Алдартай хоолны мэргэжилтнүүд олон жилийн турш хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж байна

2

Хоол хийх арга барил, сайхан хоолонд дуртай байх хоёр чанар цуг байх нь сайн хэрэг. Будаа чинь олигтой болоогүй, шарсан тахиа маань ч санаанд хүрэхгүй болсон байлаа гээд сэтгэлээр унах хэрэггүй юм. Бүх л зүйлд суралцаж болох бөгөөд хоолонд мартахын аргагүй амт оруулдаг чухам тэрхүү аргуудыг мэдэж авах нь чухал. Бидний цуглуулсан эдгээр нууц аргууд танд тус болох биз ээ.

Энэ удаа гал тогооны нууцууд, хоолыг амттай болгодог тэрхүү аргуудыг цуглуулсан болно.

1. Шарах шүүгээний халууныг яг таг тохируулах нь чухал

Жигнэх халууны хэмжээ нь таны хийх жигнэмэгийн өргөн, томоос их шалтгаална. Ихэнх шарах шүүгээний халууны хэмжээг тохируулах нь тийм ч нарийн зүйл биш байдаг учир та байх ёстой хэмжээнээс хэт халаах юм уу багадуулах явдал их тохиолддог. Ийм нөхцөлд термометр авч халууныг шалган шаардлагатай үед тохируулах хэрэгтэй. Энд жигнэмэг хийх өөр сайхан аргууд бий.

 

2. Амттан хийдэг тогооч нар жор тогтоох өөрийн гэсэн аргатай байна

Мэргэжлийн тогооч нар аливаа жорд орох зүйлсийг тогтоох өөрийн гэсэн аргатай байдаг ба энэ нь шинэ амттан хийхэд их тус болдог байна. Жишээ нь энгийн нэг нарийн боов хийхэд 1 өндөг, 1 порц тос, 2 порц шингэн гэх мэт. Хэрвээ та шинийг хийх эсвэл хучин жороо тогтоох бол энэхүү коэффициент бүхий хүрдийг ашиглаарай.

 

3. Шарсан тахиаг шүүслэг болгох

Бүх л гэрийн эзэгтэй нар шарсан тахиа нь шүүслэг болохыг хүсдэг байх. Ингэхийн тулд давстай бүлээн усанд махаа дэвтээсний дараа шарах хэрэгтэй. Илүү тодорхой зүйл энд бий.

 

4. Богино долгионы зууханд өндөг хурдан бэлтгэх арга

Яарч сандарсан, хурдхан ямар нэг идэх зүйл бэлдэх гэсэн хүнд хэрэг болох арга юм. Танд хэрэгтэй зүйл бол өндгөө хагалж аяганд хийж бүтээгээд богино долгионы зууханд хийж 1 минут болгох явдал. Энэхүү аргыг эндээс харсан болно.

 

5. Тахиа шарахын өмнө үсний сэнсээр хатаах

Хэрвээ та сайхан шарагдсан хальс бүхий тахианы мах хийх гэж байгаа бол үсний сэнсээр хатаагаарай. Ингэснээр илүүдэл шингэнийг хальснаас ууршуулж хурдан шарагдаж, алтлаг өнгөтэй болоход тустай байдаг байна. Энэ аргыг цацагт хяруул болон загас шарахад хэрэглэж болно. Арга нь энд бий.

 

6. Янз бүрийн шөл, шош хөлдөөх арга

Хөргөгчинд зай гаргах, хоолоо хурдан түргэн бэлэн болгохын тулд, долоо хоногийн нөөцтэй болохын тулд янз бүрийн шөл, шошийг хөлдөөж үзээрэй. Энэ нь амархан боловч зарим нэг анхаарах зүйл бий.

 

7. Тахианы мах эвдэхдээ гал тогооны хайч хэрэглэх

Ихэнх эзэгтэй нар сурснаараа хутгаар тахианы мах эвдэх гэдэг. Гэтэл түүнээс хурдан, амархан арга байдаг ба энэ нь хайч ашиглан эвдэх юм. Та маш богино хугацаанд махаа эвдэж жижиглэн, илүүдэл өөх, тосыг ялгах болно. Арга нь энд бий.

 

8. Зөөлөн мах бэлтгэх арга

Өндөгний цагаан, эрдэнэ шишийн цардуулаар махаа бүрнэ. Ингэснээр махны бүтэц илүү зөөлөн болдог байна. Ингэснээр махны гадна хэсэгт байгаа шингэнийг хадгалж, тодорхой хэмжээний халууныг барих бөгөөд ийм байдлаар мах түлэгдэх магадлал бага болно. Арга нь энд.

 

9. Сайхан гадарга бүхий бялуу, жигнэмэг хийхийн тулд гурилаа хэрхэн бэлдэх

Тослог сайхан гадаргуу бүхий бялуу, жигнэмэг хийхийн тулд орцод орох зүйлүүд нь хүйтэн байх ёстой. Хүйтэн тос, хүйтэн гурил, хүйтэн сахар ашиглах ба энэ нь цагаасаа эрт хайлахгүй учир маш чухал юм. Мөн хүйтэн ус ашиглах хэрэгтэй. Энэхүү гайхамшигтай аргын талаар эндээс хараарай.

 

10. Будаа сайхан агшаах нууц

Будаа маань амттай, нэг нэгээрээ салсан байхыг та үргэлж хүсдэг байж таарна. Үүний тулд гал тогооны даавуун алчуур ашигла. Энэ нь шингэнийг жигд хуваарилан хоорондоо наалдахгүй байхад тус болдог байна. Арга нь энд бий.

 

11. Мах шарах төмрийг цэвэрлэхдээ сонгино ашиглах

Мах шарсан төмрөө цэвэрлэхдээ хэрчсэн сонгино ашиглаж болно. Үүний тулд сонгиноо хоёр хуваагаад бохирдсон хэсгийг арчина. Ингээд л бүх зүйл цэвэр боллоо. Арга нь энд.

 

12. Гэрийн нөхцөлд гоймон хурдан бэлтгэх

Та гоймонгоо бэлдсэний дараа хүйтэн устай zip-уутанд хийж 1,5 цаг болгох хэрэгтэй ба ингэснээр гоймон маань зөөлөн болж тосгүй ч хоорондоо наалдахгүй. Та дараа нь үүнийгээ буцалж буй ус шөлөнд хийж ганцхан минутын дотор бэлэн болно. Арга нь энд.

 

13. Өндөгний тоо жигнэмэг, бялуунд нөлөөлөх нь

Зураг. Өндөггүй. (Намхан, нягт, зүсэхэд бутарна.) 1 өндөг (нилээд нягт, зүсэхэд бутрахгүй). 2 өндөг (хөөсөн, хөнгөн боловч нягт) . 3 өндөг (илүү хөөсөн, хөнгөн, бага зэрэг бутарсан бүтэцтэй). 4 өндөг ( хөөгөөгүй, нягт, резин адил салахгүй)

Бялуу жигнэмэгт өндөг их нөлөөлөх ба хатуу зөөлөн, өнгө, амт, хуурай зэрэгт чухам энэ нь шийдвэрлэх зүйл юм. Жишээ нь та гуриландаа өндөг хийхгүй бол бялуу маань маш нягт, өнгө муутай болох бол өндөг хийсэн нь илүү алтлаг, хөнгөн бүтэцтэй болдог. Бусад нууцыг нь эндээс хараарай.

 

14. Тахианы амтлаг шүүстэй цээж мах бэлтгэх энгийн арга

Тахианы цээж махыг амтлаг, шүүстэй, зөөлөн болгохын тулд дундуур нь хэрчиж хуваана. Ингэснээр мах маань нимгэрч, шарах болоход илүү жигд нөлөө үзүүлэх учир хэт шарагдах, хуурай болохоос сэргийлнэ. Арга нь энд бий.

Танд аль арга нь илүү их таалагдсан бэ? Магадгүй таны мэдэх өөр нууц байж болох юм. Үүнийгээ сэтгэгдэл дээр бусадтайгаа хуваалцаарай.

19
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *