөрсдийгөө бурхан шахуу бодчихсон хамгийн арчаагүй новшнууд. ТАМД ШАТАЦГАА!!

  9. Зочинkkkk

    2015/08/15 at 22:35

    Сэтгэгдэл *76geed sonsoovyu ed hurunguuruuu naad hediig hol dawna

  10. Mongoliin Mafi huchteini shuu

    2015/08/18 at 00:27

    Mongoliin Mafiin tolgoilogch N.Enhbayar urshuuliin huuli batluulaad odoo uuruu shadar said boloh gej baina

  11. Зочин

    2015/08/24 at 02:19

    Сэтгэгдэл *sicilin mafig yron gameruud maani Mafia ged togloomoor sain medn

  12. shaa

    2017/06/25 at 12:58

    mongold mafia baihgui teneguudee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *