Хамгийн гол нь хэвшил болгох: цалин болгоноосоо багаханыг хураагаад байсан чинь оны эцэст 2 сая орчим төгрөг цуглуулсан байсан

3

Хүн бүрийн орлого адилгүй. Бүгд их мөнгө олж чадахгүй учраас хэмнэхээс өөр аргагүйд хүрнэ. Өдөр болгоны аяга кофеноос татгалзах хэцүү, тамхинаас гарах хэрэг гарна эсвэл банкинд хуримтлалын данс нээлгэх хэрэгтэй болно.

Мөнгөө хэрхэн хэмнэж сурах вэ? Энэ бол шунал ч юм уу харамч зан биш харин өнөө цагийн амьдралын нэг хэв маяг. Төгрөг бүрийг тооцож байхад хэрэггүй зүйлд үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно.

 

Мөнгөө хэрхэн хэмнэх вэ?

Ээлжит цалингаа ухамсартайгаар зарцуулах амаргүй. Нэгдүгээрт, зайлшгүй зардлаа тооцоолно: байр тог, түрээс, хүүхдийн дугуйлан, татвар… Ирэх сард идэх хоол хүнс, ахуйн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүн. Урьдчилан тооцоогүй нөхцөл байдалд мөнгө цааш хийнэ. Юмыг яаж мэдэх вэ, хэн нэгэн өвдөх үед хэрэг болно. Хэрвээ өвдөөгүй бол, цааш хуримтлалд хийнэ.

Энэ бүгдийг бидний эцэг эх ч хийж л байсан, бид ч цааш үргэлжлүүлсээр л байна. Бас нэгэн арга бий, үл мэдэгдэхүйц, гэхдээ богино хугацаанд багагүй мөнгө хуримтлуулж чадна. Үүнд тооны нарийн мэдлэг шаардахгүй, бага цалинтай байж их хуримтлал үүсгэх энгийн арга. Би өөрөө хэрэглэж үзсэн тул та бүхэндээ ам бардам санал болгож чадна.

Би үүнийг гурван тэгийн систем гэж нэрлэсэн юм. Маш энгийн зарчимтай – өдрөөс үлдсэн мөнгөө би тэглэнэ. Жишээ нь таны картанд 21,111 төг үлджээ, харин түрийвчинд 5157 төг бэлнээр байна. Орой бүх мөнгөө тоолж үзээд мөнгөн дүн тэгээр төгсөхөөр зохицуулна.

Таны цалин олон тэгээр бүхэл болгох боломжтой байвал сайн л хэрэг. Ганц, хоёр тэг ч гэсэн багадахгүй дээ. Өмнөх цалин дуусаагүй байхад дараагийн цалин буусан бол үлдэгдэл цалинг шууд хуримтлалд хийнэ.

Банкны картандаа өдөр болгон орлого хийхээр зохицуулалт хийж болно.

Энэ аргын эерэг тал бол та өглөө босохдоо л өөрийгөө хэдэн төгрөгтэйгөө мэдэж байдаг. Өөрийн эрхгүй бага мөнгө үрэх бөгөөд цаашид мөнгөө ухамсартайгаар зарцуулж эхэлдэг. Ингээд та хэрэгтэй, хэрэггүй худалдан авалт хийх сонирхол буурч мөнгөө хуримтлах сонирхолтой болно.

Өөрийнхөө мөнгөн хөрөнгийг арвижуулахын тулд та ямар арга ашигладаг вэ?

Хэрвээ үлдэгдэл мөнгөө тэглэх арга танд таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Бүгд л хэмнэж сурахыг хүсэж байгаа шүү дээ.

13
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Жаргал Насаа

    Жаргал Насаа

    2018/01/14 at 17:46

    Төгсбилиг Баттулга

  2. Otgonbayar Suren

    Otgonbayar Suren

    2018/01/15 at 03:47

    Хэвшил гэсэн бол дээр байж дээ. Архи уух, тамхи татах, хичээл хурал хуй тасалдаг зуршилтай гэж хэлдэг биш билvv.!.

  3. Azjargal Tonya Azaa

    Azjargal Tonya Azaa

    2018/01/15 at 10:09

    Яаг зөв буруу л яриад байх юм.

  4. Haliun Venues

    Haliun Venues

    2018/01/15 at 10:43

    Bolorok Bt Namar Autumn

  5. Jagwuu Hishigdelger

    Jagwuu Hishigdelger

    2018/01/15 at 15:27

    Ene ch odooni bga bdald unen nitcehgui hurehgui yay gj bn da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *