Ямар ч үед таныг амьд үлдэхэд туслах АНУ-ын тэнгисийн цэргийнхэний ашигладаг 10 арга техник

4
1
40,952

АНУ-ын тэнгисийн цэрэг бол бие физиологи болон оюун санааны хувьд ямар ч үнэ цэнээр хамаагүй, амьд үлдэхийн тулд бүрэн бэлтгэгдсэн байдаг. Маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарах үед, гарах гарц олж чаддаг учир тэд хамгийн шилдэг нь юм. Бид тэдний туршлагаас маш олон зүйлийг сурч авах боломжтой. Тэр дундаа зэрлэг байгальд хэрхэн амьд үлдэх арга ухаанд суралцаж болно.

Бид та бүхэнд ямар ч үед амьд гарахад чинь туслах АНУ-ын тэнгисийн цэргийнхэний бэлтгэл хийхдээ ашигладаг, амьдралд хэрэг болох 10 аргыг хүргэж байна.

1. Хэрэв та усан дотор гар болон хөлөө хүлүүлсэн байдалтай байвал, доошилж байгаад огцом дээшилж усны гадаргуу дээр гарах хэрэгтэй

Нэгэнт та усны гадаргуу дээр гарсан бол өвдгөө нугалж, тэгээд нуруугаа тэнийлгээд хөлөөрөө жийх хэрэгтэй. Үүнийг давтана.

 

2. Цэвэр ус хайх үедээ үргэлж уруудсан замыг сонгох хэрэгтэй

Хэрэв таны цэвэр усны нөөц дуусаж, ус хайх хэрэгтэй болсон бол уруудсан замаар явах нь зөв. Энэ чиглэлд ус урсдаг. Ингэснээр та шингэний дутагдалд оролгүйгээр уух ус олж чадна.

 

3. Сандралд орох үедээ, амжилтад хүрч байгаагаар төсөөлөх болон жижиг зорилгуудыг өмнөө тавих хэрэгтэй

Үр дүнд нь сөрөг бодолд автахаас сэргийлж, таны амьд үлдэх боломжийг улам нэмэгдүүлэх болно.

 

4. Шавар ихтэй газар унавал нуруугаа тэнийлгэх хэрэгтэй

Хэрэв та энэ нөхцөл байдалд орох юм бол бага зэрэг доошилж, нуруугаа сайтар тэнийлгэж, нуман хэлбэртэй болгох хэрэгтэй. Ингэснээр богино хугацаанд агаарыг амархан уушгинд оруулна.

 

5. Хэрэв та төөрсөн бол жижиг горхи эсвэл цөөрмийг дагаж явах хэрэгтэй

Жижиг горхи эцэстээ томоохон хэмжээний голтой нийлдэг. Эдгээр голууд хүн төвлөрсөн газар таныг аваачих болно.

 

6. Агуй дотор хэзээ ч бүү гал асаа, гадна орчинд гал асаах хэрэгтэй

Галаас үүсэх халуун нь хад асгыг улам тэлж болзошгүй учир агуй дотор хэзээ ч гал асааж болохгүй. Хад асга тэлэгдэх тусам задарна. Хэрэв та дулаацахыг хүсвэл агуйн гадна гал түлээрэй.

 

7. Гараа хүлүүлсэн үедээ шүдээ ашиглан уяаг татаж, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй

Тэгээд бугуйгаа хооронд нь нэгэн зэрэг үрнэ. Гэхдээ хэтэрхий чанга эсвэл хурдан үрж болохгүй. Эс бөгөөс олс санамсаргүй байдлаар улам чангарч мэднэ.

 

8. Тэсрэх бөмбөг дэлбэрэхэд доош харан хэвтэж, толгойгоо гарынхаа хуруунуудаар хамгаалж, хөлөө хооронд нь зөрүүлж, амаа нээлттэй байлгах хэрэгтэй

Гэдсэн дээрээ хэвтэж, толгойгоо хамгаалан хөлөө зөрүүлж хэвтсэнээр та аврагдана. Та амаа нээлттэй байлгах хэрэгтэй бөгөөд ингэснээр уушги болон чихний хэнгэргийг дэлбэрэлтээс болж цочролд орохоос сэргийлж байгаа юм.

 

9. Шүдэнзийг үргэлж металь эсвэл хуванцар саванд хийж, даринд нь вакс түрхэж байх хэрэгтэй

Шүдэнзний тусламжтай ямар ч нөхцөлд гал гаргаж болно. Та үргэлж шүдэнзийг металь эсвэл хуванцар саванд хийгээрэй, эдгээр нь усны хамгаалалттай. Мөн шүдэнзний толгойд вакс түрхэх нь давхар усны хамгаалалт болно. Та шүдэнзний толгойг халуун ваксанд дүрж, хаттал нь хүлээгээрэй.

 

10. Гараа хөлдөөсөн нөхцөлд, тухайн хэсгийг бүлээн усанд дүрж, гадуур нь боогоод, хуруунуудынхаа дундуур даавуу ивж өгөх хэрэгтэй

Хэрэв таны гарын хуруунууд хөлдсөн байвал, та тэр даруйд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Хэзээ ч хав халуун ус хэрэглэж болохгүй, яагаад гэвэл энэ нь нөхцөл байдлыг улам дордуулна. Бүлээн усанд дулаацуулж, хуруунуудаа бооно. Үүний дараа хуруунуудаа хооронд нь хүрэхээс сэргийлж, завсар нь даавуу хийнэ. Түүнчлэн хөлдсөн хэсгийг хэзээ ч үрж болохгүй.

Та урьд өмнө дээрх лайфхакуудыг хэрэглэх хэмжээний ямар нэгэн амь тэмцсэн нөхцөл байдалд орж байсан уу?

50
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

  1. Myagmar Ganbold

    Myagmar Ganbold

    2019/11/11 at 16:53

  2. Учиха Бэк

    Учиха Бэк

    2019/11/11 at 22:53

    Идэрээ Батзориг mizuno kokyou bn shdee hahahah

  3. Gantulga Ganaa

    Gantulga Ganaa

    2019/11/12 at 11:05

    goe ….amjilt

  4. М. Энхбаяр

    М. Энхбаяр

    2019/11/12 at 23:54

    Сайхнаа хэрэгтэй бхх😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.