Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд

1

Гэрийн эзэгтэй бүрийн мөрөөдөл – гэрийнхнийгээ баярлуулах амттай хоол хийхэд шаардлагатай амтлагчууд гар дор байх ёстой. Хэрэггүй үед лангуугаар овоолгоотой байсан амтлагчууд яарч сандарсан үед олдохгүй бухимдуулсан тохиолдол танд учирч байсан л байх.

Тэгэхээр асуудлыг нааштайгаар шийдэхийн тулд бид та бүхэнд дараах саналыг тавьж байна. Гэртээ амтлагч ногоо тариад үз, шинэхэн, элдэв химийн бордоогүй өөрийн гараар тарьсан ногоо …

Кинза

Энэ ургамалд хөвсгөр хөрс байхад л болно. Үрийг нь эгнүүлэн суулгаж тогтмол усална. Суулгаснаас хойш хэдэн долоо хоногийн дараа таны ногоо ургаж эхэлнэ.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 9

Укроп

Укроп наранд дуртай гэдгийг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй. Мөн байнга услахаас гадна хоёр долоо хоногт нэг удаа байгалийн гаралтай бордоогоор бордоорой.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 3

Яншуй

Яншуйны үрийг хөрсөнд суулгахаас өмнө усанд дэвтээж хонуулаарай. Үрийг хөрсөнд 0,5 см гүнд суулгаад багахан шороогоор хөнгөхөн дарна. Үртэй савыг харанхуй газар тавьж нэг хоног өнжөөд услаад байна. Ургаж эхлэнгүүт нь наранд ойр цонхны тавцан дээр тавиарай.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 4

Розмарин/ганга өвс

15 см гүн саванд, чийгтэй хөрсөнд үрийг суулгана. Сар орчим ургах бөгөөд хөрс тогтмол чийгтэй байх ёстойг мартаж болохгүй. Хөрсийг үе үе сийрэгжүүлж байх хэрэгтэй.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 5

Шалфей

Жижиг хуванцар сав байхад л хангалттай, ногоо ургаад эхлэнгүүт литр гарантай хэмжээний цэцэгний саванд шилжүүлэн суулгана. Үрийг чийгтэй хөрсөнд суулгана.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 7

Чабрец

15 см өндөртэй цэцгийн саванд чийгтэй хөрсөнд үрийг суулгана. Үрээ суулгаад 1 см зузаантай хөрс цацаарай. Анхны ногоо цухуйтал хөрсийг чийгтэй байлгах ёстой, кинза зэргийг бодвол усалгаа бага шаардана. Хөрс хуурай болох гэж байхад нь л услаад байх хэрэгтэй.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 6

Мелисса

Хоорондоо 12-15 см зайтай байхаар үрийг суулгаад долоо хоногтоо 3 удаа усална. Хэрвээ навчийг том байлгахыг хүсвэл бүү цэцэглүүлээрэй. Цэцэглэх гээд байвал хайчилж авна.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 10

Орегано

Хөрсөнд айхтар нарийн шаардлага тавихгүй ч наранд дуртай ургамал, тэгэхээр нарны илч шууд тусах газар тавиарай. Үрийг хөрсөндөө 0,5 см гүн суулган 3-4 хоногтоо нэг усална, навч ургаад том болсноос хойш  2 хоногт нэг удаа услаарай.

Гал тогооны өрөөндөө төвөггүй тарьж болох амтлагч ногоонууд 8

14
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Kana Muna

    Kana Muna

    2016/03/28 at 16:50

    Gantuya Baljinnyam

  2. Burmaa

    2016/03/29 at 10:23

    Taalagqlaa goi. Zovolgoo bna

  3. amtlagch

    2016/03/31 at 08:16

    Uree haanaas abah be

  4. ичинхорлоо

    2016/04/07 at 16:55

    баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *