Халаасны хулгайч нарын нууцаас…

0

Халаастай өмд байгаа цагт үүнийг хоослох хүсэлтэй хүн байж л таараа. Хурц мэдрэмж, шалгарсан арга, мэргэжлийн ур чадвар, шинжлэх ухааны хэмжээнд хүрсэн мэт. Жуулчдыг яаж бэлэн мөнгөгүй үлдээхээ тэд сайн мэднэ. Аялалаа энэ мэт этгээдүүдээс болж бүтэлгүй болгохгүйн тулд тэдний ертөнцөд нэвтрэн орох нь зүйтэй. Халаасны хулгайч нарын хамгийн гол нууцуудыг та бүхэнд дэлгэж байна.

Түргэн шуурхай ажиллагаа

Шилдэг халаасны хулгайч нарын нууцаас 1

Халаасны хулгайг голдуу багаар гүйцэтгэнэ, багийн гишүүн болгон өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. “Бух” золиосыг тодорхойлно, “зогсоол” сатааруулна, тэр үед нь “сүүдэр” сугалах гол ажиллагааг “зэвсэг” эсвэл “механик”-тай хамтарч гүйцэтгэнэ.

Олзоо гартаа хиймэгц “баатар” гэх гүйгчид шилжүүлнэ. Ингээд “механик”-ыг газар дээр нь барьсан ч түүнээс юу ч олдохгүй. Харин ганцаар ажилладаг хулгайчийг “Сум” гэдэг ажээ.

Халаасны хулгайчийн урлаг

Алхам 1. Байршилд гол учир байна

Халаасны хулгайч тухайн хүний хувийн орон зайд халддаг тул хүмүүс танихгүй хүн өөрт нь ойртож ирэхэд сонор сэрэмжтэй болдог. Тийм учраас халаасны хулгайч нар олон хүнтэй газар ажлаа хийдэг: хүний биетэй шүргэлцэхэд ямар ч бэрхшээл байхгүй. Метро, автобус, концерт, шөнийн клуб, жагсаал цуглаан гээд хүний анхаарал өөр тийш хандсан олон түмэн бужигнасан газар байх нь ээ.

Алхам 2. Золиосоо тодорхойлох

Шилдэг халаасны хулгайч нарын нууцаас 2

Халаасны хулгайч нар элдэв сөргөлдөөнөөс зайлсхийдэг. Хамгийн бага эрсдэлтэй гэж үзсэн өөрийнхөө золиосыг олоод яг л чоно шиг болно. Золиос хаанаа юу хадгалж байгааг тэд мэдэх ёстой. Хэрвээ нүдэлсэн золиос боломжийн газар зогсвол түүний гарт орох нь тэр. Хүрэмний дээд халаасыг “нүх”, өмдний хоёр халаасыг “тэнэг” гэж нэрлэнэ.

Алхам 3. Анхаарлыг нь сарниулах

Хэн нэгэнд зүгээр нэг асуулт тавихад тэр хүний анхаарал сэрэмж нэмэгддэг гэдгийг мундаг халаасны хулгайч нар андахгүй мэднэ. Зүүн тохойд зөөлхөн хүрэхэд таны хүрэмний энгэрт байгаа гар утсыг төвөггүй сугалаад авна. Энэ мэт мэх нь таныг эвгүй байдалд оруулахаас гадна, таны анхаарлыг сатааруулж байгаа хэрэг юм.

Алхам 4. Шинжлэх ухааныг ашиглах

Жинхэнэ мэргэжилтэн таны хөдөлгөөнийг таны эсрэг ашиглана. Жишээ нь, тантай цуг лифтэнд сууж байхдаа таны халааснаас утсыг тань сугалахгүй таныг лифтнээс гарах тэр мөчийг хүлээнэ. Нэг ёсондоо ямар ч илүү хөдөлгөөн хийхгүй, таныг хөдөлгөөн хийхэд гараа халаасанд тань хийгээд л ажлаа хэнд ч хүндрэл учруулахгүйгээр гүйцэтгэнэ.

Халаасны хулгайч нарын нийтлэг арга

1. “Халаасны хулгайчаас болгоомжил” тэмдэг

Шилдэг халаасны хулгайч нарын нууцаас 3

Бид урьд нь хэлсэнчлэн хулгайч нар таны юу, хаана байгааг мэдэх нь юуны түрүүнд чухал гэсэн билээ. Үүнийг мэдэхийн тулд амархан, аялал жуулчлалын бүсэд анхааруулах тэмдэг наасан байхад хүмүүс эд зүйлсээ шалгаж эхэлнэ.

2. “Санаандгүй мөргөлдөж, зог тусах болно”

Сонгодог арга, жишээ нь: метро эсвэл урсдаг шатан дээр хоёр хулгайчтай таарна. Таны өмнө явж байгаа хүн гэнэт зогсож тантай мөргөлдөхөд ард яваа нэг нь таны халаасыг хоосолж орхино.

3. “Цаасан бичиг”

Ямар нэгэн үзүүштэй үйл явдал, олон хүн бужигнасан газар бол хулгайч нарыг ажлаа сайн хийх боломж олгодог. Мэдээж анхаарал татах элдэв арга залиа хэрэглэж таарна. Хамгийн их тархсан арга бол тань дээр санаандгүй юм асгах, зам асуух, юм унагаах, бас нэг арга бол цыган хүүхдүүд нүүрэн дээр чинь цаасан бичиг эргэлдүүлэхийг бүү мартаарай.

Халаасны хулгайчийг ялан дийлэх 5 арга

Ийм нэгэн эртний зүйрлэл байдаг: Баавгайд хөөгдөж байгаа олон хүний дотроос та хамгийн хурдан байх албагүй, гэхдээ сүүлдэж болохгүй.

Шилдэг халаасны хулгайч нарын нууцаас 4

1. Халаасны хулгайч нар амар олз хайдаг: гараараа дүүрэн тортой зүйл барьж уймарсан жуулчин, эсвэл сошиал сувгаар бусадтай харилцах дон туссан бүсгүй гээд л… Та тэдний нэг бүү болоорой. Ядаж үнэт зүйлсээ амархан алдахааргүй газраа хийгээрэй. Хүрэхэд амаргүй газар хийсэн аливаа эд зүйлсийг тэгж амархан хулгайд алдаж чадахгүй.

2. Залуучууд аа, түрийвчээ арын бус урд халаасандаа хийж бай, тэгээд резинээр ороосон байхад амархан гулсахгүй. Эсвэл хоосон түрийвч ард халаасандаа хийж хулгайчаар жоохон даажигнасандаа ч яах вэ дээ.

3. Бүсгүйчүүд ээ, олон хүнтэй газар явж байхдаа түрийвч болон цүнхээ урдаа барьж явж бай. Байнга түгжээтэй, хараан дороо байлгаарай.

4. Үнэт зүйлсээ – бэлэн мөнгө, карт, бичиг баримтаа өөр өөр газар хийж бай. Халаасны хулгайчийн бай боллоо гэхэд нэг дор бүх үнэт зүйлээсээ салахгүй байя.

5. Хамгийн чухал – үнэт зүйлээ хүмүүст бүү хүзүүлж бай. Ихэнх халаасны хулгайч танд чухам ямар үнэт зүйл, хаана байдгийг мэддэг болохыг анхаарах хэрэгтэй.

 

22
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/05 at 19:19

    Barag hulgaich boloh hicheel zaagaad bgam bishvv aan

  2. Зочин

    2015/09/05 at 19:37

    chamd yumaa aldahaas sergiileh zuvluguu zaagaad bgam bishuu ain

  3. Haliunaa Bar

    Haliunaa Bar

    2015/09/06 at 09:13

    Хулгайлсан монгооро бааранд орж янхандаж л бга шдэ. Хурууг нь таслах юм сан

  4. bandit

    2015/12/12 at 14:38

    hulgaich bs l awyas ldaa tghdee tiim ch baharhaad baih zuil bish bargiin hun halaasnaas ym awah chadwargvi baidag harin hulgaichid id shid shig l awzan baidag 1 talaaraa awyas nogoo talaaraa muu hun ymdaa

  5. IRGEN

    2017/05/12 at 19:00

    CHAMAIG HYN ARD YMUU URDAAS CHINE MORGOH SHURGELTSEH L YM BOL HULGAI CH BNA GESEN YG DEE BARAG URD ARDAAS MORGODOG YM BNA LEE HUDLAA URDAAS GUIJ BGAA BOLOOD MORGODOG YM BNA LEE SHUUU

  6. Kkk

    2017/05/12 at 21:32

    Bas l hellegnuudiign sxan hudla husjiinaa ta nar bur ymarch medrelgui yavdagt l bgamda haha medremjtei bai odo tgd nmg luhaach gd baiv hoho

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *