“Орсини” өндөг: би зөвхөн энэ аргаар л өндгөө шардаг бөгөөд үүнийг бэлдэхэд нөхөр маань яг л жаахан хүүхэд шиг баярладаг юм

3

Хэрвээ та өндгийг уламжлалт аргаар шарж бэлдсээр уйдсан бол одоо өөрийн ойр дотныхоо хүмүүсийг шинэ аргаар бэлдсэн хоолоор баярлуулах цаг болжээ. Энэ өндгийг идсэнээр таны өглөөний хоол хангалттай тэжээллэг төдийгүй маш чамин болох болно.

“Орсини” өндөг нь алдарт зураач Клод Моне-гийн дуртай хоол бөгөөд энэ нь ч гайхаад байх зүйл биш юм. Өндөг маань маш хөвсгөр, хөнгөн, тун зөөлөн суфле шиг л болно. Ингээд танд энэ сайхан ер бусын өндгийг өглөөний хоолондоо бэлддэг болоход тань туслая.

 

“Орсини” өндөг

Орц:

  • 3 өндөг
  • ¼ цайны халбага давс
  • 50 гр цөцгийн тос

Хийх арга:

  • Өндөгний шарыг болгоомжтой ялгаж авна.

  • Цагаанд нь бага зэрэг давс хийгээд хөөсөртөл нь хутга. Дараа нь шарах зуухны тавцангаа тусгай цаасаар бүрээд цөцгийн тосоор тослоно.

  • Ингээд халбагаар уг хөөсөрсөн цагаанаа авч цаасан дээр жижигхэн овоолох байдлаар тавих ба дунд нь заавал жижигхэн хонхорхой гаргана.

  • Энэ хонхорхойдоо өндөгний шараа хийнэ. Дараа нь 180 хэм хүртэл халаасан зууханд хийж 10-15 минут болгоно.

Энэ сайхан өглөөний хоол нь таны зүрх сэтгэлийг эзэмдэх нь эргэлзээгүй бөгөөд найзуудтайгаа жороо хуваалцахаа бүү мартаарай!

22
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Davaajav Sodjavkhlan

    Davaajav Sodjavkhlan

    2019/07/23 at 19:10

    Muugii Muugii sharj ogooroi

  2. Muugii Muugii

    Muugii Muugii

    2019/07/23 at 19:14

    za

  3. Kingsley Amis

    Kingsley Amis

    2019/07/24 at 01:13

    Amar Soyol sharj ogoore

  4. Batsukh Purevjav

    Batsukh Purevjav

    2019/07/24 at 17:04

    Өглөөний цайнд бол нилээд ажиллагаатай л юм байна

  5. Даваа Даваа

    Даваа Даваа

    2019/07/24 at 17:30

    Doljo Doljko

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *