Твиттерийн нэгэн хэрэглэгч хүмүүсийн тархийг гашилгах, харааны төөрөгдөл бүхий зураг оруулжээ. Хүмүүс ямар тоо харж байгаагаа мэдэхгүй хэцүүдэж байна…

0

Твиттерийн benonwine гэх нэртэй хэрэглэгч өөрийн хуудсандаа харааны төөрөгдөл шалгасан хар-цагаан спираль зураг байрлуулжээ. Спираль дотроос тоо харагдана. Уг постыг сонирхсон хүмүүс зураг дундаас тоо харж чадсан эсэх, хэрвээ ялгаж харж чадсан бол хэдийн тоо байгааг коммент хэсэгт бичээрэй гэжээ. Уг даалгавар олон хүний сонирхлыг татсан нь ойлгомжтой. Хамгийн сонирхолтой нь бүгдийнх нь хариу өөр гарчээ. Харааны төөрөгдөл шалгасан энэ зураг дотор чухам ямар тоо нуусныг, мөн хүмүүс юу гэж хариулсныг сонирхоцгооё.

Твиттер хэрэглэгч өөрийн хуудсандаа нэгэн сонирхолтой зураг байрлуулжээ

benonwine / twitter

benonwine твиттер хэрэглэгчдээс спираль зураг дотроос ямар тоо харж байгааг асуужээ. Хариултууд янз бүр. Хариулт дундаас хамгийн түгээмэл нь 528, 45283, 15283. Зарим нэг нь бүр 7 оронтой тоо харсан байна.

 

Хүн болгон өөрийнхөө хариултыг дэвшүүлжээ

AnnTurn23671193 / twitter

Хэн нэгэн аль хариултаа санал болгохоо ч мэдэхгүй, сүүлдээ хэдийн тоо хараад байгаагаа ч ойлгохоо больжээ.

 

Хэрэглэгчдийн нэг нь тоон эгнээний нэгээхэн хэсгийг л харсан байв.

PaulChocky / twitter

 

Зарим нэг нь бүр “яршиг цаашаа” гэж бодно

ingridsusanka / twitter

Харааны төөрөгдөл шалгасан иймэрхүү зураг тархийг угаасаа гашилгадаг, тийм ч учраас хүмүүс өөр өөр хариулт хэлдэг.

 

Хүмүүс яагаад ийм өөр хариултыг хэлээд байгаагийн шалтгааныг нэг хэрэглэгч тайлбарлажээ

LittleToRelate / twitter

Бүх зүйл маш энгийн байжээ: бүх учир шалтгаан нүдний ялгамжийн мэдрэг байдалд оршино. Энэ нь хурц эсвэл гэрлээс шалтгаалж аливааг ялгаж харах харааны чадвар юм.

 

Та хэдэн мөр харж байна?

allaboutvision / twitter

Энэ хүснэгтэд 8 мөр байна, хэрвээ та цөөхөн мөр харж байгаа бол энэ нь нүдний эмчид үзүүлэх зайлшгүй шалтгаан болно шүү.

 

Хариултын маш олон хувилбар санал болгосон ч ганцхан зөв хариулт бий

StevieB_1981 / twitter

Зураг дээр 7 тоо байгаа юм. Хэрвээ таны хараа сайн бол эдгээр тоог төвөггүй олж харж болно. Хэрвээ хараа тааруухан бол сандрах ч хэрэггүй, гэхдээ эрүүл мэнддээ анхаарал тавихад илүүдэхгүй.

Харааны төөрөгдөл гэх зүйлийг шууд хүлээж авах хэрэггүй зүйл: нэг талаасаа наргиан байж болно, нөгөө талаасаа тархийг багагүй ажиллуулах оюун ухааны үр дүнтэй дасгал байж болно. Бидний энэ удаагийн тохиолдол нь үр дүнтэй дасгалд тооцогдож байгаа юм. Таны хараа асуудалгүй гэж найдна. Бодвол та зургийг нэг хараад л тооны хариултыг зөв хэлсэн биз ээ.

Та яг хэд байна гэж харсан бэ? Хууралгүй үнэнийг бичээрэй.

11
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dorjmaa Dok

    Dorjmaa Dok

    2022/02/27 at 12:27

    15383

  2. R Ganbaatar GB

    R Ganbaatar GB

    2022/02/27 at 12:48

    3452839

  3. Munkhtuya Jargalsuren

    Munkhtuya Jargalsuren

    2022/02/27 at 13:53

    3452839

  4. Chinbat Batkhurel

    Chinbat Batkhurel

    2022/02/27 at 14:09

    3452839

  5. Lxagva Suren

    Lxagva Suren

    2022/02/27 at 16:34

    528

  6. Saruulnavch Narmandah

    Saruulnavch Narmandah

    2022/02/27 at 18:04

    3452839

  7. Gana Ahmet

    Gana Ahmet

    2022/02/28 at 02:56

    3452839

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *