Таныг ухаалаг утсаар чинь дамжуулан мөрдөж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

15

Аюулгүй байдал бүхнээс түрүүнд байх ёстой. Зарим нэг системийн кодны тусламжтайгаар та өөрийнхөө гар утасны захидал болон өөр бусад мэдээллийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгах боломжтой.

Өнөөгийн ухаалаг утаснуудад ашиглаж болох зарим нэг хэрэгтэй кодуудыг танд танилцуулж байна. Бас өөрийгөө мөрдөж байгаа гэж эмээж байгаа бол шалгаад үзээрэй.

Энэхүү кодын тусламжтайгаар таны утсанд ирж байгаа болон гарч байгаа дуудлага, захидал зэргийг хянаж байгаа эсэхийг шалгаж болно. Дэлгэц дээр мэдээллийг нь авсан дуудлага, захидлын дугаарууд гарч ирнэ. Хэн залгасан, хэн рүү залгасан гэх мэт энэ мэдээллийг хартай эхнэр нөхрүүд олж авах хүсэлтэй байдаг ажээ. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс энэ кодыг ашигладаг байна. Нэг удаа утсаар яриулахаар гэмт этгээдэд утсаа өгсөн л бол таны тухай ихийг мэдэж болно: таны холбоо барьдаг хүмүүсийн хүрээ, ажил төрөл, зарим тохиолдолд  санхүүгийн мэдээллийг авч таныг хохирогч болгож болох ажээ.

 

Таньтай холбоо барьж болохгүй байгаа бол таны дуудлага хаашаа шилжиж байгааг шалгах код юм. Таны дуут шуудан ажиллахгүй байх тохиолдолд гар утасны оператор руу шилждэг байхаар ихэвчлэн тохируулсан байдаг байна.

 

Таны утасны дуудлагыг хянах бүх ажиллагааг хаах код юм. Роумингээ ажиллуулахаас өмнө энэ кодыг хийвэл танд дуут шуудангийн нэмэлт төлбөр бодогдохгүй байж болно.

 

Энэ кодын тусламжтайгаар IMEI (International Mobile Equipment Identifier) буюу олон улсын үүрэн утасны тоног төхөөрөмжийн байрлалыг тодорхойлно. Хэрвээ та өөрийн ухаалаг утасны IMEI дугаарыг мэдэж байгаа бол гээсэн, хулгайд алдсан утсаа төвөггүй олж болно. Гээсэн гар утсанд өөр сим-карт хийсэн байсан ч гэсэн сүлжээнд байгаа операторын тусламжтайгаар таны утсыг хайна. Хэрвээ хэн нэгэн таны IMEI дугаарыг мэдэж байгаа бол таны утасны техникийн үзүүлэлт, загвар зэрэг маш олон мэдээллийг олж мэдэх боломжтой.

 

Таны байгаа газар, ер нь таныг мөрдөж байгаа эсэхийг мэдэж болох хэд хэдэн код бий. Кодыг хийхээс өмнө утсандаа netmonitor гэх программ суулгах ёстой. Ингээд дараах кодуудын нэгийг хийж үзнэ үү:

iPhone: *3001#12345#*

Android: *#*#4636#*#* эсвэл *#*#197328640#*#*

Алхам 1. UMTS Cell Environment-ийг нээгээд UMTS RR info-руу орж Cell ID-ийн мэдээллийг авна. Энэ бол ойр орчим байгаа станцууд юм. Холбогдсон станц байвал гар утас идэвхжиж эхэлнэ.

Алхам 2. Үндсэн цэс рүү эргэж ороод MM info нээж Serving PLMN руу орно. Local Area Code (LAC)-ыг бичиж авна.

Алхам 3. Бичиж авсан хоёр тэмдэглэгээг уг сайт руу орж бичнэ. Ингэснээр таны утсыг мөрдөж байгаа станц газрын зураг дээр гарч ирэх ажээ.

Станцаар мөрдөж байгаа гэсэн таамгийг та дараах байдлаар мэдэж болно: том антен суурилуулсан том оврын машин эсвэл микро автобус ойр орчимдоо анзаарсан уу? Энэ мэт антентай машинууд томоохон баяр наадмаар шууд нэвтрүүлэг хийхээр зогсож байдаг, хэрвээ тийм үе биш бол тагнуул ажиллаж байна гэж сэжиглэж болно.

 

Хэрвээ та Android утас ашигладаг бол вирус байгаа эсэхээ шалгаж байгаарай. PlaceRaider-хамгийн аюултай нь. Энэ вирус утсанд ороод камераар дамжин хэд хэдэн зураг дарж тухайн орчныг 3D–гээр бүтээнэ. Интернетэд холбогдсон тохиолдолд гар утасны нууц үг болон өөр бусад мэдээллийг бусдад цацдаг ажээ.

 

  • Улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албадууд бүгд үүрэн утасны операторуудтай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэрийн дагуу харилцагчийнхаа дуудлагыг сонсох эрхийг операторууд бүрэн олгодог ажээ.
  • Тусгай албаныхан таны утсыг чагнаж байгааг та гадарлах ч үгүй. Яриа доголдох, зай нь хурдан дуусах эсвэл зай нь халаад байна гэсэн шалтгааны улмаас та гар утсаа засварт өгнө.
  • Гар утсаар тэр бүр яриад байдаггүй гэдэг үүднээс мөн тасалгаанд сонсох төхөөрөмж тавьсан байдаг бөгөөд үүнийг радио долгионы детектороор илрүүлж болно.

 

  • Бусдад хаалттай байдаг Telegram, Chare, Wickr эсвэл Signal. зэрэг мессенжерүүдийг ашиглаарай.
  • Ямар мэдээллээ задгай тавьж болох эсэхээ юуны түрүүнд сайтар бодож байгаарай. Таны гар утасны дугаар, гэр бүлийнхний мэдээлэл зэргийг бусад хүмүүс мэдэж байх ёстой гэж үү? Хүүхдүүдийнхээ зургийг тавихдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй.
  • Өөрийн утсанд суулгасан аппликейшн зэргийг байнга хянаж, аль болон олон шаттай баталгаажуулалтыг хийж байхыг санал болгож байна.
  • Зөвхөн албан ёсны үүрэн холбооны операторууд л байрлал тогтоох үйлчилгээ санал болгоно: ойр дотны хүмүүс, танил эсвэл хамтран ажиллагч нарын байрлалыг тогтоох үйлчилгээ. Гэхдээ зөвхөн тухайн эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр шүү. Эс бөгөөс ямар нэгэн этгээд танд байрлал тогтоогч санал болгож байгаа бол гэмт этгээд хэмээн сэжиглээрэй. Аливаад анхаарал болгоомжтой байна уу!
389
БахархмаарБахархмаар
170
ГайхмаарГайхмаар
64
ТэнэглэлТэнэглэл
60
БурууБуруу
54
ГоёГоё
42
Ха ХаХа Ха
38
ХарамсалтайХарамсалтай
34
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Enkhee Eegii

    Enkhee Eegii

    2017/02/02 at 11:01

    Pamella Brown

  2. Б. Отгонцэцэг

    Б. Отгонцэцэг

    2017/02/02 at 11:56

    .

  3. Э. Номин- Эрдэнэ

    Э. Номин- Эрдэнэ

    2017/02/02 at 11:59

    Puujee JadambaXulan Erdene

  4. Tuv Tuvshin

    Tuv Tuvshin

    2017/02/02 at 12:01

    Monhoo Bat-erdene

  5. Shine Tulga

    Shine Tulga

    2017/02/02 at 12:05

    .

  6. Chimgee Purevdorj

    Chimgee Purevdorj

    2017/02/02 at 12:06

    Oo tiim uu er ni buruu amidardag humuus l anhaarah heregtei bh.

  7. Sun Sun

    Sun Sun

    2017/02/02 at 12:13

    .

  8. Зочин

    2017/02/02 at 12:16

    Utsandeeree Yahoo oor burtguulj, yahoo bitgii ashiglaarai

  9. Chuluun Otgontsetseg

    Chuluun Otgontsetseg

    2017/02/02 at 12:32

    Tiimee ogloo 5:22d dansand orj irsen shv

  10. Э. Хөөрхөн Гүнж

    Э. Хөөрхөн Гүнж

    2017/02/02 at 12:48

    Ss hiigeed ogooch

  11. Uynga Batbold

    Uynga Batbold

    2017/02/02 at 14:07

    .

  12. Tuka So

    Tuka So

    2017/02/02 at 14:12

    Yag tim

  13. Chunag Chogsomjaw

    Chunag Chogsomjaw

    2017/02/02 at 15:10

    Гэм зэмгүй хүмүүс юунаасаа айж эмээж явах вэ дээ.

  14. мухулай

    2017/02/02 at 15:48

    deerh kodiig hiisen chine gadagshaa duudlaga hiij bolohgui bnashdee

  15. Tserendorj Erdenebulgan

    Tserendorj Erdenebulgan

    2017/02/02 at 16:38

    .

  16. Soyolmaa Altangerel

    Soyolmaa Altangerel

    2017/02/02 at 18:49

    .

  17. Oyunchimeg Oyunaa

    Oyunchimeg Oyunaa

    2017/02/02 at 19:56

    Tvgjeetei medeelel yaj abah be

  18. Solongo Soko

    Solongo Soko

    2017/02/02 at 20:56

    .

  19. Tumenjargal

    2017/02/02 at 22:37

    2017-02-02 at 22:27:45

  20. Tumenjargal

    2017/02/02 at 22:40

    Cell ID : 76239
    LAC : 7000

  21. Oogii Otgonbayar

    Oogii Otgonbayar

    2017/02/03 at 09:22

    Zvgeer boll bnashde

  22. Urnaa Uranchimeg

    Urnaa Uranchimeg

    2017/02/03 at 09:50

    .

  23. tsogoo

    2017/02/04 at 12:43

    heregtei zowolgoo ogsond bayarlalaa dandaa heregtei zowolgoo ihiig ogch baigaarai

  24. Batshandas Bathuyg

    Batshandas Bathuyg

    2017/02/04 at 23:03

    .

  25. Aldar

    2017/03/12 at 02:50

    Sain bna iPhone 6 utas aa aldchihsan yum *#06# ged imei kodoo haana n yaj bichih vee

  26. Зочин

    2017/03/13 at 20:46

    bi utas aldsan cini olh bolnjtoi geed oldhgvi ergeed hariu ugnu geed bas bhgvi bna uuruu ime yaj haidag ym be blh uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *