Мэргэжилдээ тааруухан эмчийг таних 10 шинж – ийм эмчид эрүүл мэндээ даатгах хэрэггүй

0

Кинон дээр муу эмчийг амархан тодорхойлж байгааг үзсэн л биз дээ? Тэднийг ямар нэг шинж тэмдгээр нь илрүүлж л орхино, гадаад төрх, мэргэжлийн түвшин гэх мэт. Бодит амьдрал дээр мэргэжилдээ тааруухан эмчийг хэрхэн таниж мэдэх вэ?

Тааруухан эмчийг илтгэх 10 шинжийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Таны цагийг үнэлэхгүй

Сайн мэргэжилтэн өөртөө итгэлтэй, анхаарал болгоомжтой, санаачлагатай, эелдэг, яг таг байх ёстой. Хэрвээ эмч заасан цагтаа таныг үзэж чадахгүй байгаа бол (яаралтай зайлшгүй шалтгааныг эс тооцвол) та буруу эмч дээр иржээ гэж ойлгож болно.

 

2. Сөрөг сэтгэгдэл ихтэй бол

Мэргэжлийн эмчид нэр хүнд маш чухал. Өөрийн ажил мэргэжилдээ үнэхээр чадварлаг бол хүмүүс ам сайтай байна. Бусдын сэтгэгдэл хамаагүй гэж үзэж байгаа хэдий ч шинэ эмч дээр очихдоо бодох л асуудал шүү.

 

3. Биеэ авч явах соёлгүй

Үзлэгийн үер эмч танд төдийлөн анхаарал хандуулахгүй байх, нэрийг тань өөр өвчтөнтэй андуурах, асуудлын учрыг сонсохгүй байх нь мэргэжилдээ тааруухан болохыг илтгэж байна.

 

4. Таны асуултыг сонсож чадахгүй бас хариулж чадахгүй байх

Сайн эмч өвчтөнд өвчнийх нь тухай ойлгомжтой мэдээллийг өгнө. Тэр өвчтөнөө сайн сонсоно, тайван тэвчээртэй хариулна, бас өөрийн шийдвэрийн талаар тодорхой тайлбарлаж өгнө. Нөхцөл байдлыг өвчтөнд ойлгохоор хэлж өгнө. Өвчтөн шууд асуулт тавьбал аль болох нааштайгаар шийдэх бодолтой хариулт өгнө.

 

5. Хуучирсан арга барилаар эмчлэх

Эмч болгон анагаахын боловсролтой гэдэгт эргэлзэх хэрэггүй, гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан маш хурдтайгаар хөгжиж байгааг ч мартаж болохгүй: онош тавих арга төгөлдөржиж байгаа, өвчний тухай мэдээлэл ч байнга нэмэгдэж байна, анагаахын шинжлэх ухаан бүхэлдээ хөгжиж байна. Тийм учраас сайн эмч өөрийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлж байдаг. Эмч хуучирсан арга барилаар өвчтөнөө эмчлэх ёсгүй.

 

6. Хэт их шинжилгээ хийх

Хэрвээ эмч танд олон төрлийн шинжилгээ бичих, онош тавих хэцүү арга хэрэглэж байгаа бол, гэхдээ таньтай зөвлөхгүйгээр хийж байгаа бол тааруухан эмчийн шинж гэж үзнэ. Жинхэнэ мэргэжлийн эмч аливаа шинжилгээний зорилгыг танд заавал хэлж ойлгуулна, бас өндөр дүнтэй бол хэлж анхааруулах болно.

 

7. Ямар эм ууж байсныг тань анхаарахгүй

Сайн эмч таны биеийн байдал, амьдралын хэв маяг, шинж тэмдэг илэрсэн түүх, өвдөж буй мэдрэмж, ууж байсан эмийн талаар заавал асууна. Хамаатан садан дотор адил өвчинтэй байгаа эсэхийг ч асууна – эцэг эх, эмээ, өвөө, төрсөн ах дүү.

 

8. Эмх замбараагүй байдалтай

Эмчийн цэвэрхэн халат, хувцас, гар, ажлын байр – энэ бүгд ажил мэргэжилдээ дуртай эмчийн дүр зураг.

 

9. Шийдвэр гаргахад дарамт үзүүлэх, айлгах

Эмчтэй уулзсан анхны мөчөөс эхлээд л таны сэтгэл санаа тайвшрах ёстой. Тэр таны итгэл найдвар, аюулгүй байдал болно. Эдгээр зүйлгүйгээр ямар ч эмчилгээ явагдахгүй. Та эмчийн адилаар эмчилгээний үйл явц, чухал шийдвэр гаргахад оролцох ёстой. Эмчийн даалгавар – шийдвэр гаргахад танд хангалттай мэдээлэл өгөх ёстой. Тэрээр том аюул учирна гэж таныг айлгах ёсгүй хүн.

 

10. Ойлгомжгүй байдал үүсгэх

Шинжилгээний хариу ирэнгүүт эмч танд таны өвчний талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх ёстой. Эмч хүн хариултаас зугатаах, тайлбар хийхээс зайлсхийх, яриандаа анагаахын нэр томьёо ашиглах, таныг сэнхрүүлэх ажиллагаа хийхгүй. Хэрвээ ийм эмчтэй учирвал өөр эмчид хандсан нь зөв шийдвэр болно. Өөрийн эмчилгээнд өөрийгөө заавал оролцуулж байгаарай.

35
ГоёГоё
22
ТэнэглэлТэнэглэл
20
БурууБуруу
16
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Ganaa Page

    Ganaa Page

    2017/10/12 at 11:20

    Bat Ulam,Batka Nadmidtseren,Tsetsegmaa Khand,Nadmidtseren Tuyatsetseg,Gantsetseg Nadmidtseren

  2. WP Areza

    WP Areza

    2017/10/12 at 11:26

    Batsukh Doljinsuren

  3. Bat-Ölzij Mönhnaszan

    Bat-Ölzij Mönhnaszan

    2017/10/12 at 11:52

    Ганцхан ганцхан хүний амь хариуцсан мэрэгжил онц төгссөнд нь хүн эмчлэх эрх олгодог болговол. Нийгэмийн эрүүл мэндийг хамгаалах
    асуудал Хамгийн том хүрээлэлтэй хүрээг хамарсан Хамгийн том Хамгийн чухал асуудал. Юу ч сураагүй 2 -3 авсан хүн юуг
    эмчилж чадах юум. Юу ч мэдэхгүй хүн шүүдээ. Юу ч мэдэхгүй хүн эмчлэх гэдэг аймаар. Онц дүнтэйгээр хичээлээ давтахгүй оюутанг өөр сургуульд эхний 1 жилийн дотор шилжүүлж байвал.Эмч бэлдэх хариуцлага Нийгэмийн Улсын хариуцлага.

  4. DNyamka Dvnm

    DNyamka Dvnm

    2017/10/12 at 11:59

    Shal avtsaldaaguim bna, hezee neeh oyutand hun uzuullee geed muu emch bolsiin? Tgee bid haanaas henees suraltshiin?

  5. Burmaa Dugarjav

    Burmaa Dugarjav

    2017/10/12 at 12:07

    Odoogiin emch nar songoson mergejliinhee uureg hariutslagiig meddeggui, zugeer l munguur tugssun baidag. Ene n hunii eruul mendiig zoosnii nuheer harj bgaag gerchilj baigaa n alham tutamd medregddeg. Emch tanilgui, emchid hahuuli uguhgui bol ter uvchtun emneleg baraadsan nernees tsaashgui baidag. Iim jisheeg zahiin 1 hun helne, bodit baidal iim l bn eniig anhaarch emchiin uureg hariutslagiig meduulj ajlaa shudargaar hiih mergejildee ezen bolgoh tal deer ard tumnii heleltsuulgiig yavuulj tsegtselmeer yum daa.

  6. Ub Ariun

    Ub Ariun

    2017/10/12 at 12:09

    Huleelgesen ul tooson uurtai tsarai muutai hun uzmer bolj bj garaaraa tsetsgiin shoroogoo uhsan haltar emch tei taarch bsoon

  7. Oyunchimeg Sharhuu

    Oyunchimeg Sharhuu

    2017/10/12 at 12:11

    Аливаа юманд тэгэж туйлшрах хэрэггүй.чи эмчид үзүүлж итгэл үнэмшилтэй л байж эдгэдэг юм бгаа биздээ. Эмчийг тэгэж янз бүрээр бичээд яахавдээ.

  8. Nsn Chuluun

    Nsn Chuluun

    2017/10/12 at 13:49

    Songdo emnelegiin neg eregtei emch dureeree

  9. Oygoo Oyunaa

    Oygoo Oyunaa

    2017/10/12 at 14:58

    Ер нь монголын ихэнх эмч иймэрхүү сайн эмч цөөхөн дээр нь өөрийн гэр бүлийн хүнд үылчилж байгаа шиг үйлчилгээ үзүүлддэггүй сэтгэл дутуу солонгос эмч нараас өөрсдөө яваад ирсэн эмч эмнэлгийн ажилтан ярьдаг тэднээс сурах юм их байгааг

  10. Zorigoo Zorigtbaatar

    Zorigoo Zorigtbaatar

    2017/10/12 at 18:16

    mgl d iim emch bhgui yahu aan

  11. Undarmaa Nyamaa

    Undarmaa Nyamaa

    2017/10/12 at 19:12

    Urhiin emnelguudiin zaluu emch nar bol unen hetsuu. Yu sursan baidag bol?

  12. өаёхм

    2017/10/12 at 19:25

    Хуцдаг хулгайч вээ. Чи тэр диваажинруугаа зайл хэ.

  13. Zulaa Zulaa Barhas

    Zulaa Zulaa Barhas

    2017/10/12 at 20:16

    Er ni emch nar soninsht

  14. Erka Ganpurev

    Erka Ganpurev

    2017/10/12 at 20:20

    Ийм эмч интермэдийн мэдрэлийн эмч Баясгалан.Үнэн мэдлэггүй,бие тоосон,өөрийгөө хөгжүүлдэггүй,хоцрогдсон авгай

  15. Alim Jims

    Alim Jims

    2017/10/12 at 20:31

    Nuuree budaj bgaad nadtai yu ch yarilgui shinjilgee harsnaa em bicheed za bolson gesen emchtei taarsan .

  16. Uranchimeg Bayaraa

    Uranchimeg Bayaraa

    2017/10/12 at 21:00

    Бүрэнжаргал Батсайхан

  17. Lusiin Tsetseg

    Lusiin Tsetseg

    2017/10/12 at 21:12

    Odoogiin emch nar khunii obchin zoblongoor l khooloo olj iddeg bolchikhson…

  18. Зочин

    2017/10/12 at 21:13

    ihenh emch nar l iim haritsaatsai.bdg setgel dunduur gardagdaa uruunuus n…yah gej shinjilge avad bgaan buu med.yamar hariu garsiin buu med.asuuhar gaigui ee l gene.shn tailbarlaaf yriltsaad unen setgelese uzdeggui.bugd bish l bh gehdee l

  19. Saikhanaa Saikhanaa

    Saikhanaa Saikhanaa

    2017/10/12 at 21:47

    Мөнгөөр 4,5 -р ангид шууд оруулаад эмчээр төгсгөх байдал бас байгаа үүн дээр анхаармаар байна даа.

  20. Bat-Ölzij Mönhnaszan

    Bat-Ölzij Mönhnaszan

    2017/10/12 at 22:03

    Хүний амь хүн үхэх хүн амьд үлдэх эсэхийг шийддэг асуудал. Энэ л хамгийн чухал мэрэгжил. Бусад мэрэгжил хүний улаан гол амь амьд явах эсэхийг шийдэх биш.

  21. Naraa Nyamaa

    Naraa Nyamaa

    2017/10/12 at 22:33

    Надад бүгд байна

  22. Tungalag Dugar

    Tungalag Dugar

    2017/10/13 at 08:11

    Uurgee meddeggui urkhiin emch narig yanaa ochih bolgond gants emch suuna ehogiin emch neg ichihod bur onosh gargasan daraa argaguin erhend ochuj uzuulehed ahiad uur onosh gargasan yzuuleh toolond uur uur uvchin heleed baivall ene bied min eruul saruul erhten baihgui suns l boloh yun bna daa kkkkk

  23. Unensh de

  24. Bolorerdene Sukhbaatar

    Bolorerdene Sukhbaatar

    2017/10/13 at 09:26

    Манай эмч нарын алдаа бол өвчтөний сэтгэл зүйтэй ажилладаггүйд байгаа юм…. Ямар өвчин тусчихав энэ өвчний шинж тэмдэг яаж илэрдэг цаашилбал ямар аюул эрсдэл гарах мөн таардаг эм тариа юу байна боломж бололцоо хир байна ч гэдэг юмуу сэтгэл зүрхнээсээ ажиллах хэрэгтэй………… Өөрсдөндөө дотроо оношоо тодорхойлчихоод өөрсдөндөө зориулж оношийг нь хэдэн эмйиг нь бичиж өгөөд л болоо юунд зориулж ч ууж байгаа юм чөтгөр бүү мэд ккккккккккккккккккккккккккккккк

  25. Ichugen Elle

    Ichugen Elle

    2017/10/13 at 12:53

    Kkk barag manai ulsiiin emch nariin 80% n bnshte uneher medleg chadwar Muu blson shu ydahnee shiner sn gaj nulugui em zundu garchad bhd nyrai 1sartai huuhded Tom huniii burr anhaaruulgatai em biched bgn bi tuldaa zaawriiig n unshiad boljod gadaadad bdg babytei eej naras asuuj bgd em awch uguh n mash sn bsn nyrai emch nar arail hainga eh nylhasiiin emch nar odoo Boltol orj ired heden jil bolj bga em ch meddgui!!!! Tangargaaa ch meddgui emch humus unshij bwl Bitii Ene mergejiliiig songo guij bn ta nar toglooom bish anhnaasaa l baga tsalintaig mdser bj durtai durgui ajillah hereg bku

  26. Jaminjaa Taisa

    Jaminjaa Taisa

    2017/10/13 at 21:19

    Songodogiin dotriin emch ee bazarvaani hodood hyamarsnii tuluu bydyyn gedsee dyrandyyl gesen shoo.Aimaar yamar azaar iymiig yaj medhev geed uur neg hyviin emnelgiin nastai emch deer ochij yzyylsiin.

  27. Эрхэм ноён / Эрхэм ээ, Би Хувь нийлүүлэгч ба санхүүгийн оператор. Та хувийн, хувь хүн, дэлхийн хаана ч байсан, дампуурсан, банкнаас хоригдож, банкуудын тааламжгүй, хувь хүний хооронд мөнгө зээлэх хэрэгцээ байгаа тул Ноцтой, үнэнч шударга хүмүүст зээлийг ердийн цагт 3%, маш энгийн, хүндрэлгүй нөхцөлтэйгээр нөхөн төлж болно. Би мөн бүх төрлийн хөрөнгө оруулалт, зээлийг хийдэг. Миний зээлийн санал богино, дунд, урт хугацаатай. Миний шилжүүлгийг аливаа этгээдэд хэлцлийн аюулгүй байдлын үүднээс Банкинд даатгуулдаг. Хэрэв та хувийн хаягаараа надтай холбоо барина уу EMAIL: [email protected]
    NB: Зээл нь таны төлөө хийгдсэн бөгөөд буцаан олгох ёстой. Та амласнаасаа өмнө эргэн төлөх чадвараа шалга.

  28. Mandakhbayar Tsegmed

    Mandakhbayar Tsegmed

    2017/10/15 at 20:17

    ihenh emch iim baidal gargadag shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *