Анхны гараагаа тун хачин бойтгон гутлаар эхлүүлж, улмаар загварын ертөнцөд өөрийн кетээрээ тэcрэлт хийж чадсан Converse брэндийн түүх

0

Гутлын Converse брэнд өөрийн түүхийг 100 гаруй жил бичиж байна. Энэ хугацаанд тус брэнд жирийн гутлаас төгс гутал хийдэг компани болтлоо хөгжжээ. Тэдний кетийг үдэшлэгт ч өмсөнө, албанд ч өмсөнө – дурын хувцастай ярих юмгүй зохицдог. Компани ч өөрийнхөө давуу талыг дараах байдлаар сурталчилдаг болоод удаж байна:  Converse өмссөн хүн өөрөөрөө байхын зэрэгцээ гудамжны давтагдашгүй соёлыг түгээнэ.

Дэлхийн олон хүний сэтгэлд нийцсэн брэндийг бид сонирхож судалсан юм. Яагаад жирийн нэг кет домог болж чадав?

  • Converse брэндийн түүх 1908 оноос эхлэлтэй – гутлын фирмийн менежер Маркус Миллс Конверс Массачусетст резинэн гутал үйлдвэрлэх компани нээж ажиллуулжээ. Компанийн эзэн хэдэн жилийн дараа спорт гутал хийхээр шийдсэн байна.
© Wikimedia Commons, © Brooke Fishwick / Wikimedia Commons
  • Компанийн түүхэнд 1921 оныг аз гийсэн жил гэж үздэг, учир нь америкийн сагсан бөмбөгийн од Чак Тейлор үйлдвэрийн багт орж ажиллах болсон юм. Тэрээр худалдагч мөн брэндийн төлөөлөгч болсон байна.
  • Чухам Тейлор гуталд нэмэлт тэмдэг тавихыг санал болгож, тэр нь брэндийн ялгагдах тэмдэг болон хувирчээ. Үүнээс гадна Chuck Taylor All Star загвар дээр сагсан бөмбөгчний гарын үсэг байдаг. Магадгүй гутлын хувьд хамгийн алдартай болсон анхны загвар болов уу.
  • Олимпын наадмын хүрээнд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Конверсийнхан анх гарч иржээ. 1936 онд АНУ-ын шигшээ багийнхан цагаан кетээр гангарсан бөгөөд аваргын хожлыг авсан юм. Харин өнгөрсөн зууны 80-аад онд NBA-ийн ихэнх тоглогчид Converse-ийн кет өмсөж байсан түүхтэй.
© nightfox162006 / Reddit

11 жил өмссөн Chuck Taylor All Stars кетийг шинэтэй нь харьцуулахад

  • Чак Тейлорын “онцгой” гэж улс даяар аялан сурталчилж байсан анхны конверс нь бор өнгөтэй байсан юм. Хэдэн жилийн дараа хар болон цагаан өнгийн загвар гарчээ.
  • 50-иад оны сүүлээр тус компани намхан шагайтай кет үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд удалгүй хар-цагаан өнгөн дээр өөр бусад өнгөнүүд ч нэмэгджээ. Хамгийн этгээд хачин конверс гэвэл, магадгүй – 1988 онд зах зээлд гарч ирсэн харанхуйд гэрэлтдэг нь байх.
  • 2001 он хүртэл гутлаа зөвхөн АНУ-д үйлдвэрлэдэг байв. Nike компани тус брэндийг худалдаж авсны дараа өөр улс орнуудад үйлдвэрээ нээжээ.
  • Converse – дэлхийн хэмжээний гутал болоод байна. Кетний цавууг Тайваньд үйлдвэрлэдэг, даавууг – Энэтхэгт, металл оруулгууд – Хятадад, харин резин нь – Тайланд, Малайз болон Индонезид үйлдвэрлэгддэг ажээ.
© Converse / Instagram
  • Converse-ийн кет анхлан барзгар шалтай битүү талбайд хичээллэх спортын төрөлд зориулагдаж байв: теннис, бадминтон, сквош. Яагаад гэвэл резинэн ул нь хөдөлгөөний явцад халж шалтай сайн барьцалдуулна, тэгсэн мөртлөө зааланд гутлын мөр үлдээхгүй.
  • Загвар өмсөгч, жүжигчин, тамирчин – тэд ямар нэгэн хэмжээгээр Converse-ийг кет өмссөн байдаг. Жишээ нь, Жулия Робертс “August: Osage County” киноны нээлтэн дээр өмсөж ирсэн, Мадонна конверсийн кеттэй л тойрон аялан тоглолтоо хийдэг, харин Кристен Стюарт бүр ямар ч нөхцөлд өмсөж болох гутал гэж үздэг бололтой.
© MEGA / Mega Agency / East News, © Andrews Archie / ABACA/Abaca / East News
  • Конверсийг өндөр хэмд тэсвэртэй материалаар хийдэг. Тиймээс тусгай технологи ашигладаг гэсэн үг юм, өөрөөр хэлбэл кетийг галт уулын хэмд (ойролцоогоор 170 °С хүртэл) хүрэх зууханд халаана.
  • Дизайнерууд нь домогт кетийг төгөлдөржүүлэх аргыг байнга эрэлхийлж байдаг ажээ. Тэд төрөл бүрийн материалаар туршилт хийх нь бий – жирийн даавуунаас эхлээд NASA-д ашигладаг материалаар хүртэл. Тэгэхээр  Converse бидний бодож байснаас илүү сансар огторгуйд ойр болж таарлаа.
  • Конверс өмсдөг хүмүүст зөвлөхөд угаалгын машиныг ор тас мартсан нь дээр шүү – энэ гутлыг гараар угаах заавартай, харин резинэн улыг сойзоор үрж цэвэрлэнэ.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • 2015 онд Chuck II-ийн хөнгөн ул, гэрэл ойлгодог хээтэй хувилбар гарсныг зарлахад тус брэндийн үнэнч шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур хүлээж авч байжээ. Тэд Chuck-ийн анхны загварыг хамгийн шилдэг нь гэж үздэгтэй холбоотой байж болох юм.
  • Худалдан авагчид конверсийн өөрийн дизайныг компанийн сайт дээр гаргаж болох бөгөөд сарын дараа өөрийн захиалгыг шуудангаар хүлээж авах үйлчилгээ бий.
© RanchoRosco / Wikimedia Commons
  • Конверс өмсгөл даадаг, хэрэглээнээс гарсны дараа хоёр дахь амьдрал бэлэглэх устгалын тусгай хөтөлбөрөөр дамжина: устгал ч гэж дээ, үнэндээ гутлын материалыг спорт заал болон талбайны хучилтад ашиглаж болохоор нь хувааж салган авдаг байна.
  • Хар-цагаан урт түрийтэй Converse кетийг жийнсэн эсвэл чөлөөт өмдтэй өмсөхийг дизайнерууд зөвлөдөг. Харин түрийгүй загварын кет нь илүү сонгодог буюу пиджак, цамц, брюкэн өмдөн дээр илүү зохимжтой ажээ.
  • Интернет хэрэглэгчид сүүлийн хэдэн жил чухам ямар кет илүү вэ гэдэг дээр маргаж байна. Цэвэрхэн нь үү эсвэл бохирдсон нь уу? Тэдний сэтгэгдлүүдийг харахад сүүлчийнх нь бүр тусдаа стиль болж тараад байгаа юм. Шүтэн бишрэгчдийнх нь ярьснаар, муудтал өмссөн кет болгон өөрийн гэсэн түүхтэй байдаг гэнэ.
© Pexels, © Pexels
  • Өнөөдөр Converse-ийг хаа сайгүй харж болно: кет өмссөн залуучууд скейт унана, ажилдаа явна, аялал зугаалганд гарна. Дэлхийд 43 секунд тутамд Chuck Taylor All Stars загварыг худалдаж авч байна.
  • Жүжигчин Хоакин Фенникс гэхэд л хайртай кетнээсээ салах дургүй хүн. Энэ л кеттэйгээ гудамжаар зугаална, 2017 онд шилдэг эрэгтэй дүрийн шагналаа гардан авахаар Каннын их наадамд хүрэлцэн ирсэн. Феникс конверст үнэхээр хайртай, 2021 оны 2 дугаар сард “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дээр дахиад л нөгөө кеттэйгээ иржээ.
© USA TODAY Network / Sipa USA / East News, © HFPA Photographer / Capital Pictures Russia / East News

Та Converse-ийн кет өмсөх дуртай юу?

8
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *