Өчүүхэн жаахан алдаа ч таныг олхиогүй харагдуулж болно. Энэ 7 жижиг зүйлд байнга анхаарал хандуулж байгаарай!

5

Бид бүгд л сайхан харагдахыг хүсдэг: загвар сонирхоно, биеэ хэрхэн зөв авч явах соёл судална, хувцсаа зөв зохицуулахыг хичээнэ. Хүнийг хувцсаар нь угтдаг гэдэг яриа олны дунд байдаг даа. Гэхдээ ихэнх хүмүүс жижиг сажиг зүйлд анхаарал хандуулдаггүй. Зарим нэг үл анзаарагдах төдий алдаа нь хүнийг олхиогүй болгож харагдуулна, ямартай ч түүнийг эргэн тойрныхон хэрхэн хүлээж авахад нөлөөлөх ажээ.

Бусдад таатай харагдахын тулд байнга анхаарал хандуулж байх ёстой 7 зүйлийг танд танилцуулах гэж байна. Зөвхөн мөнгөний тусламжтайгаар л сайхан харагддаггүйг та мэдэхэд илүүдэхгүй.

 

Хэрхэн хээнцэр бөгөөд өөртөө анхаарал хандуулдаг мэт харагдах вэ?

1. Үс, ноос

Танай гэрт хөвсгөр үстэй муужгай эсвэл нохой байдаг эсэхийг мэдэхэд маш амархан. Хувцсан дээрх үс ноос – хэрхэвч тийм байж болохгүй. Ялангуяа хар өнгийн хувцсан дээр аймшигтай харагдана. Бас нэг аймар зүйл бол – үнэр. Гадна хүрэм муурны шээсний савнаас хол байдаг ч гэлээ үнэртэй ус аварч чадахгүй. Ганц л гарц бий – хайртай амьтнаа хувцсандаа бүү хүрэг. Хувцсан дээрээ эсвэл индүүний суурин дээр бүү хэвтүүл, дараа нь нүүр улайх хэрэг гарахгүй.

Бас урт үстэй бүсгүйчүүд ч үсээ самнасны дараа анхаарах хэрэгтэй. Бусдын доог тохуу болохгүйн тулд ар нуруугаар үс үлдсэн эсэхийг хэн нэгнээс асууж цэвэрлэж байгаарай.

 

2. Үрчийсэн хувцас

Өглөө босоод цамцаа индүүдэх цаг алга уу – тэгвэл кофт өмсөөрэй. Гоё банзал өмсөөд дээгүүр нь индүүдээгүй үрчлээтэй цамц өмсөх хэрэг байна уу? Ажил хэрэгч байдалд ийм дүр төрхийг хүлээж авахгүй. Зарим нэг даавуу хурдан үрчийдэг, энэ тохиолдолд тусгай бодис шүршиж индүүдэх эсвэл огт өмсөхөөс зайлсхийнэ.

 

3. Хөлөндөө таараагүй гутал өмсөх

Таараагүй гутал – зөвхөн эрүүл мэндэд хортой төдийгүй таны дүр төрхийг гутаана. Хөлөндөө таараагүй гоёмсог туфли богино хугацаанд хэлбэрээ алдана. Тиймээс сонголт хийхдээ маш анхааралтай хандаарай.

Бас гутал цэвэрхэн байх ёстой. Гудамжны шавар шавхай – өөрийгөө зөвтгөх шалтгаан болохгүй. Эрт дээр үеэс л бохир гутал нийгмийн доод давхаргыг илтгэж ирсэн түүхтэй.

 

4. “Долоосон” үс

Тослогтсон үс – мэдээж онцгүй харагдана. Энэ нь ямар ч хүйсний хувьд адилхан. Бас нэг тааламжгүй дүр төрх байна, саяхан угаасан үсийг “үхэр долоосон” мэт болгож харагдуулах үс арчилгааны бодис. Лак сонгохдоо дунд зэргийн хэлбэрт оруулахыг нь сонгоорой, хэт чанга лак бол үсийг барьцалдуулж наалдуулж орхино. Хөөс нь мөн л адил зөөлөн, хэрэглэхдээ бага хэмжээгээр шүршинэ.

Санаж яваарай: хэт чийгтэй эсвэл бороотой өдрүүдэд үс арчилгааны гель, воск хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Эс бөгөөд яг л нөгөө “үхэр долоосон үс”-тэй болно шүү дээ.

 

5. Өнгөө алдсан жинс

Нарны гэрэл, байнгын цэвэрлэгээний явцад жинс өөрийн өнгөө алдахаас гадна хэлбэрээ ч гээдэг. Өнгөө алдсан жинс өмссөнийг тань харсан хүмүүс таныг өөр өмсөх хувцасгүй гэсэн ойлголттой болно.

Жинсэн хувцасны өнгийг удаан хадгалахыг хүсэж байгаа бол угаахдаа өнгийг нь эргүүлж хүйтэн усанд угаагаарай. Халуун, бүлээн ус даавууны бүтцийг өөрчлөхөд нөлөөлдөг. Бас өнгө удаан хадгалах тусгай бодис ашиглах боломжтой.

 

6. Муу маникюр

Хагас арилсан хумсны будаг – ёстой муухай. Хүнд ямар ч нөхцөл байдал үүсэж хумсаа хугалсан байж болно. Гэхдээ хагас арилсан хумсны будаг бол ямар ч ганган эмэгтэйг гутаана. Хумсны сэдэв зөвхөн эмэгтэйчүүдэд ч хамаатай бус. Эрчүүд ч мөн адил хумсаа цаг тухайд нь авч байх ёстой. Хумсны завсар байх хирний талаар бол дурсаад ч хэрэггүй биз.

 

7. Цагаан өнгө

Цагаа өнгө – баяр ёслолын өнгө, хүнийг илүү хээнцэр харагдуулна. Гэхдээ маш аюултай. Нэгдүгээрт, хоол ундны өчүүхэн төдий толбо ч харагдана, тэгэхээр цамцаа тайлтал өдөржингөө нуугдаж ичсэн хүн явах хэцүү. Хоёрдугаарт, цагаан өнгө нь хэрэглээний явцад маш амархан өнгөө алдаж шаргал туяатай болдог. Энэ нь гадаад өнгө үзэмжийг маш ихээр гутаана.

Цагаан цамцнаас хөлсний толбыг амархан арилгаж чадахгүй. Тиймээс зөвхөн цасан цагааныг өмс, чадахгүй бол огт өмсөөд хэрэггүй.

Мэдээж бүх зүйлийг хяналтандаа байлгаж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө гадаад төрхийг гутааж болох жижиг сажиг зүйлд анхаарал хандуулахыг хичээж байх хэрэгтэй. Юу дуртайгаа өмс, гэхдээ хөндлөнгөөс өөрийгөө харж яваарай.

Бусдад хэрэгтэй энэхүү нийтлэлийг цааш хуваалцаарай.

77
ГоёГоё
23
БахархмаарБахархмаар
23
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *