Шинжлэх ухаанч бус хэрнээ хэзээ ч намжихгүй нэг цуу яриа бол «Та өдөрт найман аяга ус уух ёстой» гэсэн цуурхал.
«Энэ бол зүгээр ч нэг худал яриа бус харин хангалттай аюултай худал яриа, төөрөгдөл юм» гэж хүүхдийн эмч Аарон Кэролл New York Times сонины нийтлэлд дурьджээ.

Зун бүр Facebook дэх бидний он цагийн хэлхээний мэдээлэл усгүйдлийн аюулын талаархи олон нийтийн хэрэгслүүдээс гаргасан мэдээнүүдээр дүүрдэг. Танд ус уумаар санагдахгүй байсан ч уух хэрэгтэй гэх маягийн.
Энгийн ухаанаар бодоход хоорондоо авцалдахааргүй уг зөвлөгөөнүүдийг хүмүүс дагадаг. Өөр яана гэж! Энэ зөвлөгөөнүүд нь айдас дээр тулгуурласан байдаг юм чинь. Гэвч шинжлэх ухаан бидэнд юу ярьдгийг харцгаая!
Тэртээх 2007 онд BMJ сэтгүүл өдөрт найман аяга усны талаарх хэсгийг орчин үеийн анагаахын домог яриануудын жагсаалтанд оруулсан байна. Гэвч энэ нь хангалтгүй хэвээр. Хүмүүс одоо ч гэсэн энэ дэмий балай юманд итгэсээр л байна. Магадгүй цаашид ч итгэсээр байх байх л даа.
Олон хүмүүс өдөрт 2,5 литр ус уухыг эмч нар зөвлөдөг гэж боддог. Тийм ээ, ийм норм эрүүл амьдралын хэв маягийн талаарх засгийн газрын олон тайлан нийтлэлд тусгагдсан байдаг. Гэхдээ нэг чухал тодруулга бий. Энэ усны ихэнхи хэсэг нь таны хэрэглэж байгаа хүнсэнд агуулагддаг.
Хүнсний ногоо болон жимсэнд ус ихээр байдаг. Жүүс, шар айраг, цай, кофег усаар тооцно. Кофе шээс хөөх үйлчилгээтэй ч гэсэн энэ нь юуг ч өөрчлөхгүй. Ус л бол ус.
Хэн юу ч ярилаа гэсэн бидний бие махбодь усжилтын эсрэг механизмтай. Усгүйжлийн аюул нүүрлэхийн өмнө бид юм уухыг угаасаа хүсч эхэлдэг!
Илүүдэл усны хэрэглээний давуу талын талаар нэг ч шинжлэх ухааны анхаарал татчихаар судалгаа олдоогүй. Эсрэгээрээ, иймэрхүү байдлаар та өөрийгөө л хохироох болно: таны бодсоноос ч илүү их ачааллыг бөөрөнд өгнө.
Олон тооны зар сурталчилгаа түгээгчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бидэнд эсрэгээр нь итгүүлэхийг оролдож байна. Хаа сайгүй хуванцар савтай ус барьж явдаг хүмүүсийн тоо жил ирэх тусам л өссөөр. Савласан усны борлуулалт геометр прогрессоор өсөж байна.
Хэрвээ таны ойр дотныхон дотор энэ суртал ухуулгад итгэдэг хүн байвал энэ нийтлэлийг заавал үзүүлээрэй.
Гоё
Гайхмаар
Тэнэглэл
Буруу
Харамсалтай
Хөөрхөн
Ха Ха
Бахархмаар




anonymous
2016/09/26 at 17:00
Өглөө өлөн элгэн дээрээ ус уухын ач тус
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/89877/ © XopoM News
Урьд нь ингэж нийтэлж байсан байхымаа
Dr
2016/09/26 at 17:05
Zaa us uugaad muudchihlaa gej sonsoogui l yum bna, gachin yum bichih yum da
zuvluguu
2016/09/26 at 17:35
НАСААРАА УСЫГ СУДАЛСАН ЯПОН ЭМЧИЙН СУДАЛГААГ УНШААД ҮЗЭХЭД ГЭМГҮЙ ШҮҮ
Boko Boko Boko
2016/09/26 at 21:02
Soliotoimyy ys yy geed bsanzdee
Зочин
2016/09/26 at 21:05
Tiish ta nar chin xaashaambe eliirtsiin ys yy gej ireel yatgaad yyxgui bol geed bsan odoo yugaa yariad bgaam be yu niitelj bgaagaa meddeg ylsyy gui yu shal dyrgui xyrchlee
Jamsran Nene
2016/09/26 at 22:24
уух уухгүй аль нь зөв юм бол доо
Туяа Ламжав
2016/09/26 at 23:38
Еглее болгон гэдсээ дууртэл ус уух хэрэггуй юм байнашуу
Зочин
2016/09/27 at 18:44
boorond us hetruuleh heregleh ni hortoi shuud l habaghaad l eheldeg
mendee
2016/10/12 at 14:36
Zs ys uuh uuhgvi nhvnii dur bizdee geleesh udur bolgon 7ayga us uudag hvn baih uuu