Орчлон ертөнцийн талаар бид юу ч мэдэхгүйг нотлох 10 баримт

1

Сансар судлалын станц болон эрдэмтдийн тооцооллын ачаар бид Орчлон ертөнц болон Нарны аймгийн талаар шинэ нээлтүүдийг нээсээр байна.

Сансар огторгуйн шинэ нээлтүүдээс та бүхэнд танилцуулж байгаа бөгөөд эдгээр нээлтүүд нь Орчлон ертөнцийн үүсэл гарлын нууцыг тайлахад тус болно гэж найдаж байна.

Улаан нүдэн гариг дээр ямартай ч амьдрал байсан

Улаан нүдэн гаригнаа явагч үнэнч Curiosity марсын чулуунаас борын ул мөр олсон байна. Энэхүү элемент нь уг гариг дээр урьд өмнө нь амьдрах нөхцөл байсныг нотолж байгаа хэрэг ажээ.

Дэлхий дээрх борын эх үүсвэр нь гадаргын ус бий болох нөхцөл болж өгч байсан гэж үздэг. Гадаргын ус хатахад тус элемент хөрсний хамтаар хатаж ул мөрөө үлдээдэг. Энэхүү баримт нь Улаан нүдэн гариг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсныг нотолж байна гэж эрдэмтэд үзжээ.

Эх сурвалж: LANL

 

Стивен Хокинг дэлхийн бус амьдралыг хайж олох программ ажиллуулсан

Төслийн хүрээнд нэгэн том хөлөг онгоцыг хийж дотор нь сансрын маш жижиг олон аппаратуудыг суурилуулж өгнө. Эдгээр аппаратууд нь амьдарч болох гаригийг олж нээх ажээ. Төслийн зорилго – альфа Центаврт хүрэх.

Үнэндээ гариг хоорондын нислэг ойртож байна гэж баярлах болоогүй. Сансрын хөлгийг хийхэд хэдэн арван жилээс ч их хугацаа шаардлагатай, учир нь сансрын технологийг төгс болгох шаардлагатай байгаа ажээ. Төслийг үндэслэгч Стивен Хокинг болон Юрия Мильнер нарын үзэж байгаагаар сансрын хөлөг онгоцны хурд гэрлийн хурдаас 20%-иар их буюу альфа Центаврт хүрэхэд 24 жил зарцуулах ажээ.

Эх сурвалж: breakthroughinitiatives

 

Бархасбадь болон Далай ван гаригууд дэлхий рүү сүүлт одоор дайрч байна

Бархасбадь гаригийн татах хүч маш их тул Нарны аймагт байгаа сүүлт од болон дагуулуудыг өөртөө татдаг гэж сүүлийн 20 жил эрдэмтэд үзэж байсан.

Харин NASA-гийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд өөр баримт гаргаж ирээд байна: эсрэгээрээ Бархасбадь болон Далай ван гаригууд Нарны аймагт сүүлт од зэргийг цацаж байгаа бөгөөд эдгээр нь Дэлхийтэй мөргөлдөх магадлал өндөр гэжээ. Сонирхуулахад, Бархасбадь гариг Челябинск дээр унасан сүүлт одыг “илгээсэн” байж болзошгүй гэсэн таамаг явж байгаа юм.

Эх сурвалж: JPL

 

Дэлхий ван дээр ус бий

NASA-гийн сансрын аппарат болох New Horisont-оос ирүүлсэн мэдээний дагуу судалж үзэхэд Дэлхий ван дээр 300 км-ийн зузаан мөсний дор 100 км орчим гүнтэй далайн ус бий гэж үзэж байна.

Дэлхийн вангийн далайн усны давслаг чанар нь 30%, өөрөөр хэлбэл манай Сөнөсөн тэнгисийн давслагтай адил гэсэн үг. Хөрсний гүнд орших далайн усанд ямар нэгэн амьд амьтан байгаа эсэхийг одоогоор эрдэмтэд хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж: Brown University

 

Сугар гариг дээр амьдрал байсан

Сугар гариг Нарны аймгийн хамгийн халуун гариг гэдгийг бид мэднэ. Энэ утгаараа ус байх магадлал байхгүй гэсэн үг. 4 тэрбум жилийн тэртээ уг гариг дээр далайн ус байсан бөгөөд 2 тэрбум орчим жил оршжээ. Энэ нь Нарны аймгийн хоёр дахь гариг дээр амьдрал байсан байж болох таамгийг тавихад хүргэж байна.

Өнөөдрийн хувьд Сугар гариг маш их цахилгаан орон зай үүсгэдэг тул гариг орчим байгаа устөрөгч болон хүчилтөрөгчийн атомыг өөрөөсөө түлхдэг ажээ.

Эх сурвалж: ESA

 

Санчир гаригийн бүслүүр динозавраас ч залуу

Санчир гаригийн эргэн тойрон 62 дагуул байдгаас гадна мөсний бүтэцтэй хэд хэдэн бүслүүртэй. Онолоор бол тус гариг урьд нь үүнээс ч их олон дагуултай байсан бөгөөд хоорондоо мөргөлдөж том сарыг бий болгосон гэх.

2016 онд олж авсан мэдээллээр бол Санчир гаригийн бүслүүр нь гаригтайгаа зэрэгцэн 4 тэрбум жилийн тэртээ үүсээгүй. Компьютер программын тусламжтайгаар Санчир гаригийн бүслүүр болон бусад дагуулууд нь Дэлхий дээр динозавр бий болсноос хойш үүссэн гэдгийг гаргаж иржээ.

Эх сурвалж: Space

 

Нарны аймагт 9 дэх гариг бий болж магадгүй

2016 оны 1-р сард компьютер болон математикийн тооцооллын тусламжтайгаар Нарны аймагт бас нэгэн гариг байж болно гэсэн таамаг дэвшүүлжээ. Константин Батыгин болон Майкл Браун нарын үзэж байгаагаар уг гариг нь Нар болон Далай ван хоёрын хоорондын зайнаас 20 дахин хол байрлаж байгаа юм.

Мөн диаметрийн хувьд дэлхийгээс 2-4 дахин том, жингээрээ Дэлхийгээс 10 дахин хүнд. 9 дэх гариг одоогоор нэртэй болж чадаагүй, гаригийг байгаа эсэхийг нотолсны дараа өөрийн гэсэн нэртэй болох ажээ.

Эх сурвалж: The Astronomical Journal

 

Дэлхийн ойр орчмын огторгуйд 15000 гаруй жижиг гариг бий

NASA–гийн 2005 оноос эхлүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд Нарны аймгийн томоохон объектыг 90 хувь олж тогтооно гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн хувьд эрдэмтэд 915 м-ээс дээш хэмжээтэй гаригийг 90 хувь орчим, 140 м-ээс дээш хэмжээтэй жижиг гаригийг 27 хувь л нээгээд байна.

Судалгааны жилүүдэд төрөл бүрийн хэмжээтэй 15 000 гаруй объект олж нээжээ. Долоо хоногт дунджаар сансрын 30 гаруй “биет”-ийг нээж байна гэсэн үг юм.

Эх сурвалж: Sci-news

 

Нарны ойр байрлах од амьдралтай болов уу?

2016 оны 8-р сард эрдэмтэд Проксима B гэх гариг нээснээ зарласан. Уг гариг Проксима Центавр гэх одыг эргэлдэн орших бөгөөд өөрийн одыг бүтэн тойроход дэлхийн 11,2 өдөр зарцуулдаг, гаригийн гадаргуу нь -40 хэмтэй.

Гариг одыг тойрох тэр бүс нь амьд орчин байх боломжтой тийм бүс буюу өөрөөр хэлбэл тэнд амьдрал байх магадлал маш их ажээ. Товчхондоо, гариг болон од хоорондын зай нь гариг дээр ус шингэн хэлбэрээрээ байж болох тийм зай юм. Хэрвээ гариг дээр соронзон орон зай, агаар мандал байвал амьд амьтан олох ажээ. Ямар амьд амьтан гэж үү? Тэрийг эрдэмтэд л хэлж өгөх байх даа.

Эх сурвалж: QMRO

 

Эрдэмтэд Хар нүх байгааг нотлох нотолгоо олжээ

Эйнштейний Харьцангуйн онолын 100 жилийн ой дээр үнэтэй бэлэг авчээ – онолын үндсэн санааг баталж чадсан байна. 2016 оны 2-р сард эрдэмтэд 20-р зууны аугаа физикчийн дэвшүүлсэн таталцлын долгионыг олж нээжээ.

Энэхүү нээлт нь хар нүх байгааг эргэлт буцалтгүй батлаж байгаа юм. Үүнээс гадна Их Дэлбэрэлтээс үүссэн долгионыг барьж чадвал Орчлонгийн үүслийн механизмыг ойлгоход хүргэнэ гэж эрдэмтэд найдаж байна.

Эх сурвалж: Caltech

240
ГайхмаарГайхмаар
31
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
18
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Elbeg Nyamdorj

    Elbeg Nyamdorj

    2017/02/02 at 16:17

    Gerliin hurnaas 20% iluu bish gerliin hurnii 20% iar yvna shde gerliin hurdaar yvhad 4.3jil boldog baihad 20% iluu hurdan yvhad yu gj 24jil yvdin

  2. Зочин

    2017/02/02 at 16:30

    har nvh geheer aimar ymaa

  3. Marshmello Fan

    Marshmello Fan

    2017/02/02 at 18:36

    Medne2

  4. Зочин

    2017/02/03 at 18:20

    Uul ni gariguudiin alban yosniih ni ner ni grece. rome iin burhadaar nerelsen baidag. Getel Tuvd, Mongol uls hoyor shal hamaaralgui ner uguud nerelchihsen baidag

  5. Зочин

    2017/02/06 at 16:12

    harin tiin gerliin hurdnaas hurdan holog zohioh bolomj barag baihq shuu de.

  6. lio1111

    2022/03/21 at 21:07

    yoo ymar goy ym be delhii ihriin uruusuntei gesen ug uu tegeed angarag yasan be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *