Гэрийн тохижилтийг гутаадаг ахуйн 10 алдаа

1

Та хичнээн хичээгээд ч сэтгүүлийн зураг дээр байсан шиг сайхан тохижилттой болохгүй байна уу? Зөвлөмжийг нь дагаад өнгийг нь зохицуулаад, хэв загварыг нь өөрчлөөд ч нэг л биш…

Таны алдааг засч магадгүй хэд хэдэн зөвлөгөөг танд өгөхөөр бэлдлээ.

Хөргөгчин дээрх соронзон наалтууд

Хөргөгч дээр наасан соронзон наалтууд нь гал тогооны өрөөг замбараагүй харагдуулдаг. Соронзон наалт цуглуулах дуртай хүмүүст нэг гарц бий: соронзтой хавтан эсвэл соронзтой будгаар ханаа будаж цуглуулгаа наагаарай.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 1

Бэлэг дурсгалын эд зүйлс

Бэлэг дурсгалын зүйлс ч гэсэн таны гэр орныг замбараагүй харагдуулна. Соронзон наалтыг бас ч гэж нэг газар нааж болох бол энэ олон замбараагүй бэлэг дурсгалыг яалтай билээ. Цуглуулгаа эмх цэгцэнд оруулах хэрэгтэй: тавиур дээр улс орнуудын шаазан цайны хэрэгсэл байж байг, харин архитектурын бэлэг дурсгалуудыг зураг дээр үзүүлсэн шиг байрлуулаарай.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 2

Аяга таваг угаагч бодис

Таны гал тогооны өрөө мөрөөдлийн өрөө тань болж болно, ингэхийн тулд угаалгын бодисыг нүднээс далд байрлуулахыг мэргэжлийнхэн зөвлөж байна. Гэрийн эзэгтэй болгоны гар дор угаалгын бодис байж байх ёстойгоос хойш яалтай билээ. Өөрийн гал тогооны дизайндаа тохирсон шахдаг шилэн савыг сонгоорой. Гоёыг худалдаж аваад л дахин дахин ашиглаж болно.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 3

Индүүний суурин дээр хувцасаа хадгалах уу?

Зарим нэг хүмүүс индүүний суурийг зоорь мэт ашигладаг. Харин мэргэжилтнүүд бүх эд зүйлс өөр өөрийн байрандаа байх ёстой гэж үзэж байна. Орон зайг ашиглахын тулд зохимжтой шийдлийг ч аль хэдийн гаргаад өгсөн.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 4

Хаалганы ойролцоо бөөгнөрсөн гутал

Улирлын онцлогоос шалтгаалж бидний гутлын тоо маш их өөрчлөгддөг. Харин мэргэжилтнүүд энэ олон гутлыг төрөл төрлөөр нь хадгалах аргыг олжээ: энэ нь нууц байдлаар зохион байгуулсан гутлын тавиур, өлгүүр ч байж болно. Хоосон орон зай ихсэж таны гутал ч эмхэнд орно.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 5

Өнгө өнгийн гар нүүрийн алчуур

Угаалгын өрөөгөө засаж дуусахын үед та өөртөө гоёор төсөөлдөг байх, гэхдээ том дельфинтэй гар нүүрийн алчуургүйгээр шүү. Өнгөний буруу сонголттой гар нүүрийн алчуур таны угаалгын өрөөний дүр төрхийг гутааж орхино. Мэдээж бүгдийг нэг дор солих боломжгүй бол нэг нэгээр нь аажмаар сольж болно шүү.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 6

Спорт хэрэгсэл

Таны гэрт байгаа дугуйн дээр та бүтэн жил суугаагүй бол танд хэрэггүй л гэсэн үг. Харин байнга спортоор хичээллэдэг бол өөрийн гэсэн спорт булантай болох тухай бодох л хэрэгтэй, жишээ нь тагтыг жижиг спорт заал болгож болно.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 7

Цагаан хэрэглэл

Хэрвээ таны унтлагын өрөөнд эртний дундад зууны үеийг санагдуулам цаг байдаг бол ирвэсний хээтэй ор дэрний хэрэгсэл зохицох бизээ. Хоёр арга байна: угаалгын өрөөний гар нүүрний алчуур шиг бага багаар цагаан хэрэглэлээ солих эсвэл бүгдийг нуух том бүтээлэг оёж том том дэр хаях.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 8

Гал тогоонд байгаа хэрэгтэй хэрэггүй зүйлс

Хоол амтлагчууд, тос гар дор байх ёстой, мөн элдэв төрлийн уут сав байхаас өөр аргагүй. Гал тогоонд байгаа жижиг сажиг эд зүйлсийг эмх цэгцтэй байрлуулах нь сайхан харагдахаас гадна ашиглахад ч амар байх болно.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 9

Хүүхдийн тоглоом

Гэрт балчир хүүхэд байхад гэрээ эмх цэгцтэй байлгана гэдэг бэрх гэдгийг үгүйсгэхгүй. Өнгө өнгийн тоглоом хадгалах сав хүүхдийн өрөөнд тавиад өгвөл хүүхдүүд өөрсдөө эмхэнд оруулаад өгнө, хүүхдүүдээ сургахад амархан шүү дээ.

Гэрийн тохижилтыг гутаадаг ахуйн 10 алдаа 10

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Амжилт Аз

    Амжилт Аз

    2016/03/31 at 13:51

    Oglooni mend za vndesniixe svljeend negdej ooriin gsn orlogtoi bolox altan bolomj tani gart bn shv ta yrarai amjij 1 xvnii omonch bolow elsed ilvv ix orlogtoi bolooroi tanig ergelzej suusar btal xvmvvs tani omnvvr orj orlogtoi bolsoorl bnshv oriinxoo toloo gants zorigtoi amxam xigeed vzeerei ta aldku shv za amjilt shidweree gardgaad dor dugaarlad ywaarai

  2. bbc

    2016/04/09 at 17:14

    huuhdiin togloomnoos busad n zugeer yum

  3. delhi escort

    2016/08/17 at 06:01

  4. Зочин

    2019/12/14 at 13:04

    Ystoi goy ym bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *