Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд

0

Дэлхийд ямар ч мундаг компьютер, ухаантай таблет орлож чадахгүй зүйлс гэж бас байна аа. Энэ бол домогт Zippo. Чи ямар нэгэн аппликейшны тусламжтайгаар тамхи асаахгүй нь мэдээж. “Мөнхийн асаатай” байх брендийн түүхийг танд танилцуулж байна.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 4

1. Zippo-гийн бүх эд ангийг нэг л газар хийдэг – Пенсильван мужийн Брэдфорд хотод байрлах Zippo-гийн үйлдвэрт 620 гаруй ажилтан ажилладаг Zippo Manufacturing Company. Анхны Zippo–г энэ газар хийснээс хойш 80-аад жилийн нүүр үзжээ.

2. Zippo Manufacturing Company бол гэр бүлийн хувийн бизнес байсан, цаашид ч тийм байх болно. Өнөөдөр компанийг компанийн үндэслэгч Жорж Блейсделлагийн ач хүү Жорж Дьюк удирдаж байна. Түүнд долоон хоногтоо лав хоёр удаа өөрийнхөө бизнесийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах санал ирдэг ч эдгээр саналыг нээж ч үздэггүй ажээ.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 2

3. Zippo бүтээгдэхүүндээ насан туршийн баталгаа олгоно. Асуудал үүссэн асаагуурыг өөрийн зардлаар үйлдвэр рүү илгээсэн байхад таны асуудалтай асаагуурыг янзална эсвэл шинээр сольж өгнө. Зөвхөн гадна хаалтанд баталгаа олгохгүйг анхаарах хэрэгтэй.

4. Тамхичдын тоо эрс буурсан ч Zippo-гийн борлуулалт АНУ-д багасаагүй байна. Хүмүүс зүгээр л өөрийн Zippo-той байх гэж худалдан авдаг ажээ.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 3

5. Өдөрт 60,000 асаагуур үйлдвэрлэн гаргадаг.

6. Анхны Zippo асаагуурыг 1932 онд Жорж Блейсделл гаргажээ. Салхинд унтардаггүй бензинээр асдаг асаагуурын санааг Австрийн компаниас авсан бөгөөд таглааг нь салдаггүй болгож өөрчилжээ.

7. Америкийн байлдааны усан онгоц бүгд өөрсдийн төрхийг илэрхийлсэн Zippo асаагууртай. Онгоц болгонд зориулсан асаагуурыг хийж өгдөг.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 6

8.”It’s Probably Me” алдарт дууны турш нэгэн хэмнэл байдаг, энэ бол Zippo асаагуураас гарах чимээ (тагийг нээж, хаах, оч үсрэх, нээж, хаах чимээ). Дуу бүтсэн түүх сонин, Эрик Клэптон, Стинг хоёр “Lethal Weapon 3” киноны дуу зохиох даалгавар авчээ. Дууны олигтой санаа орж ирэхгүй гайхаж суусан Клэптон асаагуураа уйтгартай гэгч чинь тагийг нь нээж хаан, асааж унтрааж байв. Агуу хөгжимчний гарт жирийн асаагуур хүртэл хөгжмийн зэвсэг болон хувирч чадах юм даа: гарах чимээг дууны хэмнэлд оруулж чаджээ.

9. Дэлхийн 2-р дайны үед Zippo компани хоёр томоохон өөрчлөлт хийх шаардлагатай болсон – үйлдвэрлэл болон борлуултанд анхаарлаа хандуулжээ. Зэс, цайрын ( гууль гарган авдаг ) хэрэгцээ дайн байлдааны аж үйлдвэрт илүү байсан тул асаагуурыг гангаар хийж эхэлсэн. Ганг зэврүүлэхгүйн тулд хараар будсан бөгөөд хар өнгийн Zippo нь галын шугам дээр далдлалтын өнгө төрхтэй болж чаджээ. Цэргийн асаагуурын хэрэгцээ маш ихээр нэмэгдсэн тул жирийн иргэдэд борлуулахаа түр зогсоожээ. Найдвартай ажиллагаагаараа Zippo Америк цэргүүдийн дунд Lucky Strike шиг л алдар хүндийг олж байлаа, цэрэг болгон өөрийн гэсэн Zippo-той байв.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 5

10. Zippo-г гуулиар хийдэг, нэг ёсондоо байгалиасаа шар туяатай гэсэн үг. Ган өнгөтэй болгохын тулд цайрддаг аж.

11. Zippo-г алтаар, платинаар хийж үнэт эрдэнийн чулуугаар бүрж гоёсон тохиолдол байдаг. Хамгийн үнэтэй Zippo-г 2006 онд нэрээ нууцалсан нэгэн худалдан авагч 6.81 сая доллараар худалдан авчээ. Бяцхан асаагуурт 6 мм-ийн калибрын 6 сумтай гар буу хүртэл багтжээ.

12. Zippo-гийн тухай бодит 5 тохиолдлыг (дайны болон энхийн үед) баримтжуулан үлдээсэн байдаг байна. Халаасанд нь явсан Zippo эзнийхээ амийг аварчээ. Нэг ийм азтан бол жагсаалын цэрэг Клингер – 1944 онд Германы нэгэн тулалдааны дараа өмднийхөө халааснаас өөрийн хайртай асаагуураас гадна асаагуурт нь зоогдож үлдсэн сум олжээ. Асаагуур ямар ч асуудалгүй цааш үүргээ гүйцэтгэсээр байсан гэнэ.

Мөнхий гал буюу Zippo асаагуурын сонирхолтой баримтууд 1

17
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *