Энэ дэлхийн хамгийн азтай эр: тэрээр долоон удаа үхэлтэй нүүр тулж амьд гарч байсан бөгөөд эцэст нь азын сугалаанд хожжээ

1

Фране Селак – хорватын хөгжмийн багш, энэ дэлхийн хамгийн азтай хүн. 1929 онд Югославт хүү Фране мэндэлсэн гэдэг. Бяцхан хүү сул дорой төрсөн тул эмч нар амьд гарч чадна гэдэгт үнэндээ эргэлзэж байжээ. Хүү тэдний эргэлзээг арилгасан юм, том ч болж, жин ч нэмсээр байв.

barcaffe.ru

Тэр бусад хүүхдүүдийн л адил өсөж торниж бусдын л адил баярлахдаа баярлаж, гунихдаа гуниж явлаа. Гэтэл 1962 оноос эхлэн ахуйн ямар нэгэн бүтэлгүйтэл түүнээс салахаа болив гэнэ. Шуудхан хэлэхэд гамшиг гэхэд болно. Энэ эр долоон удаа үxэлтэй нүүр тулсан юм, азаар түүний амь насыг хэн нэгэн ихэд чармайн хамгаалжээ.

domashnyochag.ru

Анхны тохиолдол – галт тэргээр явж байтал галт тэрэг замаасаа гарч мөстөж хөлдсөн голд унажээ. Уг ослын улмаас 17 хүн нас бaрсан, харин Селакын гар нь хугарч хөнгөн зэргийн хөлдөлттэй л үлдэв.

Жилийн дараа Фране эр Загребаас Риеку руу нисэх болов. Нислэгийн үеэр ослын хаалга нээгдэж 19 хүн нас бaрсан. Хөгжмийн багш бас л азтай, ганц хоёр газраа хөxөрсөн төдий болоод л амьд үлдлээ.

newsfrol.ru

Гурав дахь удаагийн тохиолдол – 1967 онд түүний суусан шугамын автобус голд унажээ. Түүнтэй цуг явсан дөрвөн хүн нас бaрсан, харин манай баатар бага сага шaрх сорвитой л хоцорч.

1970 он. Франегийн сууж явсан машин гэнэт шатах нь тэр. Шатахуун нь халуун хөдөлгүүрт орсон гэсэн дүгнэлтийг дараа нь гаргасан гэдэг. Багш энэ удаад машин дэлбэрэxээс хэдхэн секундийн өмнө гарч амжжээ.

bigpicture.ru

Тав дахь тохиолдол: машины бүхээгт түймэр дүрэлзэн асахад Селакийн толгойтой үс бага зэрэг шатаад бас л амьд үлдэж чадсан юм.

1995 онд хорват эрийн сууж явсан автобус дахиад л замаас гарч багш дахиад л багахан хөxрөөд л шaрхтай үлджээ. Жилийн дараа ачааны машинтай мөргөлдөхөөс зaйлах гэж байгаад замаас гарч хавцлын ирмэг дээр зогсжээ. Машин хавцал руу унадгийн даваан дээр Фране машинаасаа гарч амжсан байна. Дахиад л үxлээс мултарсан азтай эр.

bigpicture.ru

Бялуун дээрх ганц чимэг гэдэг шиг Фране 2003 онд сугалаа хожжээ. Хожлоороо өрөө дарж, шинэ машин худалдаж авч, эхнэр ч авсан байна. Дахиад. Гэхдээ хэдэн жилийн дараа аз жаргал мөнгөнд байдаггүй гэдгийг ойлгоод ихэнх эд хөрөнгөө зараад хуучны даруухан амьдралдаа эргэж ирэн багшийнхаа ажлыг хийх болсон юм. Мөнгөө хамаатан садангууд болон сайн үйлсийн сангуудад тараан өгчээ.

ridus.ru

“Энэ их олон удаагийн осолд өөрийгөө амьд үлдсэн гэдэгт одоо ч итгэж чаддаггүй. Энэ удаад надад аз тохиохгүй л гэж боддог юм. Надад дандаа ийм зүйл тохиолдоод байгаа нь нэг бодлын би бас их азгүй хүн юм шиг” гэжээ. Олон хүн Франег азгүй гэж үздэг, яагаад гэхээр тэр байнга л үxэлтэй нүүр тулж амьдарч ирлээ шүү дээ. Сүүлийн жилүүдэд түүнд аймшигтай зүйл тохиолдсонгүй, багш ч тэтгэвэртээ гарчээ. Одоо эхнэрийн хамт Петринья гэх жижигхэн хотод амьдарч байна.

4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *