Нэгэн эр эхнэрээсээ салсны дараа дагавар хүүдээ зориулж зарцуулсан бүх мөнгөө эргүүлэн нэхэмжилж, шүүхэд ханджээ

0

Хятадын цахим сүлжээнд саяхан нэгэн иргэн эхнэрээсээ салсны дараа дагавар хүүдээ зориулж байсан бүх мөнгөө нэхэмжилж, шүүхэд хандсан нь явдал олны анхаарлын төвд орох болжээ. Гэрлэлтээ цуцлуулаад хэдхэн сар болж буй Чоншинь аймгаас гаралтай Тан гэгч дагавар хүү Лиуг шүүхэд дуудаж, 35,200 юань нэхэмжилжээ.

Тэрбээр хүүгийн ээжтэй 2009 онд гэр бүл зохиож, тухайн үед 10 настай байсан хүүтэй 12 жил хамт амьдарсан аж. Энэ хугацаанд тэрбээр хүүд мөн хэмжээний мөнгийг зарцуулсан хэмээн үзэж буй юм.

Ийнхүү түүний шүүх хурлын бичлэг Хятадын Сина Вейбо сүлжээнд байрших үед хүмүүс, “Ээжтэй нь гэрлээд амжилтгүй болох үед гоморхож ийм үйлдэл гаргаж байгаа юм шиг л харагдаж байна”, “10 жил өсгөсөн хүүхдээсээ мөнгө нэхэмжилж байгаа юм чинь тэр түүнийг өөрийн хүү гэж хардаггүй байж” гэх мэтчилэн сэтгэгдлээ бичин үлдээжээ.

Өнгөрсөн сард болсон шүүх хурлаас шүүгчид Тан нь хуулийн хүрээнд хүүгийн сургалтын төлбөрийг төлөх албан журамгүй байсан ч өөрийн хүслээр мөнгөө хүүд зарцуулж байсан тул түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэжээ. Өмнөд хөршид 18 нас хүрсэн хүний өдөр тутмын хэрэгцээний мөнгийг эцэг эх нь хариуцах албагүй байдаг ажээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *