
Хүн бүрийн амьдралд өдөр бүр янз бүрийн үйл явдлууд тохиодог. Хорвоогийн нэг өнцөгт хэн нэгний амьдралд гунигийн сүүдэр тусаж байхад дэргэдхэн нь өөр нэгэн аз жаргалын нулимсаа барьж дийлэхгүй зогсож байдаг. Сайнтай саартай, үхэл хагацал, учран золголт, баяр гуниг хосолсон хүмүүний амьдралын хамгийн гайхалтай үйл явдлуудыг харуулсан гэрэл зургаа над руу илгээгээч гэсэн хүсэлтийг Америкийн долоо хоног тутмын спортын сэтгүүлийн сэтгүүлч Ричард Дейч /Richard Deitsch/ өөрийн Твиттер хуудсаар дамжуулан уншигчдад илгээсэн байна. “Та бүхэнд таны амьдралын хамгийн гайхалтай мөчийг харуулсан зураг бий юу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд санаанд оромгүй олон хариулт ирсэн бөгөөд сэтгүүлч эрхэм тэдгээр гэрэл зурагнуудыг багцлан сэтгэл хөдлөм гайхамшигтай фото багцыг бий болгожээ.





























