
Байгаль эх биднийг гайхуулж дуусахгүй биз ээ. Зарим мэдээгээр бол эрдэмтэд маань энэ дэлхий дээрх нийт амьтдын ердөө 20%-ийг л нээж, судалж амжсан юм гэнэ. Шинэ амьтан, амьтны төрөл зүйлийг одоо хүртэл нээсээр байгаа бөгөөд зөвхөн 2021 онд гэхэд л ууль, могой, халим, сарьсан багваахайн шинэ төрөл байгааг олж тогтоосон байна.
Lobster moth хэмээх энэ амьтан 7 см хүртэл томорно. Авгалдай байгаад томорч эрвээхэй болохын өмнө яг л шоргоолж юм уу аалз шиг хэлбэртэй байдаг гэнэ

Энэхүү өвөрмөц цох нь араатан амьтан юм. Энэ амьтныг харахад яг л Аватар-2 кинонд таарах мэт санагдаж байна уу?

Great curassow нэртэй энэ шувууны хамгийн онцгой зүйл нь түүний дуугарах дуу хоолой юм. Эрэгчин нь яг л исгэрч байгаа мэт дуу гаргадаг юм байна.

Achrioptera manga хэмээх энэ аварга шавьжийг та зөвхөн мадагаскарын хойд хэсгийн ойд л харж болно

Оргегоны эрдэмтэд нэгэн хачин тунгалаг биетэй амьтан илрүүлжээ. Cystisoma хэмээх энэ амьтан бол далайн гүнд амьдардаг хавчны нэгэн төрөл юм.

Lithoredo-энэ бол шүрэн хаданд амьдардаг хорхойн нэгэн төрөл. Энэ амьтан нь шүрэн хадыг цоолж нүхлэн амьдардаг боловч чухам юугаар хооллодог болохыг нь эрдэмтэд таньж мэдэж амжаагүй л байна

Энэ хачин мэлхий нь Харри Поттер кинонд гардаг шоколадан мэлхийг санагдуулж байгаа биз?

Trimeresurus salazar нэртэй энэхүү могой яг л хүүхэлдэйн 3D кинонд гардаг амьтан мэт санагдана. Нэр нь хүртэл Харри Поттер киноны нэгэн баатрын нэртэй байгаа биз? Нэмээд хэлэхэд энэ нь хортой могой юм гэнэ лээ шүү.

Та дун дотроо ямар байдаг бол гэж бодож байсан бол энэхүү тунгалаг дун болох Zospeum tholussum гээчийг сайн хараад аваарай.

Spirobranchus giganteus – энэ бол нэгэн төрлийн хэвлээр явагч хорхой шавьж юм.

Хавайн эрэг орчимд амьдардаг энэ хачин загасыг барилаа

Chlamyphorus truncatus

Энэхүү далайн “хорхой” нь яг л ургамал шиг фотосинтез ялгаруулдаг цорын ганц амьтан юм.

Чулуун загас – энэ дэлхий дээрх хамгийн хортой загасны нэг. Хэрвээ энэ загасан дээр санаандгүй гишгэвэл маш хүчтэй хор ялгаруулах ба хазах нь ч бас их өвтгөдөг юм байна.

Босоо ятга шиг уг амьтан араатан гэнэ. Жижиг загас жараахай нь энэ үй түмэн жижиг зүү хатгуур бүхий тэр олон утасных нь дунд орооцолдон наалдана. Дараа нь тэрхүү ангаа тусгай мембаранаар бүрхэж хайлуулан шингээдэг юм.

Энэ амьтан үржлийн цагаараа сахал хэлбэртэй хурц үзүүр бүхий хатгууртай болдог ба энэ нь эмэгчний төлөөх тэмцэлд хэрэглэх зэвcэг нь болдог байна.








