Өөртөө хамгийн сайхан зохидог хувцасны загвараа олж чадсан 17 одууд. Тэд томоохон арга хэмжээн дээр байнга нэг ижил загвараараа гоёж ирдэг ажээ

0

Ямар ч эмэгтэй хүн өдөр болгон шинэ гоёл өмсөж, давтагдашгүй бас ганган харагдахыг хүснэ. Одууд бусдаас онцгой болохоор давтагдашгүй загварыг гаргаж чадах цөөн тооны хүмүүсийн нэг гэж бид боддог байх. Хэрвээ тэдний улаан хивсний ёслол эсвэл өөр бусад томоохон арга хэмжээн дээр хүрэлцэн ирэхдээ өмссөн гоёлыг ажиглан харвал тэд нэгэн ижил загварын гоёлоор гоёсон байхыг ойлгоно. Тэд өөрт төгс тохирох хоёр гурван загвар олж аваад л түүндээ удаан хугацаанд үнэнч явдаг бололтой.

Бидний хайрлаж явдаг эмэгтэй одуудад ямар загварын хувцас сайхан зохиж байна вэ гэдгийг сонирхоцгооё. Нийтлэлийн төгсгөлд нэгэн бонус таныг хүлээж байгаа: оросын алдартнууд ч гэсэн нэгэн загварын хувцас өмсдөг ажээ.

Лана Дель Рей: флаттер ханцуй

© Willy Sanjuan / Invision / AP / East News, © East News, © VALERIE MACON / AFP / East News

Меланхолик дууны үг болон хүчтэй хоолой нь дуучин Лана Дель Рейн нэрийн хуудас. Харин түүний сонгосон хувцасны загварын тухайд тэрээр флаттер ханцуйтай даашинзаар гоёх дуртай нэгэн. Энэ төрлийн ханцуй нь мөрнөөс дэрвийж чөлөөтэй унждаг тул бүдүүн булчинг нууж биеийн харьцааг алдагдуулдаггүй.

 

Анжелина Жоли: хормойны гүн ухлаадас бас ил мөр

© i-Images, PacificCoastNews.com / EAST NEWS, © mpi27 / MediaPunch Inc / EAST NEWS, © Gregorio T. Binuya / Everett Collection / East News

Анжелина Жоли ямар нэгэн арга хэмжээн дээр ирэхдээ янз бүрийн загварын гоёлоор гоёсон байдаг. Ихэнхдээ хормой нь гүн ухлаадастай урт хар даашинз илүү давамгайлна. Гүн ухлаадас нь Анжелинагийн гоё хөлийг харуулах ажээ. Мөн өөр өөр өнгийн мөр нь ил гарсан даашинзаар бас гоёдог байна.

© Dee Cercone / Everett Collection /East News, © MAVRIXONLINE.COM – FILE PHOTO / EAST NEWS, © JA / Everett Collection / East News

 

Эван Рейчел Вуд: эрэгтэй костюм

© Apega / WENN.com / agefotostock / East News, © Chris Pizzello / Invision / AP / East News, © Richard Shotwell / Invision / AP / East News

“Westworld” олон ангит киноны од хэлэхдээ өөрийгөө эрэгтэй костюмд дуртай гээд Элвис Пресли болон Дэвид Боуигийн дүрд хувирах дуртай болохоор загвар зохион бүтээгч Марлен Дитрихийн гоёлоор өөрийгөө хувцасладаг гэжээ. Эваныг харахад эрэгтэй хүний хувцас өмссөн эмэгтэй хүн уйтгартай санагддаг гэж хэлэхээргүй.

 

Энн Хэтэуэй: америк загвар

© Joe Schildhorn / PatrickMcMullan.com / Sipa, © AXELLE / BAUER-GRIFFIN / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News

Энн Хэтэуэй америк загвараар гоёх дуртай. Улаан хивсний ёслол дээр нурууны гүн ухлаадастай даашинзаар нэг биш удаа гялалзаж байлаа. Үүгээрээ урт хүзүү, өргөн мөрөө гайхуулахыг хичээдэг болов уу.

 

Ариана Гранде: мини болон ботфорт

© Jack Shea / Starshots / Broadimage / Broad Image / East News, © PC / MEGA / EAST NEWS, © MAVRIXONLINE.COM / EAST NEWS

Хүчтэй хоолойтой Ариана Гранде – жижигхэн биетэй бүсгүй. Түүний өндөр ердөө 153 см. Тийм ч учраас түүнийг өндөр харагдуулдаг ботфортод дуртай. Энэ загварын гутлыг богино даашинзтай хослуулан өмсөнө: тоглолтын үеэр тайзны хүүхэлдэйн даашинз, харин өдөр тутамдаа ботфорд гутлын дээгүүр оверсайз загварын чөлөөтэй хувцас сонгодог байна.

 

Меган Маркл: кейп даашинз

© Pool / i-Images / i-images / East News, © George Rogers / SIPA / EAST NEWS, © SIMON DAWSON / AFP / East News

Меган Маркла кейп даашинз дээр анхаарлаа хандуулсан бололтой. Нөмрөг мэт харагдах боловч булчин орчмоор даашинзтай холбосон гар ил гарах загвар юм. Кейп даашинзыг Меган нэг биш удаа өмсөж байлаа. Жирэмсний үедээ чөлөөтэй загварын кейп даашинз захиалгаар оёулжээ.

 

Эмма Уотсон: богино өмд

© Evan Agostini / Invision / AP / East News, © Evan Agostini / Invision / AP / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News

Дур булаам харагдахын тулд заавал ганган даашинз өмсөх албагүй гэдгийг Эмма Уотсон өөрийн биеэр харуулж чадсан юм. Түүний гоёлын үндсэн чиг хандлага ихэнхдээ богино өмд болон гүн ухлаадастай даашинзны хослолоор илэрхийлэгдэнэ. Тэгсэн хэдий ч түүний загвар давтагдашгүй харагдаж чаддаг нь гайхалтай.

 

Анна Винтур: бариу даашинз

© Briquet-Gorassini-Gouhier-Guibbaud-Nebinger-Orban / ABACA / EAST NEWS, © bauergriffinonline.com / East News, © Gregorio T. Binuya / Everett Collection / East News

Ахимаг настай ч гэсэн түүний галбирт залуу охид ч атаархмаар. Өөрийн биеийн бүтцийг сайн мэдэх тул домогт Vogue сэтгүүлийн ахлах редактор бариу даашинзаар гоёдог. Анна Винтур бариу даашинзаар гоёж олны өмнө гарч ирдэг ажээ.

 

Кейт Миддлтон: романтик тууз

© James Whatling / Mega Agency / East News, © i-Images / Pool / i-images / East News, © MEGA / Mega Agency/ East News

Кейт Миддлтон сүүлийн үед хүнд загварын даашинзаас татгалзаж хөнгөн, хөвсөн загварын даашинзаар гоёхыг хичээх болжээ. Кембрижийн гүнгийн авхайн хувцасны үндсэн чимэг нь тууз болоод байна. Туузтай даашинз эсвэл цамц. Өөрийн хэв маягийг өөрчлөхийг хүсэж байгаа бол энэ загварын хувцсыг зоригтойгоор туршиж үзэхэд алдахгүй шүү.

 

Николь Кидман: хоолойтой даашинз болон бюстье-даашинз

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Николь Кидманы үдэшлэгийн гоёлыг шууд хоёр төрөлд хувааж болно: жүжигчин нэг бол урт ханцуй, хоолойтой даашинз өмсөнө эсвэл цээжээ гаргасан бюстье-даашинзаар гоёно. Энэ нь Николийн тэр өдрийн ааш зан эсвэл цаг агаартай холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ л аль аль нь жүжигчинд гайхалтай харагддаг юм.

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News, © EVERETT COLLECTION / EAST NEWS

 

Марго Роби: салгаж болдог ханцуй

© Sienna Conwell / Broadimage / Broad Image / East News, © USA TODAY Network / Sipa USA / East News, © Phil Loftus / Capital Pictures / Capital Pictures / East News

Жүжигчин сүүлийн үед салгаж болдог ханцуйтай даашинзаар гоёдог болжээ. Салдаг ханцуйгаар гоёлын үндсэн хэсэг болох даашинзаа чимсэн гоёлыг Марго Роби нэг биш удаа өмсөөд байна. Уг ханцуйг үндсэн хувцасны суга хавьцаа бэхэлж шидсэн байж болох юм. Ямартай ч үндсэн загварыг үнэхээр чимж чаджээ.

 

Женнифер Энистон: бүхэлдээ хар

© AFP / EAST NEWS, © Stars Image Bank / KCS / East News, © Richard Shotwell / Invision / AP / East News

Женнисфер Энистоныг ер нь хуучинсаг чиг хандлагатай гэж ярьцгаадаг: магадгүй тийм ч учраас олон жилийн турш хар өнгийн хувцсанд үнэнч хэвээр үлдсэн байх. Улаан хивсний ёслол дээр ёстой нэг “нүүгэлтсэн” хар ганган хүн л зугаалдаг: хар өнгийн цамц, пиджак, өмд эсвэл банзал. Туфли болон цүнх нь ч гэсэн хар байх нь элбэг.

 

Блейк Лавли: өргөн сул өмд

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News, © Invision / Invision / East News, © FZS / MEGA / EAST NEWS

Сүүлийн үед Блейк Лайвли өмдтэй пиджакаар гоёх дуртай болжээ. Өмд нь өргөн загварынх. Энэ загвар жүжигчин бүсгүйд гайхалтай харагдана. Гуянаасаа өргөсөх сул чөлөөтэй өмд өндөр эмэгтэйчүүдэд илүү зохидог. Жүжигчин ч өөрийн өндрөөрөө гайхагддаг нэгэн – 175 см. Мөн өргөн гуятай эмэгтэйчүүдийг энэ загварын өмдөөр гоёхыг загвар зохион бүтээгчид зөвлөдөг ажээ.

 

Флоренс Пью: асимметрий хормой

© VALERIE MACON / AFP / East News, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News, © Invision / Invision / East News

Флоренс Пьюгийн дээдсийн арга хэмжээнд өмсөж ирэх гоёлыг харахад тэрээр сул материалтай асимметрийн хормойтой даашинзаар гоёх дуртай бололтой. Тэр өөрийгөө бага ч болов өндөр болгож харагдуулахыг хичээж байж болох юм. Түүний өндөр 160 см. Энэ загварыг даашинз, банзал үнэхээр өндөр нэмж харагдуулдаг. Харин атласан материал нь хөнгөн загварыг бий болгох ажээ.

 

Жулия Робертс: цагаан цамц

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News, © John Shearer / Invision / AP / East News, © Adam Orchon / Sipa USA / East News

Жулия Робертс олны өмнө гарч ирэхдээ хар-цагааны хослолыг өмсдөг болоод хэдэн арван жил болоод байгаа юм. Хэв маягаа бүрэн өөрчлөхөд түүнд цагаан цамц тус болно. “Pretty Woman” кино дэлгэцнээ гарснаас хойш тэрээр загварын трендийг ямар нэгэн түвшинд тодорхойлох болсон гэхэд буруудахгүй.

 

Кейт Уинслет: оруулгатай даашинз

© East News, © PacificCoastNews / EAST NEWS, © Genin Nicolas / ABACA / EAST NEWS

Жүжигчин бүсгүй хоёр талаараа тод өнгийн оруулгатай бариу даашинзаар гоёдог болоод уджээ. Кейт Уинслет өөгүй галбираараа алдартай нэгэн, энэ загвар нь ч түүний биеийн галбирыг улам тодосгож өгөх ажээ. Алдартан ч үүнийгээ сайн ойлгосон бололтой: “элсэн цаг” галбирыг энэ л загвараараа атаархмаар гаргаж байна.

 

Эмма Стоун: өргөн мөр болон комбинезон

© Daniele Cifalà / MEGA / Mega Agency / East News, © East News, © AP / East News

Эмма Стоуны гоёлыг шинжиж байхад 80-аад оны үед алдаршиж байсан том мөртэй хувцсыг харж болно. Загвар сайн мэддэг хүмүүсийн хэлэхийг сонсвол, энэ загвар нь хүнд итгэл бий болгодог ажээ. Эмма ч энэ таамгийг батлах шиг. Мөн жүжигчин бүсгүй үдэшлэгт тансаг даашинзны оронд комбинезон углан ирэх нь их. Өмссөн өндөр өсгийтэй туфль нь түүнийг улам үзэсгэлэнтэй болгоно.

© Marechal Aurore / ABACA / EAST NEWS, © AdMedia / SIPA / EAST NEWS, © Jordan Strauss / Invision / AP / East News

 

Бонус: Алла Пугачева болон түүний алдартай нөмрөг – хэдэн жилийн турш дуучны тайзны хэв маягийг тасралтгүй бүрдүүлсэн эд дээ

© East News, © East News, © East News

Танд тайлалгүй байнга өмсөөд баймаар санагддаг хувцас байдаг уу?

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *