Хүн төрөлхтний бий болгосон шинэ төрлийн хийнүүд озоны давхаргад аюул учруулж байна

0

BHorh

Эрдэмтэд озоны давхаргын цооролд нөлөө үзүүлж байгаа хүн төрөлхтний бий болгосон шинэ 4 төрлийн хий байгааг тогтоосон тухай Британий ВВС агентлаг мэдээлжээ. Энэхүү 4 төрлийн хийн 2-ынх нь хэмжээ өсөж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа аж. 1985 онд анх озоны давхаргын цоорлыг олж тогтоосон бөгөөд шалтгаан нь аерозол, хөргүүрт ихээхэн хэрэглэдэг хлорофлюорокарбон байсан. 80-аад оны дундуур энэ хийн үйлдвэрлэлийг хориглосон. Гэтэл шинэ төрлийн хий нь хлорофлюорокарбонтой төстэй ч түүний гарал үүслийн талаар тодорхой зүйлгүй байна гэж эрдэмтэд хэлсэн байна. Эрдэмтдийн олж тогтоосон 4 хийн 1 нь гидрохлорофлюорокарбон хий юм. Эрдэмтдийн ахлагч Йоханнес Лаубегийн хэлж буйгаар озоны давхаргад аюул учруулж байгаа 4 төрлийн хий нь 60-аад оныг хүртэл агаар мандалд байгаагүй гэнэ. Эрдэмтэд туйлын мөсөн хунгар, мөнх цасанд шинжилгээ хийснээр дээрх 4 хий байгааг тогтоожээ. Туйлын цаснаас гаргаж авсан агаар нь 100 хүртэлх жилийн өмнөх агаар мандлын бүрэлдэхүүн, байдлыг тэр хэвээр нь хадгалсан байгалийн архив юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *