Хоёр нохой өөрсдийнхөө aмийг зoлиoслон, нярай хүүхэд унтаж буй байшинд орох гэж байсан үхлийн аюултай кобра могойг зогсоож байгаа нь хяналтын камерт бичигдэн үлджээ. Нэг настай охин болох Skye Филиппиний Кидапаван хот дахь байшиндаа унтаж байсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт цэцэрлэгийн талбайгаар дамжин могой байшинд орох гэж байв. Харин Moxie болон Miley гэх нэртэй ноход тэр дор нь үүнийг мэдэж, хортой могой руу дайрчээ.
Хоёр нохой өөрсдийн aмийг зoлиoслон нэг настай Skye (зураг дээрх) охиныг унтаж байх үед, байшинд нь орох гэж байсан могойг зогсоожээ
Хяналтын камерт Miley нэртэй нохой могойн дайралтыг мэдэхээс өмнө, Moxie гэх 2 настай, урт унжсан чихтэй нохой могой руу дайрч, түүнийг байшинд оруулахгүйн тулд тэмцэж байгаа нь бичигдэн үлджээ
Охины аав, Jaime Selim: “Би ноходдоо баярлаад ханашгүй, тэд миний охиныг аварсан. Бид Miley-ийг маш их санаж байна.”
Miley гэх нэртэй нохой кобрад хазуулсныхаа дараа vхсэн бөгөөд энэ могой нь дэлхий дээрх хамгийн хортой могойнуудын нэг юм, харин Moxie могойн дайралтын дараа хараагүй болж хоцорчээ
2 минут үргэлжилсэн тэмцлийн дараа могой хөдлөхөө больж vхсэн байна. Miley ч бас кобрад хатгуулсан гэмтлээсээ болж aмь нaсаа алджээ – кобра бол хамгийн хортой могой юм. Moxey aмьд үлдсэн боловч могойн хорноос болж хараагүй болж үлджээ. Skye-ийн аав, Jamie Selim хэлэхдээ, тэр болон түүний эхнэр Pauie ажил дээрээ байсан бөгөөд охин нь гэртээ хүүхэд асрагчийн хамт байсан байна.
Тэр хэлэхдээ: “Эхнэр бид хоёр ажил руугаа явцгаасан байсан. Биднийг ирэхэд хяналтын камерын ажилтан болсон явдлын талаар хэлж, бид бичлэгийг үзсэн. Бид маш их шоконд орсноос гадна нохдоороо үнэхээр бахархсан.” Jaime мөн нэмж: “Би ноходдоо баярлаад ханашгүй нь, тэд миний охиныг хамгаалсан. Бид Miley-ийг маш их санаж байна.” гэжээ.
Nandin Tsetseg
2019/08/31 at 22:14
Nohoi hunii unench nuhur gej unen shuu