Нэгэн залуу ээжийгээ галаас аврахын тулд 15 давхар хүртэл тагтаар дамжин дээш авирчээ. Бахархмаар эр зориг байгаа биз?

2

Ёстой мундаг залуу!

“Энэ миний ээж. Элдэв асуулт тавиад ч хэрэггүй” – гэж хэлээд залуу ээжийгээ галаас аврахын тулд байшингийн 15 давхар руу авирчээ.

Уг түүх 35 настай Жермейн гэх америк залууд тохиолдсон юм. Тэрээр барилгачин, дээвэр угсрагч зэрэг ажил эрхэлдэг нэгэн, багасаа л өндөр барилга дээр ажиллаж эхэлжээ. Энэ туршлага нь ч түүнд үнэхээр хэрэг болсон байна.

hzeppfeed

Нэгэн өдөр ажилдаа явдгаараа явж, ээж нь 15 давхарт байрлах гэртээ ганцаараа үлджээ. Гэнэт байшинд гал гарсан байна. Сандрах шалтгаан юунд байв? Ээж нь өвчтэй, бие даан орноосоо босож чадахгүйд хамаг учир байжээ.

Залуу байшинд гал гарсныг мэдэнгүүтээ л ажлаа хаяад шуудхан гэртээ ирсэн байна. Жермейн байшин руу орохыг хүссэн боловч цагдаа нар түүнийг нэвтрүүлсэнгүй.

Цагдаа нар галыг унтраасан тул ээжид нь одоо аюул учрахгүй гэж хэлсэн ч залуу өөрийн биеэр баталгаажуулахаар шийджээ.

Тэгээд Жермейн аюултай алхам хийхээр шийджээ: тэр байшингийн гадна талд байх тагтаар авирч гэртээ хүрэхээр эрс шулуудав.

hzeppfeed

Өөрийнхөө тагтан дээр очиход ээж нь цонхоороо харжээ. Ээж нь түүнийг хараад бүр алмайрч орхисон гэдэг.

“Ээжээсээ би дажгүй биз гэж асуусан. Ээж хариуд нь, бүх зүйл сайн гэж билээ. Цагдаа нар галыг унтраасан гэхээр нь би буцаад буусан даа”.

Жермейн энэхүү үйлдлээ ийн тайлбарлажээ: тэр үед ээжээс минь өөр юу ч бодогдоогүй гэжээ.

Бахархмаар эр зориг байгаа биз?

50
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *