74 настай Флорида мужийн нэгэн иргэн 3 сартай, хайртай гөлгийг нь зуугаад ус руу авч орсон матартай нvцгэн гараараа vзэлцжээ

0

Стив Ирвин гэх аймшигт намгийн матартай олон удаа нүүр тулж явсан ч тэднийг тэр бүрийд нь дөнгөж явсан матарны ангyyч хочтой, чамгүй аргатай эр шиг хүмүүсийн тухай домог мэт яриа олон бий. Тэгвэл саяхан АНУ-ын Флорида мужид нэгэн эр бяцхан гөлгөө аврахын тулд матартай нүүр тулсан бичлэг олны анхаарлыг татаж эхэлжээ.

74 настай тэтгэвэртээ гарсан хөгшин эр хайртай гөлгөө матраас хамгаалахын тулд цөөрөм рүү орж буй бичлэг цахим орчинд олны анхааралд орж эхэлжээ.

Florida Wildlife Federation / fSTOP Foundation

Флорида мужийн Эстэро хотын оршин суугч 74 настай Ричард Уиллбанкс өөрийн нохойгоо дагуулан салхилж явтал дэргэдэх цөөрөмд байсан матар гэнэт нохой руу нь дaйрч, цөөрөм рүү авч орохоор зүтгэсэн ажээ. Түүний CNN сувагт өгсөн ярилцлагад, “Би нохойтойгоо зүгээр л салхилж явсан юм. Гэтэл тэр матар уснаас гэнэт л гараад ирсэн. Матар тийм хурдан хөдөлгөөнтэй гэж төсөөлж ч байгаагүй” хэмээн ярьжээ.

 

Тэрээр гэрийнхээ ойролцоо байдаг цөөрмийн дэргэд нохойтойгоо салхилж явтал уснаас нэгэн матар яг л пуужин мэт хурдтайгаар гэнэт гарч иржээ.

Florida Wildlife Federation / fSTOP Foundation

Матар хайртай амьтныг нь барьж ус руу авч орохоор зүглэх үед Уиллбанкс түүнийг аврахаар чадах бүхнээ хийхээр шийджээ. Тэрээр матрыг барьж, нохойгоо аврах тийм ч хүнд байгаагүй хэмээжээ. Учир нь түүний нүүр тулсан матар 60 орчим см урттай байсан гэнэ. Зэрлэг байгальд 120 см буюу түүнээс урт матартай таарсан тохиолдолд маш аюултай хэмээн тодорхойлдог байна. Тэрээр матрыг эргээс холдуулж, дараа нь амыг нь гараараа татаж нээхээр оролдож эхэлсэн бөгөөд ийнхүү нохойгоо aймшигт арaaтны амнаас гарган авч чаджээ. Хачирхалтай нь түүний 3 сартай гөлөг ганц л шaрхтaй матарны зyyлтаас гарч ирсэн бол Уиллбанкс гараа хaзyyлсан ажээ. Энэ бүх үйл явдал Florida Wildlife Federation болон the fSTOP Foundation нарын хамтран суурилуулсан зэрлэг байгалийг хянах камерт бичигдэн үлдсэн байжээ.

 

Тэрээр залуу матрыг уснаас татаж гаргаад, нохойгоо аврахаар гараараа амыг нь татаж нээжээ

Florida Wildlife Federation / fSTOP Foundation

 

Матрыг уснаас татаж гаргах хэцүү биш байсан ч амыг нь ангайлгах тун хэцүү байв

Florida Wildlife Federation / fSTOP Foundation

Флорида мужийн зэрлэг байгаль хамгаалах холбооны зүгээс энэ явдлын тухайд, “Хүн, амьтан бүгд нэг л дэлхий дээр амьдарч байна шүү дээ. Манай зорилго бол зэрлэг байгалийг хамгаалаад зогсохгүй, зэрэгцэн орших бүхий л боломжийг бүрдүүлэх юм” хэмээжээ.

Нохойгоо алдах дөхсөн хэдий ч Уиллбанкс тус матрыг цөөрмөөс гаргахыг шаардаагүй бөгөөд хүн, амьтан хоёр хорвоо дээр зэрэгцэн орших учиртай гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлжээ. Тэрээр матрын эсрэг гомдол гаргахын оронд салхилах үедээ тус цөөрмөөс дор хаяж 20 метр зайтай явах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн хэмээжээ.

 

Florida Wildlife Federation болон the fSTOP Foundation нар тус бичлэгийг олон нийтэд хүргэжээ

Энэхүү бичлэг цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа олны анхаарлын төвд орж, 400,000 давсан үзэлттэй болсон байна. Уг бичлэгийг үзсэн хүмүүс матартай нvцгэн гараараа тулсан хөгшин эрийг баатар хэмээн өргөмжилж буй бөгөөд татаж байсан тaмхиa амнаасаа ч унагахгүй нохойгоо аварсан үйлдлийг нь шагшин магтаж эхэлжээ.

 

Цахим орчинд түүнийг жинхэнэ Флорида эр хүний бахархал болсон хүн хэмээн шагшин магтаж байна

KHOU 11

 

Одоо Уиллбанкс хайртай нохойтойгоо салхинд гарах үедээ цөөрмөөс дор хаяж 20 метр зайтай алхдаг болжээ

KHOU 11

Танд тэжээвэр амьтнаа арaaтан амьтдаас хамгаалж байсан түүх бий юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

68
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

54 Сэтгэгдэл

  1. Oyun Erdene Jaamaa

    2020/12/01 at 09:03

    Овсгоотой юм. чадалтай л байна даа.

  2. Lhagvasuren Enhrargal

    2020/12/01 at 10:08

    Yun matariin zulzaga bna bna shdee

  3. Khatnaa Khatnaa

    2020/12/01 at 11:22

    Matriin zulzagatai gj bichih bjee

  4. Hulan Hulan

    2020/12/01 at 11:44

    iim huurhun nohoigoo aldan gedeg hetsuu sh dee. mundag ezen bna. hairtai huurhun nohoigoo avraad mundag bna.

  5. Jungkook Jean

    2020/12/01 at 13:53

    Eneg l aguu hair gedeg ym

  6. Бял Зуу Хай

    2020/12/01 at 15:17

    Амьдрах хувьтай л нохой бна. Мундаг эзэнтэй юмаа😌🐶

  7. Batgerel Batgerel

    2020/12/01 at 16:38

    Harin tiime teneg uma hoo 🤣

  8. Yo Lo

    2020/12/01 at 17:27

    Azaar jijig matr baila

  9. Эрдэнэбат Эба

    2020/12/01 at 18:05

    Матар нь бас 3 сартай юм бишүү 😁😁😁

  10. Sant Tek

    2020/12/01 at 18:18

    Матрын хоол булаадаг нь яажаагаанбэ 😂

  11. Batmunkh Munkhtsatsral

    2020/12/01 at 18:32

    ymar mundag ym bee💙💙💙💙💙💙

  12. Д.Гансүх Сүхээ

    2020/12/01 at 21:07

    Svrtei tom matar bish l bna shde

  13. Б. Бямба-Эрдэнэ

    2020/12/01 at 21:17

    tsengeg usnii matar hemjee tun bagatai gehdee mundag

  14. Ganbat Enkhbat

    2020/12/01 at 22:25

    Vhsen baas matarjaahai l bna shd 😃😃

  15. Des Ire DN

    2020/12/01 at 23:07

    Ghde 74 gdg cn gaigul bn shd uasa iimerhu amitantai huch uzej chadahaar uvgun bn ghde nohoindo hairtai l ym…

  16. Om Shanti Om

    2020/12/01 at 23:09

    kkkk ngodohni bs byathan matar bj ntr

  17. Ichinnorov Saruul

    2020/12/01 at 23:20

    2 nyalh yumnii negii n l zodtsiin bn shd.

  18. Lisa Anu

    2020/12/01 at 23:47

    Mundag ezentei nohoi baina shvv

  19. Batjin Bat

    2020/12/02 at 01:19

    флорида муж 74 настай юм байжээ.

  20. Selenge Selenge

    2020/12/02 at 01:35

    Матар гэж жараахай юм бишүү

  21. Чинзориг Хосбаяр

    2020/12/02 at 02:24

    Zulzaga gehgvi matar geh yum bol ilvv svrtei sonsogdoj bgazde ahhaha

  22. Batsukh Batchimeg

    2020/12/02 at 02:33

    Jijig matarjaraahai tulda

  23. Nymdawaa Sundui

    2020/12/02 at 03:04

    Mataral bol matar bur neg humuus bx ymaa tsagaa tuluul basal hetsuul garuud bgada

  24. Häñgai Hangai

    2020/12/02 at 03:04

    matar jijig ch bas evguushdd

  25. Dashka Hongorzul

    2020/12/02 at 08:38

    Мундаг гээд зогсохгүй баатарлаг эр зориг гэхэд яг зохих юм байна .Хайртай нохойгоо матрын амнаас авардаг баяр хүргье

  26. Ariunaa Batsuuri

    2020/12/02 at 08:44

    ovsgootoi hurdan hodolj chadsan bna, mundag bna

  27. Мөнхөө Мөнхөө

    2020/12/02 at 09:05

    Америкт матар байдаг юм уу

  28. Tsetseg Maa

    2020/12/02 at 09:13

    ЭР ХҮН гэж энэдээ😀

  29. Сайхан Ирээдүй

    2020/12/02 at 09:25

    Мундаг юмаа хайртай бүхнээ хамгаалж чаддаг л хүн бна. Матар жижиг ч гэсэн цагаа тулвал эвгүй шд…

  30. Tuvshinjargal Batjargal

    2020/12/02 at 10:40

    matar bishop bn

  31. М. Заяа

    2020/12/02 at 10:54

    Ganbat Enkhbat zass tgsench mahchin araatan bhd utasnii tsaanaas tomrohiin 🤣😂

  32. Dash Dorj

    2020/12/02 at 11:03

    Үхсэн нохой долоо барьж аваад дэвсчмээр бичил матар шүү үхсэн баасныхан баатар маатар энэ пизда шиг гадныхан хошин шогийнхон шүү

  33. Buyansuren Maamkhuu

    2020/12/02 at 11:34

    Матарний зулзага ккк

  34. Usukhjargal Chuluunbaatar

    2020/12/02 at 12:24

    ter chigeer ni chirj avaachaad tejeechihgui huurhun l zulzaga bnashte

  35. Мядагсүрэн

    2020/12/02 at 13:20

    Mundag.

  36. Tomioka Giyu Plethora

    2020/12/02 at 13:43

    Матарны аав ирсэн бол….

  37. Ariuna Dorjsenge

    2020/12/02 at 14:03

    Д.Гансүх Сүхээ chi dutaa

  38. TheHu Todko

    2020/12/02 at 14:03

    Жижигч наад матарчин хүч гэж аймар…дээр нь наад гөлгийг чинь өлөнхөөн тасдаж иднэ!!! Мундаг эзэн бн 👍💪🏻

  39. матар байтугай оготноос айдаг надад бол эр зориг л гэж хэлмээр байна хэхэ

  40. Д.Гансүх Сүхээ

    2020/12/02 at 16:01

    Ariuna Dorjsenge chi daldar

  41. М. Хулангоо

    2020/12/02 at 16:13

    Энэ хүмүүс жижиг матар нтр гээд байхын хулгана , аалзнаас үхэх гэж байгаам шиг айдаг байж 😂

  42. Г. Ган-Эрдэнэ

    2020/12/02 at 16:50

    Ene jijighen matar ntr geed baigaa nohduud tsagaa tulhaar oorsdoo aindaa xaxa

  43. Bat-ochir Ujin

    2020/12/02 at 17:15

    Wow

  44. Suren Suren

    2020/12/02 at 20:09

    Vneheer mundag haurtai gologoo araatnii amnaas awarch chadssan vneheer. Aguu zorig sambaatai hvn bnaooo

  45. Shreks Ochiroo

    2020/12/02 at 21:08

    Мөнхөө Мөнхөө hahahahahahhahahahahahah

  46. yaggv er bhne😆

  47. Jav Jack

    2020/12/02 at 23:37

    Jijig matar bna

  48. Alexandr Amia

    2020/12/02 at 23:37

    Heroes!

  49. Monhmaa Monhmaa

    2020/12/03 at 00:03

    Estoi mundag hvn bna

  50. Aitalina Oyunbayar

    2020/12/03 at 00:29

    ah yes f l o r i d a m a n

  51. Zorigoo Mgl

    2020/12/03 at 01:58

    Za shalihgui matar bnshdee. Hnch amiig in angailgahl yum bn

  52. Мс Сони

    2020/12/03 at 11:02

    Хахаха лаг том матаруу гэсэн жижигхээнүү хахаха эр хүн зодолдоод дийлэх л хүү матар бна дөө

  53. Ааааа Шагай

    2020/12/03 at 12:32

    Ямар мундаг юм бэ

  54. Mod Us

    2020/12/03 at 16:42

    би хайртай хулганаа золбин муурнаас аварч билээ Залуу ч байждээ 20иод хором үзэлцсэн шүү цээжиндээ хумсны 8 соривтой үлдсэн дэ машины камерт бичигдсэн байна лээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *