Өндөр нас гэдэг адал явдалгүй амьдарна гэсэн үг биш ээ! Үүнийг баталж харуулах 20 гэрэл зургийг та бүхэндээ хүргэж байна.

1

Бага насаа санаж байна уу? Ялангуяа бага байхдаа насанд хүрсэн хүмүүсийг хэрхэн хүлээж авдаг байсан бэ? Өөрийн нас бага байх тусам л залуу хүн ч гэсэн өндөр настай юм шиг санагддаг байлаа. Тийм ээ, тийм. 16-18 настай бүсгүйг бага насны хүүхэд бараг л эмээ гэж бодно. Тэгэхээр жинхэнэ өвөө, эмээ нарыг юу гэх үү? Бага байхад тэд бидэнд маш эртний хүмүүс шиг, за бараг л динозаврын үед амьдарч байсан юм шиг харагддаг байж билээ.

Дараа нь бяцхан хүн өөрөө өсөж том болоод нас гэдэг зүгээр л тоо гэдгийг ойлгож эхэлнэ. Орчин цагийн гоо сайхны салбарын чиг хандлага өөрчлөгдөж насны хязгаар үгүй болоход нөлөөлжээ. Энэ нь ч сайн хэрэг! Насан эцэслэтлээ залуугаараа байх боломж нээгдэж байна, тэр дундаа гадаад төрхийн хувьд ч мөн адил.

Тун удахгүй 80 хүрч байгаа ч гэлээ чихээ ээмгээр чимэхээр шийджээ

 

Мотоцикл зөвхөн залуучуудад зориулагдсан гэж хэн хэлээ вэ?

 

Заримдаа мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэн нэгнээр хөтлүүлэх хэрэг гарна, яагаад гэхээр өөрийн хөл үгэнд орохоо байжээ

 

Селфи хийх шинжлэх ухаанд суралцах хэзээ ч оройтохгүй

 

Улаан – чиний дуртай өнгө. Үүнийг хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй

 

Ач, зээ нар шинэ технологитой танилцуулаад сайхан байна аа

 

Насан туршдаа шар aйраг ууж үзээгүй, ууж үзэх ч хэрэггүй байж

 

Coca-Cola-гийн сурталчилгаа хийх үү? Яагаад болохгүй гэж

 

Хөл муудсан ч хараа муудаагүй шүү! Байг оновчтой буyдлаа

 

Жирийн бодит амьдрал уйтгартай санагдаад эхлэхээр виртуал ертөнц рүү шилжинэ

 

Нас шпагат суухад саад болохгүй ээ, хүссэн болгоноо л хийнэ шүү

 

Эмээ нар хүүхэд насандаа эргэж очжээ л гэх байх. Юу гэх нь тэдэнд ямар ч хамаа байхгүй. Бусад хүмүүст тааруулахын тулд өөрийн хүсэл эрмэлзлээ умартаад байвал амьдрал ямар ч утгагүй болно

 

Цагаан даашинз, гивлүүр зөвхөн залуу бүсгүйчүүдэд л зориулагдсан гэж бид боддог. Хайртай эмэгтэйдээ аз жаргал бэлэглэхийг хүсвэл яах уу? 50 жил ханилж, 3 хүүхдийн эцэг эх болсон ч шинэхэн, залуу хайртай хосууд шиг л байх болно

 

Брейк бүжигчин. Өөрийгөө ямар мундаг байгааг өөрөө ч сайн ойлгоогүй л яваа

 

Ач хүү скейтбордоо харамласангүй, харин хайртай нөхөр нь скейтборд унаж сурахад нь туслахаар шийджээ

 

Аз жаргалтай өндөр нас гэж үүнийг л хэлнэ

 

Зөвхөн марафонд гүйгээд зогсохгүй мөн ардаа залуучуудыг орхино шүү

 

Интернет ертөнцийг судална гэдэг энэ дээ

 

Хөгжмийн сургуульд өгөөгүй гэж насан туршдаа эцэг, эхдээ гомдож болно оо. Бас цаг нь болохоор өөрөө бүхнийг гартаа авч ч болно. Одоо төгөлдөр хуурын ард суух цаг нэгэнт болжээ

 

Дээд боловсрол эзэмших эрүүл саруул ухаан, биеийн хүч байгаа нь сайхан

28
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *