Ухаалаг гудамжны муур нэгэн эмэгтэйг дэлгүүр рүү дагуулж яваад, түүнээс дуртай хоолыг нь худалдаж авч өгөхийг хүсжээ. Эмэгтэйд өхөөрдөм муур их таалагдсан тул түүнийг гэртээ тэжээхээр шийджээ

1

Муурнууд бол ухаалаг амьтад – тэр тусмаа гудамжинд амьдардаг муурнууд ухаанаа ашиглан яаж ийгээд амьд үлдэж чаддаг. Гэхдээ эдгээр муурнуудын амьдрал хэцүү. Тэд амьдрахын тулд хоол хүнс хайхаас өөр аргагүйд хүрдэг. Энэ сүүлгүй цагаан муурны хувьд Мексикийн гудамжинд амьдардаг байжээ. Гэхдээ нэгэн удаа тэр хоол хайж явах үедээ насан туршдаа амьдрах гэртэй болж чадсан байна.

Муур өөрийг нь дэлгүүр рүү дагуулж явж эхэлсэнд эмэгтэй ихэд гайхжээ

33 настай ахлах сургуулийн багш Tania Lizbeth Santos Coy Tova гудамжинд амьдардаг бяцхан мууртай Мексикийн Пьедрас Неграст орших орон нутгийн супермаркетын ойролцоо таарчээ. Эмэгтэйн хийсэн бичлэгт муур Tania руу харах бөгөөд удалгүй түүнийг дэлгүүр рүү дагуулж явж байгаа нь гарах аж. Цөөн хэдэн секундын дотор тэр эмэгтэйг амьтны хоолны тасаг руу дагуулан ирж, өөрийн идэх дуртай хоол руугаа савраараа заажээ. Муур ууттай зүйлийг муурны хоол гэдгийг сайн мэдэж байгааг нь хараад Tania-гийн инээд нь хүрсэн байна.

conejo_elgato / Instagram

 

 

Муур тэр даруйдаа амьтны хоолны тасаг руу явжээ

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

 

Тэр өөрийн идэхийг хүсэж буй хоол руу сарвуугаараа заажээ

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

 

 

Сайн мэдээ гэвэл тэр дуртай хоолоо авахуулаад зогсохгүй, амьдрах гэртэй болсон байна

Tania-д энэ хөөрхий муур үнэхээр их таалагдсан тул түүнийг тэжээхээр шийджээ. Тэр мууранд Conejo буюу туулай гэсэн нэр өгсөн. Учир нь энэ муур сүүлгүй билээ. Одоо туулай аюулгүй, баяр хөөртэй амьдарч байна – түүнийг эмнэлэгт үзүүлж, тоглох тоглоом хүртэл авч өгчээ. Тэр одооноос эхлэн дахин гудамж талбайгаар тэнэж, хоол хайх хэрэггүй болсон.

conejo_elgato / Instagram

 

Шинэ эзэн нь түүнд “туулай” гэж нэр өгчээ

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

 

Тэр бас Rene гэх нэртэй хөөрхөн тоглоомтой болжээ

conejo_elgato / Instagram

 

Бас эмнэлэгт ч үзүүлсэн

“Эхлээд би түүний хэд хэдэн шархыг эмчлүүлсэн. Гудамжинд өөр амьтадтай тэмцэлдсэнээс үүдэж, тэдгээр шархуудыг биедээ авсан байх гэж эмч хэлсэн. Тэр эхэндээ өөртөө хүрэхийг зөвшөөрч байсан ба их айдас түгшүүртэй байсан. Би өмнө нь амьтан тэжээж байгаагүй. Харин туулайг үрчилж авсан нь надад ихээхэн туршлага болох байх.” хэмээн түүний эзэн хэлжээ.

conejo_elgato / Instagram

 

Одоо тэр аз жаргалтай муур болсон

conejo_elgato / Instagram

 

conejo_elgato / Instagram

Танд энэ явдал ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Хэрэв тантай энэ муур тааралдсан бол та түүнд туслах байсан уу?

85
БахархмаарБахархмаар
53
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Erdenebaatar Ch

    Erdenebaatar Ch

    2020/04/29 at 01:27

    Шал худлаа мэдээлэл. Бүгд эсрэгээрээ хүн нь дэлгүүрлүү дагуулж ороод хоол авч өгч байхад.

  2. Undram Bor

    Undram Bor

    2020/04/29 at 10:05

    So cute😍

  3. Enkhtuya Altangerel

    Enkhtuya Altangerel

    2020/04/29 at 17:59

    Муур их ухаалаг шүү манай муур ч гэсэн турж үхдэгийн даваан дээр өөрийгөө санал болгож хүний хайр татам байж манайд ирсэн. Мал эмнэлэгт үзүүлээд арьсан доор үүссэн уулинхөйг нь авхуулчихсан. Одоо аз жаргалтай байгаа

  4. Baska Lhagvaa

    Baska Lhagvaa

    2020/04/29 at 18:18

    Гудамжний ухаалаг муур…гэнэ

  5. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/29 at 18:37

  6. Ka Yoko

    Ka Yoko

    2020/04/29 at 20:52

    #care_emoji_on

  7. Buyantsog Jambaldorj

    Buyantsog Jambaldorj

    2020/04/29 at 23:23

    Манай гудамжны муурнууд хоолоо хулгайлаад авчихнөө.Авч өгөх хүн байхгүй юм чин

  8. Чантуу Энхжаргал

    Чантуу Энхжаргал

    2020/04/29 at 23:40

    Хөтөч Даваанаа

  9. Jambalsvren Monhbat

    Jambalsvren Monhbat

    2020/04/30 at 04:52

    muur gej hair tatam saihan amitan shvvdee

  10. Monkhochir Saranzaya

    Monkhochir Saranzaya

    2020/04/30 at 10:56

    Muurni suul haachsan ym be

  11. Shgu Shguia

    Shgu Shguia

    2020/04/30 at 11:06

    Minjin Naranbaatar

  12. Baldan Urantsetseg

    Baldan Urantsetseg

    2020/04/30 at 12:58

    Авч өгөхөас яах вэ дээ

  13. Oyunsuvd Dorjsuren

    Oyunsuvd Dorjsuren

    2020/04/30 at 13:57

    Хөөрхөн юм бэ

  14. Tsetsegmaa Noirov

    Tsetsegmaa Noirov

    2020/04/30 at 17:47

    би бүр эхнээсээ мууранд дургуй гэтэл миний зурхай дээр мууртай харш гэж байдаг юм байна лээ би авахгүй байсан харин хоол авч өгнө

  15. Nadia Sodnom

    Nadia Sodnom

    2020/04/30 at 18:12

    Ухаалаг гудам аа?

  16. Nsu Nsu

    Nsu Nsu

    2020/04/30 at 19:06

    Яасан ухаалаг эгдуутэй муур вэ

  17. Тамир Б.

    Тамир Б.

    2020/05/01 at 00:37

    Амина Ц.А.

  18. Оюука

    2020/05/02 at 14:15

    Манайх яг ийм мууртай. Тэр үнэхээр ухаалаг бас хайр татам ❤ Би өмнө нь мууранд тийм ч дуртай байгаагүй. Харин одоо өөрийхөө муурны ачаар Муурнууд ямар хөөрхөн амьтад болохыг олж мэдсэн ❤ Тэр амьдралд минь орж ирсэн нь яг хувь тавьлан шиг мэдрэгддэг. Одоо би хэзээ ч ганцаардахгүй бас гунигладаггүй…..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *