ДЭМБ-аас эмэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өсөж байгааг анхааруулжээ

0

2014 оны 5-р сарын 14-ний Даваа гаригт Женев хотноо архины хортой хэрэглээг бууруулах дэлхий нийтийн стратегийн хэрэгжүүлэлтийг хэлэлцэх ДЭМБ-ын хоёр дахь уулзалт болжээ. Энэхүү уулзалтын үеэр өгсөн мэдээллээр архины хортой хэрэглээ болон түүнтэй дагалдан гарч ирэх эрүүл мэнд, нийгмийн үр дагавруудыг бууруулах ДЭМБ-ын гишүүн орнуудын хүчин зүтгэлийг дэмжих, тэдэнд туслах зорилгоор цуглуулсан мэдээллийг танилцуулсан байна. ДЭМБ-аас гаргасан шинэ мэдээллээр [tweetable]дэлхий даяар 2012 онд архинаас хамааралтай байдлаар 3,3 сая хүн нас барсан[/tweetable] гэжээ. Архины хэрэглээ нь бие даах чадварыг үгүй болгохоос гадна элэгний хатуурал, хавдар зэрэг 200 гаруй өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн хүчирхийлэл болон гэмтэл бэртэлд хүргэдэг аж. Мөн архины хортой хэрэглээ нь хүмүүсийн сүрьеэ болон уушгины хатгалгаа гэх мэт халдварт өвчинд өртөмтгий болгодог байна. “Global status report on alcohol and health 2014” нэртэй энэхүү уулзалтын үеэр Халдварт бус өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн талаар ДЭМБ-ын ерөнхий захирлын туслах Олег Честнов “Архины хэрэглээний эрүүл мэндэд учруулах сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахын тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй. Мэдээллийн үр дүн архины хортой хэрэглээг бууруулах тал дээр бардамнаад байх зүйл байхгүйг харуулж байна.” гэжээ. Дэлхийн зарим орнууд ард иргэдээ архинаас хамгаалах арга хэмжээг аль хэдийнээ аваад эхэлчихсэн байгаа аж. Үүнд архины татварыг нэмэгдүүлэх, насны хязгаар тогтоох, согтууруулах ундааны маркетингийн үйл ажиллагааг зохицуулах зэрэг үйл ажиллагаанууд багтаж байгаа юм байна. Хэрэглээний хэмжээгээр нь авч үзвэл [tweetable]дэлхийн 15 болон түүнээс дээш насны дундаж хүн бүрд жилд 6,2 литр цэвэр архи ноогдож байгаа[/tweetable] нь дэлхийн хүн амын 38,3% нь үнэхээр жил бүр дунджаар 17 литр цэвэр архийг хэрэглэж байгаа гэдгийг харуулж байгаа юм. Архитай холбоотой шалтгаантай нас баралт эрэгтэйчүүдийн дунд 7,6%, эмэгтэйчүүдийн дунд 4% байгаа нь эмэгтэйчүүдээс эрчүүдийн нас баралтын тоо хэмжээ илүү өндөр байгааг харуулж байгаа ч нөгөө талаар [tweetable]эмэгтэйчүүд эр хүнийг бодвол архитай холбоотой эрүүл мэндийн нөхцлүүдэд илүү эмзэг[/tweetable] байгааг харуулж байгаа ажээ. Судалгаагаар архи хэрэглэгчдийн 16% нь эрүүл мэндэд хамгийн ихээр аюул учруулдаг хэтэрсэн хэмжээний архидалтанд өртдөг хүмүүс болох нь тогтоогдсоны дээр бага орлоготой бүлгүүд архинаас үүдэлтэй нийгмийн болон эрүүл мэндийн үр дагаварт илүү өртдөг нь тодорхой болжээ. Дэлхийн хэмжээнд Европ тив хот бүрдээ архины хэрэглээ хамгийн өндөртэй байгаагаас гадна тус тивийн зарим хотуудад архины хэрэглээ өндөр түвшинд очсон байгаа аж. Африк, Америк зэрэг тивүүдэд сүүлийн 5 жилийн хугацаанд архины хэрэглээ тогтвортой түвшинд байгаа бол [tweetable]Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүс нутгуудад архины хэрэглээ өсөж байгаа[/tweetable] юм байна. Хөгжингүй болон бусад олон орнуудад [tweetable]архинаас үүдэлтэй хүчирхийлэл өсөж байгаагийн дотор эмэгтэйчүүдийн тоо нилээд өсөж байгаа[/tweetable] аж.

ДЭМБ-аас эмэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өсөж байгааг анхааруулжээ 2

ДЭМБ-аас эмэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өсөж байгааг анхааруулжээ 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *