Бид яагаад нойрондоо хурхирдаг вэ? Хурхирах шалтгаан болон түүнийг эмчлэх арга

3

Хурхиралт тантай цуг амьдарч байгаа бүх хүнд төвөгтэй, ядаргаатай зүйл боловч хурхиралтын гол дутагдал нь энэ биш харин зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг явдал юм.

Хурхирах нь элбэг тохиолдох зүйл бөгөөд насанд хүрэгчдийн 45% нь үе үе, 25% нь үргэлж хурхирдаг байна.

Хамрын болон залгиурын хөндийгөөр агаар муу нэвтрэх үед хурхирдаг ба амьсгалын замын зөөлөн эдүүд, хэл, тагнай, хүүхэн хэл зэрэг нь янз бүрийн шалтгаанаар хоорондоо хүрэлцэн, чичиргээ үүсгэх замаар хурхирдаг.

Хурхирах маш олон янзын шалтгаан байх ба түүнээс салах арга ч мөн олон байдаг.

Хурхирах шалтгаан болон түүнийг эмчлэх арга

1. Битүү хамар

Зөв амьсгал бол хамраараа амьсгалах явдал бөгөөд хамрын нэг том үүрэг нь энэ юм. Харшил болон бусад шалтгаанаар хамар битүү үед агаар бусад замаар орох бөгөөд үүнийг бид хурхирах хэмээн нэрлэдэг билээ.

Хэрхэн эмчлэх вэ?

Хамар битүүрсэн шалтгааныг тогтоон хамрын битүүг онгойлгох зориулалттай эм, бэлдмэл хэрэглэнэ. Гэхдээ цусны судас нарийсгах бэлдмэл хамаагүй хэрэглэж болохгүй ба хамрын битүү онгойхгүй олон хонох, янз бүрийн эм тариагүйгээр амьсгалж чадахгүй байвал эмчид үзүүлээрэй.

 

2. Хамрын мөгөөрсөн хана тахийсан байх

Хамар хоорондын мөгөөрсөн хана тахийснаас нэг тал нь нөгөөхөөсөө илүү нарийн, агаар нэвтрэх нь муу болдог.

Хэрхэн эмчлэх вэ?

Ийм гэмтлээс үүсэх хурхиралтыг мэс заслын аргаар эмчлэнэ.

 

3. Хоолойн махны үрэвсэл

Хөөж томорсон хоолойн мах (мөн хамрын гүйлсэн булчирхайн үрэвсэл) нь ихэвчлэн хүүхдэд тохиолдох ба хэрвээ хүүхэд хурхирч байвал эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Хэрхэн эмчлэх вэ?

Эмчийн зааврыг хатуу баримтлах хэрэгтэй ба тодорхой тохиолдол болгон өөр шалтгаантай байж болох учир эмчилгээ ч бас өөр байна.

 

4. Дээш харж унтах

Эв эрүүл хүн ч дээш харахдаа хурхирдаг.

Хэрхэн эмчлэх вэ?

Хамгийн энгийн арга нь дээшээ харж унтахгүй байх юм. Гэхдээ хэрхэн ингэх вэ? Тухтай дэр болон гудас өөртөө тааруулан сонгож болно. Гэхдээ хамгийн энгийн, үр дүнтэй арга нь өөрийн унтлагын хувцасны ард жижиг уут оёж түүндээ теннисний бөмбөг зэрэг зүйл хийж унтах хэрэгтэй. Та одоо дээшээ харж унтахгүй нь тодорхой.

 

5. Эм тариа

Зарим тариа нь янз бүрийн гаж нөлөө үзүүлэх ба тэдний нэг нь хурхиралт юм. Унтуулах, нойрсуулах эм тариа, депрессантын эсрэг эм бэлдмэл нь хэл болон залгиурын хөндийн булчинг суллан хурхируулах магадлалтай.

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ таны ууж байгаа эм тариа нь хурхиралттай холбоотой байж магадгүй гэж санагдвал эмчид хандан өөр эм бэлдмэл сонгох нь зөв.

 

6. Булчингийн сулрал болон биеийн онцлог

Булчин ихээхэн суларсан үед хэл хоолойг бага зэрэг таглан агаар орох зай завсрыг багасгадаг. Энэ нь насны онцлогоос шалтгаалж болох ба мөн удамшил болон архи тамхи, наркотик зэрэг булчин сулладаг бодис хэрэглэдэг хүмүүст их тохиолдоно.

Зарим хүмүүсийн хоолойн мах, хүүхэн хэлний онцлог нь агаар орох хоолойг өөрчилж хурхируулдаг.  Иймэрхүү анатомийн өвөрмөц байдал нь төрөлхийн болон насны-хэт таргалалт зэргээс бий болсон гэсэн хоёр янз байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Зарим хүнд жингээ хасан хэвийн хэмжээнд ороход л бэрхшээл үгүй болно. Харин жинтэй холбоогүй бол бусад хурхираа үүсгэж байгаа нөхцөл байдлуудыг үгүй болгох хэрэгтэй юм.

Архи наркотик зэргийг огт хэрэглэхгүй болох нь ойлгомжтой бөгөөд хурхирах шалтгаан нь энэ биш бол янз бүрийн амьсгалын дасгал, дуу дуулах зэргээр булчингаа чангалах хэрэгтэй. Дуу дуулж хурхиралтаа алга болгосон найдвартай баталгаа үгүй боловч ямар ч байсан муугаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.

Хэрвээ хэл хоолойг таглаж байгаа бол тусгай багаж хэрэглэж болно. Эдгээр багаж нь шүдний протез мэт хэлбэртэй ба нойрсох үед амны хөндийд хэл зөв байрлалтай байхад тусална.

Британийн хурхираа болон апноэгийн ассоциацын гаргасан зөвлөмжөөр хүүхэн хэлний мэс засал бол хамгийн сүүлд хэрэглэх арга юм. Энэ мэс заслаас өмнө байж болох бүх л арга, эмчилгээг хэрэглэх бөгөөд хурхиралт нь зөвхөн хүүхэн хэлнээс болж байна гэдгийг ямар ч эргэлзээгүй тогтоосны дараа авч болох арга хэмжээ юм. Харамсалтай нь энэ аюул осол бүхий, найдвар багатай арга таныг хурхиралтаас бүрмөсөн салгана гэсэн баталгаа үгүй билээ.

 

Хурхиралт юугаараа аюултай вэ?

Хурхирах нь эргэн тойрныхондоо төвөгтэй төдийгүй эрүүл мэндийн хувьд ихээхэн том асуудалтай тулгарч байж мэдэхийг сануулсан дохио юм.

Апноэ гэдэг нь орчин тойрныхныгоо зовоосон нэг хурхираа төдий зүйл биш харин амьсгал тасалдал юм. Амьсгалын замын дээд хэсгийн булчин унтах үед суларч хүн амьсгалахгүйгээр 10 болон түүнээс дээш секунд болдог.

Ийм өвчний үед гүйцэд унтаж, нойр авах боломжгүй ба тархинд хүчилтөрөгч дутагдан, сэрэх нь их болно. Шөнөдөө хэд хэдэн удаа сэрэх ба энэ мэт байдлаас болж ужиг ядаргаанд ордог. Өглөөдөө хоолой хатсан, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ.

Энэ өвчин зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин даамжрах нөхцөл болдог ба энэ аюулт өвчнийг эдгээх боломжтой. Жишээ нь шөнө бүрэн дүүрэн амьсгалан унтах зориулалт бүхий багаж хэрэглэх гэх мэт.

Хэрвээ та хурхирдаг, үргэлж унтмаар байдаг болон ядарсан, сул байдалтай өглөө сэрдэг бол эмчид хандаарай.

 

Хурхирч байгаа үгүйгээ хэрхэн мэдэх вэ?

Хүн хурхирч байгааг гэр бүлийнхэн нь хэлэх бол харин ганц бие хүмүүс хурхирч байгаа үгүйгээ мэдэхэд төвөгтэй юм. Тиймээс хурхирч байгаа үгүйгээ мэдэхийн тулд найз нөхдөдөө цуг хонохыг гуйх эсвэл диктафон зэрэг аудио бичлэг хийх боломжтой техник ашиглаарай.

Хурхиралтаас салах аргууд

  • Хажуу тийш харж унтаж сурах
  • Унтахын өмнө архи, тамхи хэрэглэхээ больсноор та хамар, амны хөндийг хэвийн байдалд байлгана
  • Жингээ барь
  • Амьсгалын замын хуучин өвчнөө гүйцэд эмчилж эдгээ
  • Амьсгалын дасгал болон дуу дуулж байхыг хичээ
  • Амны хөндийн эмч, шүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж хурхиралтын эсрэг багаж авах, мэс засал шаардлагатай эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй.
50
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Agar Ninjin

    Agar Ninjin

    2018/01/12 at 14:07

    Hawkward Rchow

  2. Dulguun Bayarmaa

    Dulguun Bayarmaa

    2018/01/12 at 14:11

    Nnsy Tmln

  3. Azaa Burentugs

    Azaa Burentugs

    2018/01/12 at 14:22

    Orhonbat Buyn-uils

  4. Н. Даваажав

    Н. Даваажав

    2018/01/12 at 14:32

    Nyambayar Dashkhuu Sharnuud unshdaa haayaa haayaa hurhirah geed bdag shdee

  5. Nnsy Tmln

    Nnsy Tmln

    2018/01/12 at 16:30

    Thanks????

  6. Jargal Duger

    Jargal Duger

    2018/01/12 at 18:18

    Duger Ganbat

  7. Puujee Pj

    Puujee Pj

    2018/01/12 at 18:58

    Tserengombo Radnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *